Азийн наадмын үеэр эмэгтэй жүдочдын хоолноос ариун цэврийн хэрэглэл гарсан тохиолдол гарч холбогдох байгууллагуудад хандсан талаар мэдээлэл гарсан.
Ариун цэврийн хэрэглэл болон хоолны үлдэгдэлд хийлгэсэн шинжилгээний хариу болон болсон явдлын талаар Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбаттай ярилцлаа.
-Жүдочдын идэж байсан хоолноос ариун цэврийн хэрэглэл /өдөр тутам/ гарч зохион байгуулах хороо уучлал гуйсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Албан ёсоор жүдо бөхийн холбоо тайлбар хийгээгүй учраас итгэх, итгэхгүй янз бүрийн л зүйл гарч байна. Яг тухайн үед болсон явдлын талаар яриач та?
-Есдүгээр сарын 20-нд жүдочид тэмцээнээ эхэлж маш сайн барилдсан. Хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. МҮОХ-ноос тамирчдын байр, хоол хүнс гээд бүгдийг хариуцаж байсан. Хоолыг өдөр бүр жүдогийн тэмцээн явагдаж буй зааланд хүргэнэ гэдгээ МҮОХ урьдчилаад мэдэгдсэн.
Гэтэл тэмцээний хоёр дахь өдөр хоол огт ирээгүй. Гэтэл медалийн төлөө барилдах тамирчид хоолгүйгээс хагас өлсгөлөн байдалтай дэвжээнд гарсан. Одбаярыг финалд барилдахын өмнө гэхэд Цагаанбаатар дэлгүүрээс гоймон авчирч өгсөн.
Балжинням багш өдөржин хоосон байж байгаад гоймон идээд ходоод нь хэд хоног өвдсөн. Ямар хоолноос болж хэл ам хийгээд байлтай нь биш гээд өөрсдөө хоолоо зохицуулахгүй бол болохгүй нь ээ гэж ярилцсан.
-Урьдчилсан барилдаан 14.00 цагаас, финалын барилдаан 19.00 цагаас эхлээд оройны 22.00 цаг гэхэд “Довон” ордноос тамирчид, хэвлэлийнхэн тарж байсан шүү дээ?
-Тийм. МҮОХ хоол захиалж чадаагүй гээд 100 мянган вон өгсөн. 20 гаруй тамирчин, дасгалжуулагч нарт юу болох вэ дээ. Тамирчид өөрсдөө ч хувиараа хоол авч идээд л болцгоосон. Багийн барилдаантай өдөр өөрсдөө хоолоо хийж идсэн дээр юм байна гэж ярилцсан. Тэгээд нэг барилдчихаад завсарлагааны үеэр хоолоо хийсэн юм билээ.
-Бэлтгэлийн зааланд уу?
-Үгүй хувцас солих өрөөнд. Манай жүдочид гадагшаа явахаараа хоол хийхээр заавал ус буцалгагч авч явдаг. Тэгээд ус буцалгагчиндаа хоол хийж байсан юм билээ. Үзэгчдийн суудалд байж байтал та яаралтай доошоо буугаад ирээч, ноцтой асуудал гарлаа гээд Уранцэцэг намайг дуудсан.
Тэгээд араас нь гүйж гараад “Яасан бэ, Урнаа юу болов” гэтэл дэлхийн аварга маань юу ч хэлж чадахгүй нулимс цийлэгнээд нүүр нь хачин болчихоод юу ч дуугараагүй.Их л ноцтой зүйл боллоо доо гээд дагаад хувцас солих өрөө рүү яваад очтол хоол хийсэн савны хажууд ариун цэврийн хэрэглэл байж байсан.
-Тамирчдад бол хүнд байсан байх даа. Одоо сонсоход хүртэл дотор эвгүй болж байна?
-Тэгэлгүй яахав. Цэвэлмаа багш охидуудтайгаа сонин царайлчихсан зогсч байсан. Зарим нь уйлаад, бөөлжөөд хий огиулаад. Би хүртэл харчихаад шууд л дотор эвгүй оргисон. Би нүдэндээ итгэхгүй хэсэг гайхаж зогссон. Үнэхээр харамсалтай санагдсан.
Багш нар "Манай охидуудыг давхар Монгол Улсын доромжилж байна арай ч дээ" гээд л толгой сэгсрээд байсан. Сэтгэлзүйн хувьд хямарсан уур уцаартай гарсан учраас Солонгостой барилдахдаа зарим нь бүр зодоон цохион шиг хэмжээнд барилдсан гэдгийг дасгалжуулагч нар хэлж байсан.
-Ус буцалгагчийн доод талд нь үлдчихсэн байсан юм уу?
-Тийм. Тамирчид хувааж хийгээд идчихсэн байсан. Тэгээд жаахан хоол үлдсэн байсан дотроос нь гарч ирсэн.
-Тэгээд зохион байгуулах хороо албаныханд хэлсэн үү?
-Тэгсэн. Жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулагчид, албаны хүмүүс, үүдэнд байсан цагдаа нарт хэлсэн. Яаралтай үзлэг хийж, шинжилгээ авч, цагдаагийн бүртгэл хийж, мэдүүлэг авахыг шаардсан. Үнэхээр их бухимдсан. Гэхдээ Солонгосчууд "уучлаарай" гэснээс нэг их хөдлөж өгөхгүй байсан. Аргаа бараад дээд төвшиндөө хандаач гээд МҮОХ-ны ерөнхийлөгчид хэлсэн. Харамсалтай нь татгалзсан хариу өгсөн.
-Ямар шалтгаанаар татгалзсан гэж?
-Холбоогоо төлөөллөөд явж байгаа учраас чи өөрөө албан ёсоор хандаад яв гэсэн. МҮОХ дээд төвшний байгууллага учраас Азийн олимпийн зөвлөл, наадмыг зохион байгуулах хороотой шууд харьцана шүү дээ гэтэл багийн ахлагч юм чинь Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулчих гэсэн.
МЖБХ-ны албан бичгээс МҮОХ-ных илүү л байр суурьтай шүү дээ. Тэгээд би албан бичгээ бичиж Б.Бат-Эрдэнэ аварга гарын үсгээ зураад л явуулсан. Үүнээс гадна Солонгосын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоонд баримтын хамт албан бичгээ ч давхар явуулсан.
-Азийн наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор уучлалт гуйсан гэж багийн ахлагч Б.Бат-Эрдэнэд албан тоот ирсэн?
-Тийм. Уучлалт гуйгаад өнгөрөхийг зөвшөөрөхгүй. Заавал гэм буруутай этгээдийг нь олтол Солонгосын талд хандана. Амаар ч юм уу бичгээр уучлалт гуйлаа гээд орхих ёсгүй. Юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой.
-Өрөөнд камер байхгүйг мэдэж байж дээ. Тэрнээс биш "Довон" ордонд харуул хамгаалалт, камер алхам тутамд байсан?
-Тийм ээ. Хувцас солих өрөө, душ хамтдаа байрлаж байсан. Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө учраас камер байгаагүй. Ийм бохир, бусармаг зүйл спортын түүхэнд гарч байгаагүй үйл явдал. Допинг, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тамирчдын хоолонд хийсэн тохиолдол гарч байсан.
Солонгосчуудын хувьд наадмын нэр хүндээ бодож аль болох дарахыг хүссэн. “Севол” усан онгоцны ослоос болж төр засгийн нэр хүнд унаж Солонгосчууд гашуудлын байдлаас гараагүй байсан. Азийн наадмаар тэр уйтгар гунигийг арилгаж ард иргэдээ сэргээх гэсэн оролдлого давхар явагдаж байсан болохоор муу бүхнээ дарахыг оролдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ ч дарсан.
-Хувцас солих өрөөнд Монголоос өөр ямар улсын тамирчид байсан бэ. Энэ талаар бусад орны тамирчид, албаныханд мэдсэн үү?
-Солонгосын жүдочид голдуу байсан гэдгийг манайхан хэлсэн. Энэтхэг, Тайвань, Японы тамирчид, дасгалжуулагчид тухайн үйл явдлын үеэр байсан учраас мэдээд үнэхээр жигшицгээсэн. Ийм бусармаг бохир зүйл байхгүй буруутай этгээдийг олоорой гэдгийг ч хэлж байсан.
-Хоолноос гарсан ариун цэврийн хэрэглэлийг шинжилгээнд өгсөн гэсэн?
-Тийм. Монголд авчраад ариун цэврийн хэрэглэлээс ДНК-гийн шинжилгээ хийлгэхэд хэрэглэсэн байна гэдгийг тогтоосон. Шүүх эмнэлгийн шинжилгээ судалгааны газарт өгөхөд өнөөдөр ийм хариу өгсөн. Хоолны үлдэгдлээ авчирч МХЕГ-т шинжилгээнд өгсөн. Ариун цэврийн хэрэглэлээс гадна халдвартай зүйл ч юм уу, сэтгэцэд нөлөөлөх зүйл, допингийн төрлийн эм бодис байх вий гэж эмээсэн.
Тамирчдынхаа цаашдын хувь заяаг бодоод бүх төрлийн арга хэмжээ авсан. Аз болоход ямар нэгэн муу зүйл илэрсэнгүй. Азийн наадмаас ирснээс хойш зөндөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандсан. Хэрэглэсэн, хэрэглээгүй нь албан ёсоор тогтоосны дараа ярилцлага өгье гэж бодсон.
-Хэрэглээгүй байсан ч гэсэн бусармаг л зүйл шүү дээ?
-Тийм. Би бол нэг биш нэлээд хэдэн хүн зохион байгуулалттай хийсэн гэж үзэж байгаа.
-Хурууны хээ илэрсэн үү?
-Бид нар мэргэжлийн бус хүмүүс учраас буруу тээвэрлэж авчирснаас хурууны хээг нь балласан байсан. Гэхдээ дахиад шинжилгээ хийгдэж байгаа.
-Солонгосын жүдо бөхийн холбоо болон зохион байгуулах хорооноос уулзсан уу. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнээс албан ёсоор уучлалт бол гуйсан байсан?
-Солонгос улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч уучлаарай гээд 20 гаруй удаа хэлж байна лээ. Зохион байгуулах хорооноос уучлалт гуйж Монгол руу нисэхээс цагийн өмнө эмэгтэй жүдочид гарын бэлэг өгсөн.
Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлсэн. "Би уучлалтыг хүлээж авахгүй. Манай эмэгтэй жүдочдын хувьд насан туршид нь муухай дурсамж үлдээлээ. Үүнийг амархан мартахгүй биз" гэж л хэлсэн дээ. Манай зарим жүдочид "Энэ бол их спорт шүү дээ. Бид нарыг ингэтлээ үзэн яддаг юм уу" гээд хэлж байгааг сонсоход надад хэцүү л санагдсан. Энэ бүхэн үнэхээр хатуу сургамж боллоо. Бид ч гэсэн цаашид бүх зүйлд дээд зэргээр анхаарлаа хандуулах болно оо.