“Цахилгаан тээвэр” компанийн шөнийн тээврийн үйлчилгээг зогсоож, нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ, нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулахаар болжээ. Тус компанийн шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс 2015.02.16-ны өдөр хүртэл зогсоох юм байна.
Энэ хугацаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж, “Цахилгаан тээвэр” компани татан буугдаж нэгтгэх ажлыг цэгцлэх аж. Харин “ШҮ 7 буудал-МУБИС”, “ШҮ Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн шөнийн тээврийн үйлчилгээ хуучин маршрутаар үйлчилгээнд явах аж.
Мөн Нийслэлийн Тээврийн газраас “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн замналыг “М:11 Нисэх- “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Ард кино театр” болгон өөрчилсөн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаа аж.
Х.Жаргал