-Гадаадаас тэр тусмаа эболагийн халдвар гарсан болон гарах эрсдэлтэй орнуудаас ирсэн хүний талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагад өгч иргэний үүргээ биелүүлээрэй-
Эбола вирусийн халдвар дэлхий нийтийг түгшээж байна. ДЭМБ-ын мэдээлснээр уг вирусийн халдвар гарсан гуравдугаар сараас хойш энэ сарын 8-ны байдлаар 8105 хүн эбола вирусийн халдвар авснаас 48 хувь нь буюу 3908 хүн нас баржээ. Халдвар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго улсад тархаад байсан бол хүнээр дамжин нэмж, АНУ, Испанид албан ёсоор бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрыг эбола вирусийн талаар шаардлагатай мэдээллээр хангаж байгаа аж.
Баруун Африкийн орнуудад дэгдсэн вирусын халдвар Европ, Латин Америкийн улс орнуудад тархаж эхэлсэн нь дэлхийн улс орнуудыг халдвараас хамгаалах бэлэн байдалд шилжихийг сануулсан дохио болов.
Эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан тооцоогоор аравдугаар сарын сүүлч гэхэд эбола вирусын халдвар Францад дэгдэх магадлал 75 хувь, Их Британийн хувьд 50 хувь байна хэмээн сэрэмжлүүлжээ. Мөн Бельги, Испани, Швейцарь зэрэг улсуудад дэгдэх магадлал өндөр байгааг анхаарууллаа.
Дэлхий нийтийн аялал жуулчлалын нээлттэй сүлжээнд нэгдэн оршиж буй Монгол Улсад ч энэ вирусийн халдвар хүнээр дамжин ороод ирэхийг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд энэ тал дээр анхаарал тавин ажиллаж эхэлжээ.
Уг халдвар тархсан орнуудаас манай улсад нэг сард 20-22 хүн ирдэг бөгөөд дийлэнх нь хэд хоноод буцдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд тус яамнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрыг шаардлагатай мэдээллээр хангаж байгаа аж.
Эболагийн халдвар дамжих зам ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдвартай төстэй.
Халдвар дамжих зам нь:
-Цус болон биеийн шингэний шууд хавьтлаар дамжина. Үүнд: шүлс, үрийн шингэн, зүү тариур, бөөлжих, суулгах зэрэгт халдвар дамжих эрсдэлтэй.
Халдварын нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг бөгөөд халдварын үед:
- Халуурах
- Толгой өвдөх
- Ядрах суулгах
- Бөөлжих нь нийтлэг шинж тэмдэг бөгөөд үүнээс гадна:
- Биеэр цусархаг тууралт гарна. Мөн хүний бүх биеийн судаснаас цус гарах шинж тэмдэг илэрдгийг эрдэмтэд хамгийн сүүлд тогтоогоод байна.
ЭБОЛАГИЙН ХАЛДВАРТ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ОЛНООР ӨРТӨЖ БАЙНА
Тив алгасан хүнээс хүнд дамжиж буй эболагийн халдварт өвчтэй хүмүүст тусламж үзүүлж буй эмнэлгийн ажилтнууд олноор өртөж байна.
Эболагийн халдвар авсан Испанийн сувилагч “Халдвар авсан хүний биед хоёр удаа л хүрсэн. Хүрэхдээ хамгаалах хэрэгсэлтэй байсан” хэмээн мэдэгджээ.
ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээгээр эмнэлгийн 401 ажилтан халдвар авснаас 208 нь нас баржээ. Олон улсын сайн дурын байгууллагын шугамаар Африкт ажиллаж байсан Америк, Франц, Герман зэрэг орны иргэд нас барсан тухай мэдээлэл байна.
Эболагийн халдвар авсан нь өнгөрсөн даваа гаригт тодорхой болсон Испанийн сувилагч “Халдвар авсан хүний биед хоёр удаа л хүрсэн. Хүрэхдээ хамгаалах хэрэгсэлтэй байсан” хэмээн мэдэгджээ. Үхлийн аюултай энэ өвчний талаарх судалгаагаа эрдэмтэд нарийвчлан хийсээр байна.
Бодит байдал ийм байгаа учир Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, эмнэлгийн ажилтнуудад халдвараас өөрийгөө хамгаалах чиглэлд онцгой анхаарч сургалт зохион байгуулжээ.
БИЕИЙН ДАРХЛААГАА САЙН БАЙЛГА
Буянт-Ухаагийн хилийн боомтоор ороод ирж мэдэх энэ халдвараас сэргийлэх чиглэлээр иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх нь хамгаас чухал юм.
- Эбола вирусийн халдвар бүртгэгдэж буй бүс нутагт аль болох зорчихгүй байх
- Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн 100 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгөх
- Иргэн бүр анхаарал сонор сэрэмжтэй байж гадаадаас тэр тусмаа халдвар гарсан болон гарах эрсдэлтэй орнуудаас ирсэн хүний талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагад өгч иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулав. Жишээлбэл, БНХАУ-ын иргэд Сенегалаас ирээд зочид буудалд байрласан хоёр хүний талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагадаа өгсөн байна.
- Хүйтэн сэрүүний улирал эхэлж буй энэ үед биеийн дархлааг сайжруулах бэлдмэл хэрэглэх, саримстай хоол идэх болон чацарганы шүүс, халуун аарц ууж байхыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөв.