Манай зүрхний мэс заслын салбар 40 жилийн түүхтэй. Гэсэн ч дэлхийн жишигт хүрээгүй байгаа. Эмч нар зүрхний хөнгөн хэлбэрийн гажигтай өвчтөнүүдийн тосгуур хоорондын таславчийн цоорхойг бөглөж, ховдол хоорондын таславчийг нөхөх зэргээр өөрсдөө анагааж чадна.
Гэвч зүрхний хүнд хэлбэрийн буюу хавсарсан гажигтай хүүхдүүдийг эмчлэх хэмжээнд хүртэл тав орчим жил шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд ярьж буй. Зүрхний мэс заслын салбарт баримтлах төрийн бодлого үгүйлж суусаар, эмч мэргэжилтнүүдээ дадлагажуулах гэсээр байтал зүрхний гажигтай хүүхэд олширч, өвчин нь даамжирна.
Таван жил гэдэг өдий. Манай улсад жилд 60-70 мянган хүүхэд мэндэлдгээс 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний ямар нэгэн гажигтай төрдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл 365 хоногт дунджаар 600-700 нялхас зүрхний ямар нэгэн эмгэгтэй төрж хохирч байна гэсэн үг. Тиймээс бид өөрсдөө зүрхний гажигтай хүүхдүүдээ бүрэн эмчилж дөнгөдөг болтлоо гаднын эмч нарыг царайчлахаас өөр аргагүй.
Манай улсын эдийн засаг өсөж буй, бас бус шалтгаанаар америк, солонгос, япон эмч нар манай зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд хандивын гараа сунгахаас татгалзах болов. Тэгэхээр бид цаашид яах вэ гэсэн хүндхэн асуулттай тулгараад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Улсын гуравдугаар төв эмнэлэгт америк эмч нарын баг ирж, зүрхний гажигтай хүүхэд, том хүн нийлсэн арав гаруй өвчтөнд мэсийн бус аргаар хагалгаа хийж, амьдрал бэлэглэсэн юм.
Манай улсад жилд 60-70 мянган хүүхэд мэндэлдгээс 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний ямар нэгэн гажигтай төрдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл 365 хоногт дунджаар 600-700 нялхас зүрхний ямар нэгэн эмгэгтэй төрж хохирч байна гэсэн үг.
Тэд 2000 оноос хойш манай улсад үе үе ирж, Гуравдугаар эмнэлгийнхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг оношлох, эрт илрүүлэх, мэс засал хийх зэргээр 10 гаруй жил гар нийлэн ажиллажээ. Тэд манай улсын зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд мэс засал үнэ төлбөргүй хийхээс гадна бүхий л урсгал зардлаа өөрсдөө гаргаж, халуун сэтгэлээр эрүүл мэндийн тусламж үзүүлсээр ирсэн.
Тэдний нэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын багш “Зүрх сэтгэлд” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор Көрк Милхоантай уулзлаа. Биднийг очиход 20 настай залуу эмэгтэйн зүрхний гол судасны нарийслийг мэсийн бус аргаар тэлэх ажилбар хийж байв. Энэ нь маш хүнд хагалгаанд ордог бөгөөд өмнө нь ийм төрлийн эмгэгтэй өвчтөнүүдийн цээжний хөндийг нээж, хагалгаа хийдэг байсныг америк эмч нар болиулжээ.
Көрк Милхоан доктор манай эмч нарын ур чадвар, цаашид юу хийвэл энэ салбар хөгжих, төрөөс ямар арга хэмжээ авах шаардлагатай гэх мэт асуудлаар бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм. Түүний яриаг хүргэе.
-Монголд анх ирж байсан дурсамжаасаа яриач. Өнгөрсөн хугацаанд танай эмч нар манай хэчнээн хүүхдэд мэс засал хийв?
-2000 онд анх танай улсад ирж байлаа. Тухайн үед Монголд зүрхний төрөлхийн гажгийг оношилж, эмчилдэг нэг л эмч байсан санагдана. Тэр үед би Гуравдугаар эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Э.Ариунцацралтай танилцсан.Тэрбээр дөнгөж их сургуулиа төгсөөд нарийн мэргэжлээр сурч байсан юм.
Намайг ирдэг жил танай улсын нөхцөл байдал нэлээд хүнд байв. Юун зүрхний хагалгаа хийх вэ, тийм зүйл байгаагүй. Тиймээс эхний ээлжинд бид хүүхдүүдийг зөв оношлох тал дээр эмч нарт зааж сургаж эхэлсэн. Түүний дараа буюу 2003 оноос танай эмч нартай хамтран орон нутгаар явж урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. 2012 он гэхэд бид 21 аймгийн нийт 20000 орчим хүүхдийг үзлэгт хамруулсан юм.
Одоо бодох нь ээ, Дархан-Уул, Орхон, Булган аймгаас үзлэгээ эхлүүлсэн юм байна. Багачуудыг үзлэгт хамруулж, зүрхний янз бүрийн эмгэгтэй олон хүүхэд оношилсон. Тиймээс тэдгээр өвчтөнүүдийг яах вэ гэсэн асуулт тулгарсан. Хэдийгээр танай улсын зүрхний мэс заслын алба хөгжиж байсан ч дэлхийн түвшинд хүрэхүйц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд үнэнхүү дутагдалтай байсан юм.
Иймд бид ярилцаад дэлхийн түвшинд хийдэг зүрхний хагалгааг Монголд нэвтрүүлье гэж шийдсэн. Танай улсын зүрхний мэс заслын багийнхантай хамтарч 10 гаруй жил ажиллахдаа 100-гаад хүүхдийн зүрхний гажгийг засчээ. Энэ бол зөвхөн нээлттэй хийсэн хагалгаа. Хөнгөн хэлбэрийн гажигтай болон мэсийн бус аргаар хагалгаа хийлгүүлсэн өвчтөн олон бий.
-Танай эмч нар манай улсад ирж ажиллахдаа хагалгааны олон шинэ арга нутагшуулсан гэж сонссон.
-Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн мэс заслын дэвшилт аргуудыг танайд нэвтрүүлэх, монгол эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэх нь бидний зорилго. Танайхан ч байнга ийм хүсэлт тавьдаг.
Танай улсын зүрхний мэс заслын багийнхантай хамтарч 10 гаруй жил ажиллахдаа 100-гаад хүүхдийн зүрхний гажгийг засчээ.
Зүрхний төрөлхийн эмгэгийг мэс заслын бус аргаар буюу цээжний хөндийг нээхгүйгээр эмчилнэ гэдэг маш том дэвшил. Мөн зүрх, уушги орлох машинаар зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг нөхөх арга нэвтрүүлсэн. Монголын эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг хэний ч өмнө нүүр улайхааргүй болгох нь чухал. Энэ зорилгодоо ч хүрч байна.
Учир нь Гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар бидэндтэй хамтран хүнд хагалгаанууд хийж байна. Энэ байдлаараа тэд бидний туслалцаагүйгээр цаашид хүнд мэс засал хийж чадна.
-Манай улсын эдийн засаг өсөж буйтай холбоотойгоор гаднын эмч, мэргэжилтнүүд манайд ирж хагалгаа хийхээ бараг болиод байгаа юм билээ. Та нарын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ бол маш том асуудал. Аливаа улс орны эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хэрээр хандивлагч улс орнууд тусламжаа тодорхой хэмжээгээр бууруулдаг.
Яагаад гэхээр тухайн улс орныг хөгжиж байна гэж үзэж байгаатай холбоотой. Өөрсдөө тодорхой хэмжээнд зардлаа гаргаад өвчтөнүүдээ анагааж дөнгөхөөр эдийн засгийн чадамжтай болсон гэсэн үг. Танай орны хувьд эдийн засаг өсөж, ард иргэд нь хөлжөөд байгаа мэт харагдавч ачир дээрээ тийм биш байна.
Монголд брэндийн сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, хүмүүс үнэтэй машин хөлөглөн, өндөр өртөгтэй дэлгүүрүүдээр үйлчлүүлж байна. Гэхдээ энд ирээд харахаар бодит байдал эсрэг байгаа нь харамсалтай. Монголчууд их хэмжээний мөнгийг материаллаг зүйлд зарцуулж байна. Тэгсэн хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй. Ялангуяа, улсын эмнэлгүүдийг харахад арай л биш ээ.
Тэгэхээр тогтолцоо нь буруу, танай улсад баян, хоосны ялгаа хэт их байна гэсэн үг. Аливаа улс жигд хөгжихийн тулд дэлгүүр нь ч тэр, эмнэлэг нь ч адилхан цаг үеэ дагаад сайжрах ёстой. Улаанбаатар хотын төвөөр байрлаж буй дэлгүүр үүд эмнэлгээсээ хэд дахин илүү, гоё, хүмүүсийн анхаарлыг татаж байна. Харамсалтай нь, эмнэлгүүд нь тийм биш.
Монголчууд их хэмжээний мөнгийг материаллаг зүйлд зарцуулж байна. Тэгсэн хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй.
Тиймдээ ч танайхан гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө урсгаж байгаа. Эмнэлгүүдээ тордъё гэвэл тоног төхөөрөмж, лабораториуд Монголд байна. Тухайлбал, Гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан Катетрийн лаборатори гэхэд хамгийн орчин үеийн техник хэрэгслүүдтэй. Гэтэл эл лабораторид нэг удаагийн хэрэглэгдэхүүнүүдийг нь улсаас хангалттай хангаж өгч чадахгүй байх жишээтэй.
Ийм байхад эмч нар энд ажиллах ямар ч хэрэггүй. Танай эмч нар чадвартай. Ажлаа хийх гэхээр амны хаалт, самбай даавуунаасаа эхлээд наад захын жижиг хэрэглэгдэхүүнүүд нь дутагдалтай байна шүү дээ. Монголд мөнгө байхгүй биш, байна. Түүнийгээ хэрхэн зөв, үр дүнтэй ашиглах вэ гэдэгт асуудал байгаа юм. Хамгийн энгийн жишээ татъя.
Чамд найз чинь “Айпел”-ийн хамгийн сүүлийн үеийн компьютер бэлэглэлээ гэж бодъё. Үйлдвэрээсээ багахан цэнэгтэй иржээ. Харин найз чинь цэнэглэгчийг нь өгөх өө мартчихаж. Тиймээс чи түүнийг хэсэг хэрэглээд, сонирхол чинь буурна. Яг үүнтэй адилхан жишээ Монголд их байна. Манай эмч нар 2000 оноос хойш өөрсдийнхөө зардлаар энд ирж ажиллаж байна. Байр, буудал гээд бүхий л зардлаа өөрсдөө гаргаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг.
Бидэнд ямар ч ашиг сонирхол байхгүй. Гэсэн ч бид ажилласаар л байна. Нэг ч болтугай хүний амь аврах юмсан гэсэн сэтгэлийн үүднээс бид ажилладаг. Гэхдээ бид Монголд ахиад хэзээ ирэхээ сайн мэдэхгүй. Жил ирэх тусам бэрхшээл тулгарсаар байгаа. Хамгийн наад зах нь янз бүрийн бичиг цаас нэхэж байна.
Танайд хагалгаа хийхээр ирэхэд шаардлагатай багаж хэрэгсэл дутмаг. Тиймээс бид нэг удаагийн эм, тариа, багаж хэрэгсэлтэйгээ ирдэг. Гэтэл гааль, цагдаагийнхан хурааж авах нь энүүхэнд. Түүнээс нь болоод хагалгаа хийхгүй буцсан тохиолдол ч бий. Үүний цаана хэн хохирч байна вэ. Мэдээж өвчтэй хүүхдүүд шүү дээ. Энэ бүгдээс харахад Засгийн газрын түвшинд биднийг дэмжихгүй байна гэж ойлгох болсон.
Гэхдээ бид Монголд ахиад хэзээ ирэхээ сайн мэдэхгүй. Жил ирэх тусам бэрхшээл тулгарсаар байгаа. Хамгийн наад зах нь янз бүрийн бичиг цаас нэхэж байна.
Яагаад гэхээр бидний үнэтэй цагийг янз бүрийн бичиг цаас бүрдүүлэхэд зарцуулаад байна. Монголд биднийг ирэхэд хэн баярлаж байна гэхээр өвчтэй хүүхдүүд, гэр бүлийнхэн нь. Эдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь улс орныхоо хөгжлийг дагаад сайжирч байна уу гэхээр бас тийм биш. Энэ хэвээр улам хэцүү болвол бид цаашид ирэх боломж багасна гэсэн үг.
-Тэгэхээр бид юуг, яаж хийх ёстой юм бол. Эмч хүнийхээ хувьд зөвлөөч?
-Хамгийн чухал нь төсвөө маш сайн төлөвлөж байгаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ингэхийн тулд салбарын мэргэжилтнүүдээс асуух нь зүйтэй. Тэдэнд юу хэрэгтэй байгааг эмч нар л мэднэ. Монголын эрүүл мэндийн салбарт нэг том дутагдал байгааг анзаарсан. Жишээлбэл, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий өндөр үнэтэй, хамгийн хэрэгцээтэй оношилгооны лаборатори байгуулчихлаа гэж бодъё.
Сонин, телевизийнхнийг цуглуулаад Монголд байхгүй, хамгийн сүүлийн үеийн лаборатори, браво гэж хэлэх нэг өөр. Үнэн чанартаа энэ лабораторид ажиллах мэргэжилтэн, цаашлаад малгай, амны хаалт, урвалж гээд хэрэглэгдэх үүнүүд нь байна уу гэдгийг сонирхдог хүн ганц ч алга. Танайд хэн, хэрхэн ажиллах нь бус тууз хайчлах нь л чухал юм байна. Энэ бол хамгийн том алдаа.
Саяхан ЭХЭМҮТ-д өчн өөн тэрбум төгрөгөөр Катетрийн лаборатори нээсэн гэж би сонссон. Яагаад бид тэнд очиж ажиллахгүй байна вэ гэвэл тэнд мэс заслын алба алга. Зүрхний мэс засалч ч байхгүй. Ийм тохиолдолд хэзээ ч Катетрийн лабораторид мэс ажилбар хийх ёсгүй. Энэ бол олон улсын жишиг.
Яагаад тийм их хэмжээний мөнгө зарцуулж, энэ лабораторийг нээснийг мэдэхгүй. Миний харж байгаагаар түүнийг жилд нэг юм уу, хоёр удаа л ашиглах байх. Энэ чинь л төлөвлөж төсөвлөхгүй байгаагийн жишээ.
-Бид хэзээ зүрхний хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнүүдээ анагааж чадах бол?
-Танайханд ойрын хэдэн жил гаднын эмч нарын тусламж хэрэгтэй. Зүрхний мэс заслын салбарын хувьд шүү дээ. Зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай өвчтөнүүдийн боломжтой хэд нь гадагшаа явж, бусад нь гаднын эмч нарын тусламжаас хараат байна.
Монголчууд халааснаасаа мөнгө гаргаад энэ үйлчилгээний төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд төрөөс бодлого боловсруулж, түүнийгээ халамжийн, эрүүл мэндийн бодлогодоо тусгах хэрэгтэй. Ямар хүмүүс төрөөс тусламж авах вэ гэдгийг тодорхой болгож, түүндээ анхаарахгүй юм бол улс оронд чинь янз бүрийн брэндийн үнэтэй дэлгүүрүүд нээгдээд ч нэмэргүй.
Түүнийг дагаад бараа, бүтээгдэхүүн, буудлын төлбөр нэмэгдээд л байдаг. Тэгэхээр хүмүүнлэгийн шугамаар ирж буй хүмүүст хүнд тусна. Үүнийгээ бодлогын хэмжээнд зохицуулахгүй юм бол гаднын эмч, мэргэжилтн үүд ирэхээ болино. Бид Монголд ирэхгүй байлаа гээд алдахгүй. Харин үүний цаана өвдөж зовсон хүмүүс л хаягдана гэсэн үг.
-Та нар Гуравдугаар эмнэлгийнхэнтэй арав гаруй жил хамтарч ажилласан. Хэчнээн эмчид мэддэг чаддаг зүйлээ зааж сургав.
Монголчууд халааснаасаа мөнгө гаргаад энэ үйлчилгээний төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд төрөөс бодлого боловсруулж, түүнийгээ халамжийн, эрүүл мэндийн бодлогодоо тусгах хэрэгтэй.
-Танайхан боловсон хүчин бэлтгэх талаар ч анхаарах хэрэгтэй. Сайн эмч нараа улсынхаа эмнэлэгт тогтоож чадахгүй байгаа нь харагддаг. Учир нь монгол эмч нарын орлого, цалин нь магадгүй уул уурхайн томоохон компанийн цэвэрлэгчийнхээс бага. Тэгсэн хэрнээ иргэд өдөр, шөнөгүй утасдаж, “Ээжийг минь, аавыг минь авраач” гэдэг.
Тийм бага цалинтай, бас хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээс их юм хүсэж болно гэж үү. Чадвартай, чадалтай эмч нар чинь улсын эмнэлэгт ажиллахгүй, хувийнх руу явж байна. Зарим нь мэргэжлээ солиод бизнес хүртэл эрхэлж байгаа гэж сонссон. Тэднийг тодорхой хэмжээнд өндөр цалинжуулж, тогтоож байж эрүүл мэндийн салбар чинь хөгжинө.
Тэрнээс биш, тийм бага мөнгөөр хүний амь авруулна гэдэг байж боломгүй. Өнгөрсөн хугацаанд бид арав гаруй хүн сургасан юм байна. Зүрхний мэс заслын тасгийн унтуулгын 4-5 эмч, мэс заслын эмч нарыг ч сургаж байгаа.
О.Бат-Ундрах