Нийслэлийн статистикийн газраас мах, гурил, төмс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний энэ долоо хоногийн үнийг танилцууллаа.
Махны дундаж үнэ
Аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6205 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7545 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.3 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар буюу 315 төгрөгөөр өсч, харин хонины цул мах тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 950-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар