Төвийн бүсэд шагайгаар таттал цас унасан нь саяхан. Буудайгаа цасанд даруулах нь гэж тариаланчид сандарлаа. Угтаа бидний хоол ундтай хамаатай тул ургац алдвал бүгд сандрах учиртай юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан саяын орсон цас ургац хураалтад ямар нэгэн нөлөө үзүүлээгүйг дуулгав. Муу зүйл холуур өнгөрсөн нь сайн хэрэг.
Цас хайлж, тариа эврэхийг тариаланчид хоёр хоног хүлээгээд ургацаа үргэлжлүүлэн хурааж буй гэнэ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын орчимд цас орох үеэр хүчтэй шуурч, тариа налсан байна. Гэхдээ тэрхүү налсан тариаг хураахад хүндрэл учраагүй аж. Ойрын өдрүүдэд цас дахин орох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс уламжлав.
Үүнийг хохиролгүй давчихвал тариагаа бүрэн хурааж авна гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн мэргэжилтнүүд ярьж байна. Ургац хураалт энэ сарын 20 гэхэд дуусна гэж тэд тооцоолж буй. Энэ жил улаан буудайн болц 10-15 хоногийн өмнө гүйцжээ. Тиймээс ургацаа эрт хурааж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар нийт 320 мянган тонн улаан буудай буюу төлөвлөснийхөө 68 хувийг хураажээ. Өнгөрсөн жилийн өдийд тарианыхаа дөнгөж 30 хувийг хураагаад байсан юм. Тариаланчид энэ жил нийт 440 орчим мянган тонн улаан буудай хураах төлөвтэй гэсэн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 60 мянган тонноор өссөн үзүүлэлт.
“Атрын III аян”-ыг эхлүүлж, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор дэмжсэнээр монголчууд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах буудай тариалдаг болсон. Сүүлийн дөрвөн намар манай тариаланчид дунджаар 410 мянган тонн буудай хурааж, зах зээлд нийлүүлж байна. Монголчууд хүнсэндээ жилд 270 мянган тонн улаан буудай хэрэглэдэг билээ.
Тариаланчид өнгөрсөн хавар тосны ургамал (рапс) тариалж өндөр үнээр борлуулах сонирхол ихтэй байв. Тэдний улаан буудай тариалах сонирхлыг өдөөхөөр салбарын яамнаас энэ жил анх удаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдаж авах буудайны үнийг зарласан. Энэ шийдвэр ч үр дүнгээ өгч тариалангийн талбайд рапс биш, алтан буудай найгаж байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан тонн улаан буудайг 460 мянган төгрөг өөр худалдаж авна гэж зарласан. Тухайн үед тариаланчид боломжийн өндөр үнээр буудайгаа худалдах нь гээд тариалалтаа урамтайхан эхл үүлсэн. Гэтэл саяхан тариаланчид хавар зарласан үнийг чамлаж жагсав. Тэд салбарын сайдтайгаа тохиролцсоноор Тариалан эрхлэлтийг дэмжих санд тонн буудайг 550 мянган төгрөгөөр худалдахаар боллоо.
Усалгаатай тариалан дөнгөж хөгжиж эхэлж буй манай оронд арвин ургац авах, эсэхийг тэнгэрийн таалал мэддэг гэхэд хилсдэхгүй. Энэ жил тариалангийн бүс нутгаар нар, хур тэгширч, буудай сайн ургажээ. Хавар га-гаас 13 центнер орчим тариа хурааж авна гэж төлөвлөсөн бол дунджаар 16 центнер болж нэмэгдсэн гэнэ. Тарианы болц энэ жил гойд сайн байгаа аж. Хатсан, хорчгор, давжаа буудай байхгүй гэнэ.
Өөрөөр хэлбэл, ямар ч хоггүй буудай ургажээ. Тиймээс энэ жил гахай, шувуу тэжээх буудай олдохгүй гэж тариаланчид ярьж байна. Өмнөх жилүүдэд хураасан буудайны 30 орчим хувь нь гурилын үйлдвэрүүдийн шаардлагыг хангадаггүй, тэжээл болдог байлаа.
Украины мөргөлдөөнөөс болж Европын холбоо, АНУ-аас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэн тус улсад улаан буудайн үнэ өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлжээ. Улаан буудайн дэлхийн хамгийн том экспортлогч орон болох ОХУ-ын тариалан эрхлэгчид зээлээ төлөх өд хүндрэл учирч байгаа талаар салбарын мэргэжилтнүүд нь ярьсан байна.
Тодруулбал, ОХУ-ын тариалан эрхлэгчид Хөдөө аж ахуйн банк, Сбербанкнаас энэ онд 125 тэрбум рубль зээлсэн аж. Уг нь тус улсын Засгийн газраас улаан буудайн тариалан эрхлэгчдэд зориулан 2014 онд 121.6 тэрбум рубль зарцуулжээ. Гэвч дээрх нөхцөл байдлаас үүдэн хүүнд ногдох зардал буюу алданги өсөх өөр байгаа гэнэ.
Тиймээс томоохон компаниуд санхүүгийн асуудалд ороод байгаа юм байна. Долдугаар сарын 1-нээс өнгөрсөн сарын 24-нд тус улс 9.2 сая тонн улаан буудай экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар доошилсон үзүүлэлт аж. Тиймээс үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрч буй гэнэ. Тухайлбал, нэг тонн нь 245 ам.доллар байсан улаан буудайн үнэ долоо хоногийн дотор 8.5 ам.доллараар буурчээ.
Үнэ нь ийнхүү 12.5 хувиар огцом доошилж байгаа бөгөөд цаашид ч хямдрах төлөвтэй байна. Харин Европын холбооны орнуудаас улаан буудайн тариалалтаараа гуравдугаарт бичигддэг Англи улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өвлийн тариалалтаа хойшлуулаад байгаа гэнэ. Одоогийн байдлаар тус улс 16.58 сая тонн улаан буудай хураагаад байгаа аж.
Улаан буудайн дэлхийн хамгийн том экспортлогч АНУ есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт 314.532 тонн улаан буудай хураан авчээ. Тус улсад ч мөн улаан буудайн үнэ буурч байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн гэнэ. Дэлхий нийтийн хэмжээнд энэ төрлийн үйлдвэрлэл жилээс жилд өссөөр буй. Тэгвэл 2014-2015 онд улаан буудайн ургацын хэмжээ дээд амжилт тогтоож, дэлхийд нийт 719.9 сая тонн ургац хураах тооцоо гарсан байна.
Т.Энхбат
Р.Оюунцэцэг