“Мах Маркет” компанийн Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, Олон улсын ISO22000 стандартын гэрчилгээг гардан авах ёслолын ажиллагаа өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны өдөр боллоо.
“Мах маркет” компани ийнхүү монголын махны салбарт анх удаа энэхүү гэрчилгээг гардаж, олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцсэн нь Монголын хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэлийн салбарт алтан үсгээр бичигдэх үйл явдал боллоо.
Б.Ринчен гуайгаас нэгэн франц эрдэмтэн “Танай монголчууд яагаад ногоо иддэггүй юм бэ” хэмээн асуухад “монголчууд бид чинь 500-д төрлийн өвс ногоог малаараа дамжуулж боловсруулан хэрэглэдэг юм” гэж хариулсан байдаг. Монгол мал хүйтэнд дасан зохицсон, бэлчээрийн амт шимтэйг түүвэрлэн иддэг учир мах нь хүний биед хялбар шимэгдэх биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй, амт чанар сайтай, хүний биед шаардлагатай бодисоор их байдаг.
"БИД 60 САЯ МАЛЫНХАА 10 САЯЫГ НЬ Л ЭКСПОРТЛОХОД ОЮУТОЛГОЙГООС АВДАГ ТАТВАРААС ХЭД ДАХИН ИХИЙГ ОЛНО"
Дэлхийд ховорхон бэлчээрийн мал аж ахуйн махыг гадныхан ихээр сонирхдог, бид малаа 61 сая болтол нь өсгөн үржүүлж чадсан зэрэг давуу талтай ч олон улсын стандарт гэдэг томоохон шалгуур дэлхийн зах зээл дээр гарах үүд хаалгыг маань бул хар чулуу мэт дарж байлаа.
Тэгвэл энэхүү бул хар чулууг “Мах маркет” компанийн хамт олон амжилттайгаар даван туулж, монгол малын махыг дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой болголоо. Саяхан болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр мах экспортлох талаарх асуудлыг хөндөхөд тэрээр “танайх олон улсын стандартаа л ханга” гэдэг үгээр ам таглаж байсан билээ. Тэгвэл одоо бид хэлэх үгтэй, барих стандарттай болсноо бардмаар өгүүлэх цаг иржээ. Энэ талаар гэрчилгээ гардан авах ёслолын ажиллагаанд хүрэлцэн очсон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ:
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэлэлцээрийн өргөө хооронд явж байх үед В.Путин Ерөнхий сайд Д.Медведев рүү утсаар залгаж “би Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээр хийж байна. Манай улс Монгол улсаас жилд 10 сая орчим тоо толгой малыг экспортолж, хуучны уламжлалаа сэргээе гэж ярьж байна” гэхэд Д.Медведев сайд манай Ерөнхийлөгчтэй яриад “хоёр Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийг ойлголоо. Бид энэ талаар ажиллах болно” гэж хэлсэн. Та бүхэн олон улсын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадах стандартыг нэвтрүүлснээр зах зээлийн маш том боломжийг нээж чадлаа. Бид 60 сая малынхаа 10 саяыг нь л экспортлоход хангалттай. Экспортод нэг малаа 100 доллараар гаргавал, 10 сая мал 1 тэрбум ам.доллар болно. Энэ бол Монгол Улсад Оюутолгой компанийн жилд төлж байгаа татвараас хэд дахин их дүн. Олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол Монгол улсын хөгжил дэвшлийг түргэтгэх, зах зээлийг солонгоруулах, монголын малчин ард түмний амьжиргааг дээшлүүлэх олон буянтай үйлсийн эхлэлийг тавьж чадсан гэсэн үг. Зах зээлийн торгон мэдрэмжтэй ажиллаж, энэ үйлсэд оролцсон сайн санаат бүх хүнд баяр хүргэе хэмээсэн юм.
П.Цагаан ирэх долоо хоногт Москваг зорьж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д 2015 онд хийх айлчлалынх нь үеэр зурагдах хэд хэдэн гэрээ хэлцлийн бэлтгэлийг хангах ажээ. Тэдний нэг нь монголд үйлдвэрлэсэн, олон улсын стандарт хангасан хүнсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ тариф, квотын хязгааргүйгээр ОХУ-д гаргах хүсэлт юм. Энэ хүсэлтээ дахин тавих үедээ ам бардам байх боломжийг нээж өгсөн "Мах маркет" компанийханд тэрээр баярлахаас аргагүй билээ.
ISO22000 стандартыг ханган, хэрэгжүүлснээр ганц ОХУ-д төдийгүй БНХАУ-д ч мах экспортлох боломжтой болно. Ийнхүү хэлэх болсон учир нь саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын хяналт шалгалт, хорио цээрийн шалгалтыг “Мах маркет” компани амжилттай давж, нэмүү өртөг шингэсэн, махан бүтээгдэхүүнийг урд хөрш рүү экспортлох эрхийг авчээ.
ДЭЛХИЙД ГАРАХ ҮҮДИЙГ НЭЭСЭН ISO22000 СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүнс үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгчийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад нийцсэн болохыг батлан харуулах зорилго бүхий баримтжуулсан тогтолцооны дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм.
Энэ тогтолцоог нэвтрүүлснээр мал хүлээн авахаас эхлээд тээвэрлэгчдэд хүргэх бүхий л шат дамжлага нь чанар аюулгүйн байдлын талаар тогтоосон журмыг баримтлан нарийн хяналт шалгалтан дор аюулгүй баталгаатай хүнсийг үйлдвэрлэх боломжийг олгодог.
ISO22000 стандартыг зүгээр л нэг нэвтрүүлчихдэг юм биш ээ. Үүнийг нэвтрүүлэхийн тулд “Мах маркет” компанийн хамт олон хоёр жил гаруйн хөдөлмөр, ихээхэн хөрөнгө хүч зарцуулжээ. Ажилтнууддаа эрүүл ахуйн байнгын сургалт дадлага олгож, дотооддоо 50 гаруй бодлогын баримт бичиг, 200 гаруй журам, заавар, бүртгэлүүдийг бий болгож, 100 гаруй стандартын шаардлагуудыг тус тус хэрэгжүүлэн, мөрдөн ажиллаж байна.
Ажилтнуудын хувийн ариун цэвэр гэдэг ISO22000 стандартын хувьд гол зүйл. Ажилчид нь жилд хоёроос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэг шалгалтанд орно. Ажил эхлэхийн өмнө болон ажил тарсны дараа усанд орж, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмссөний дараа ажлын байранд нэвтэрнэ. Мөн нэвтрэхээс өмнө ил шархтай эсэх, биеийн халуун болон эрүүл мэндийн байдлыг шалгуулж орно. Өндөр халуурсан, ил шархтай, ээмэг бөгж, гоё чимэглэлийн зүйлстэй бол нэвтрүүлэхгүй.
Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах эцсийн шат дамжлага нь лабораторийн хяналт юм. Тус компанийн лаборатори нь олон улсын стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн бөгөөд, хими, микробиологи, мал эмнэлэгийн чиглэлээр 47 шинжилгээг тогтмол хийдэг байна.
ЖИРИЙН НЭГ ҮЙЛДВЭРЭЭС ДЭЛХИЙН ТАВЦАН ӨӨД ТЭМҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД...
Эцсийн эцэст ISO22000 СТАНДАРТ НЬ ХЭРЭГЛЭГЧ ТА БИДНИЙ ХАМГААЛАГЧ юм. Энэ стандартыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг бид айх аюулгүй идэж, амар тайван амьдрах боломжтой.
“Мах маркет” компанийн захирал, хатагтай Л.Болор:
-Монголын махны аж үйлдвэрийн салбарт анх удаагаа олон улсын стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилтыг гаргаж, компанийн төдийгүй улс орныхоо хүнсний үйлдвэрлэлийн хөгжил, хүнсний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулж байна гэж манай хамт олон итгэж байна.
“Мах маркет” компани анх 2001 онд оросын цэргийн ангийн мах хадгалах зоорийн суурин дээр мал бэлтгэх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 180 гаруй чадварлаг, мэргэжлийн ажилтантай, орчин үеийн техник технологижсон, хоногт мянган толгой бог мал төхөөрөх, 8-10 тонн мах шулж ангилах, 3-4 тонн хагас боловсруулсан, 2-3 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 7500 тоннын мах хадгалах хүчин чадалтай хөргүүрийн зоорь бүхий томоохон байгууллага болж чадлаа. Энэ 2014 онд манай үйлдвэр “Хүнсний манлай” үйлдвэрээр шалгарсан. Энэ бүх ололт амжилтын ард манай компанийн бүтээлч, ажилсаг хамт олон, тэдний гэр бүл бий билээ. Та бүхэнд бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа хэмээсэн.
Энэ амжилт бол ганц “Мах маркет” компанийн бус Монгол Улсын амжилт билээ. Монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргах үүдийг нээж өгсөн “Мах маркет” компанийн нийт хамт олонд БАЯРЛАЛАА.