Залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жил дараалан алтан медаль хүртсэн энэ охины амжилт цаашид ч тасралтгүй өртөөлөх нь.
Дэлхийн аваргаас хойш арав гаруй хоногийн дараа Азийн наадамд жин өгсч барилдан хүрэл медаль хүртсэн.
Улмаар Азийн наадмаас шууд Армийн дэлхийн аваргыг зорьсон тэрээр алтан медалийн эзэн болжээ.
-Дэлхийн аваргаас ирснээс хойш уулзаж амжаагүй байсан болохоор давхар, давхар баяр хүргье?
-Баярлалаа танд.
-Азийн наадамд анх удаа оролцохдоо жин өгсч барилдаад хүрэл медаль авлаа?
-Тийм ээ. Азийн наадамд анх удаа зодоглохдоо 63кг-д хүч үзлээ. Медаль хүртэж чадсандаа баяртай байгаа. Зооны аваргын төлөө Японы бөхтэй хийсэн барилдаанд жаахан алдаа гаргаж ялагдлаа. Өөрийнхөө алдааг мэдсэн болохоор цаашид давтахгүй улам хичээж барилдах болно оо.
-Юун дээр алдсан гэж?
-Би хөлөө алдсан нь том алдаа байсан. Тухайн дөрвөн оноо л Японы бөхийг хожилд хүргэсэн шүү дээ. Надад хожих боломж байсан уу гэвэл байсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөхийг илт давуу ялж танхимд цугласан Монголчуудаа баярлуулж чадсандаа их баяртай байгаа.
-Дэлхийн аваргын хошой медальт Японы бөх Ватари Рио “Mongolian open”-д зодоглож С.Батцэцэг аваргад цэвэр даруулсан. Ялагдсаныхаа дараа “С.Батцэцэгт бэлдсэн зүйлээ гаргаж чадсангүй. Дараа нь түүнд бэлэг барих болно. Би үүнийгээ багшаасаа ч нууж байгаа” гэдгээ хэлсэн удаатай. С.Батцэцэгийг орлож Азийн наадамд барилдсан болохоор чамаас хариугаа авчих шиг боллоо?
-Тийм амлалт өгч байсан хэрэг үү. Япон бөхчүүдийн дархан мэх нь давхар хамах, шилбээр авах байдаг. Гэтэл Ватари Рио гарын ажиллагаан дээрээс хөл авдаг болохоор эвгүй юм билээ.
-Жин өгсч дээд жингийн бөхчүүдтэй барилдахад хүндрэлтэй тал нэлээд байсан болов уу. Шинэ жин, гар зөрүүлж үзээгүй өрсөлдөгч гээд хэцүү шүү дээ?
-Тийм шүү. Бяр чацны хувьд бол адилхан байсан. Цаашид боломжийн санагдсан.
-Тэгэхээр цаашдаа жин өгсч барилдах уу. Дэлхийн аваргад түрүүлсэн жин олимпийн бус жин шүү дээ?
-Армийн дэлхийн аваргад жин өгсч барилдаж амжилттай оролцлоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хосбаяр багштайгаа зөвлөнө. Би чинь олон мундаг багштай болохоор их азтай. Миний барилдааны эхлэлийг Дамбарагчаа багш заасан. Барилдааны үндсэн техник, ур чадвар, сэтгэлзүйг “Алдар” спорт хорооны Хосбаяр, Цогтбаяр багшаараа заалгасан. Үндэсний шигшээ багт орсноос хойш Батбаяр,Сүхээ багш маань мэхийг минь өдөр бүр улам сайжруулж байгаа.
-Шигшээгийн бэлтгэлээс гадна Ц.Хосбаяр багшаасаа заавар зөвлөгөө авах цаг гарах уу?
-Багш маань бэлтгэлд гарч байгаа газарт минь хүрээд ирдэг. Тэгээд бэлтгэл харж байгаад бүх алдаа дутагдлыг минь хэлж өгдөг.
-Японд сургуульд сурч байгаад бэлтгэлээ хийнэ гээд чөлөө аваад ирсэн гэсэн?
-Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орон учраас Японд суралцах хугацаандаа их зүйл сурсан. Японы бөхчүүдийн байнга давтдаг мэх нь хөл авах. Мундаг дасгалжуулагч бөхчүүдтэй зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж байсандаа баярладаг.
-Япон луу буцаад явах уу?
-Явахгүй ээ. Анх Монголоос явахдаа сургуульдаа сураад мундаг тамирчин болоод ирэх зорилготой байсан. Даанч ар гэрийн шалтгаанаар буцаж ирсэн. Сургуулиасаа албан ёсоор гарах өргөдлөө өгчихсөн.
-Гэхдээ нэг талаараа цаг хугацааны хувьд зөв алхам болсон ч юм шиг. Сургуулиасаа гараад зөвхөн бэлтгэл сургуулилтандаа анхаарснаар дэлхийн аварга болсон шүү дээ?
-Харин багш нар, хүмүүс бас тэгж хэлээд байгаа.
-Дараалан тэмцээнд ороод ядарч байна уу. Хэсэг хугацаанд амрах уу?
-Амрахгүй ээ. Нэгдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Улсын аваргад түрүүлсэн тамирчид тухайн жилийн том тэмцээнүүдэд эх орноо төлөөлөх эрх авах учраас бэлтгэлдээ шууд орно.
-Сар гаруйн хугацаанд гурван том тэмцээнээс дараалан медаль хүртэж Монголчуудаа баярлууллаа. Амжилтын эхлэлд хөтлөж буй их спортын замналд тань өндрөөс өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Амжилт бүрийн минь ард сэтгэл зүрхээрээ үргэлж дэмжиж байдаг хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Гэр бүлийнхэндээ, чөлөөт бөхийн холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагч Батбаяр, Цогтбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Хосоо багш, “Алтай” констракшны ерөнхийлөгч Бат-Эрдэнэ ах нараа нэр дурдаж баярласнаа хэлмээр байна.