МХЕГ-ийн удирдлагууд өнөөдөр барилгын компани болон аж ахуй нэгжүүдийн 50 гаруй төлөөлөлтэй уулзаж ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын талаар санал бодлоо солилцож, зарим зөвлөмжийг өглөө.
Энэ оны эхний гурван улирал буюу есдүгээр сарын 10-ны байдлаар барилгын салбарт нийт 205 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч 222 хүн бэртэж, 23 хүн амиа алдаж, 13 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Барилгын 27 осол гарсан нь нийт ослын 13.2 хувийг эзэлж байгаа аж. Хамгийн сүүлд Дархан-Уул аймагт өчигдөр 13 цагийн үед барилгын ослоор нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Буяннэмэх дараах зөвлөмжүүдийг өглөө.
- Гадаадын барилгын салбарын туршлагыг нэвтрүүлэх. Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай олон компани ажиллаж байгаа. Тиймээс үүнийг ашиглаж хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоонд гадаадын барилгын салбарын туршлага, технологийн нэвтрүүлэх хэрэгтэй.
- Холбогдох хуулийг эргэж харах. Ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг эргэж сайн харах, энэ талаарх хурал зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байх. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд хамгийн их үүрэг хүлээсэн нь ажил олгогч өөрөө байдаг аж.
- Өдөр тутмын дотоод хяналтыг сайжруулах. Аж ахуй нэгж, компаниудын дотоод хяналт харилцан адилгүй байна. Тиймээс хоорондоо туршлага солилцож ажиллах шаардлагатай.
- Ажилчдыг аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Ажилчдаа хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах хувцас хэрэгслээр хангах, тэднийг сургалтад хамруулах, аюулгүй ажиллах орчныг бий болгох шаардлагатай. Бусад ажилчдад ч мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцуулах. Барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлын инженер шаардлага тавьж ажиллахын зэрэгцээ тухайн барилгын даамал, бригадын дарга, менежер, бусад инженерүүд ч мөн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэлээ.
Мөн энэхүү зөвлөгөөнөөр барилгын салбарын төлөөллүүд өөрсдийн санал бодлыг хэлсэн юм.
“Зуншин” компанийн ерөнхий инженер н.Ганбаатар: Компанийнхаа нэрийн өмнөөс албан ёсоор уучлалт гуйж байна
-Сүүлийн үед манай компанитай холбоотой асуудал гарах болсон. Компанийнхаа нэрийн өмнөөс, гарсан осолтой холбоотойгоор нийт ард иргэдийнхээ өмнө албан ёсоор уучлалт гуйж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гурван хүний амь нас эрсдсэн гэсэн ташаа мэдээлэл гарсан. Яг үнэндээ гарсан нэг осол л бидний буруутай үйл ажиллагаанаас болсон. Түүнийг бол хүлээн зөвшөөрнө.
Барилгын салбар дахь хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна. Социализмын үед буюу 1985-1989 онуудад жилд 3000 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Гэтэл одоо албан бус тоогоор 36 мянган айлын орон сууц ашиглалтад орж байгаа ч хуучин байсан хяналтын тогтолцоо, боловсон хүчин хэвээрээ байгаа нь осол гарах үндэс болж байна. Жишээ нь, барилгын салбарт дүүжин өргүүртэй холбоотой осол аваар их гарч байна. Нийслэлд ашиглагдаж байгаа 4800 гаруй дүүжин өргүүрт гуравхан байцаагч хяналт, шалгалт хийж байна. Энэ бол хангалттай тоо биш, байцаагчдын тоог нэмэх шаардлагатай.
“И Си Си” компанийн менежер н.Чинзориг: Хууль дүрэм хангалттай сайн ч боловсон хүчин муу байна
-Барилгын салбартай холбоотой хууль дүрэм манай улсад хангалттай байгаа, хүссэн үедээ интернетээс татаад хэрэглэчих боломж нь ч бий. Энэхүү салбар эрчтэй хөгжиж байна.
Харин энэ жил харьцангуй саарах хандлага ажиглагдлаа. Эрчимтэй хөгжихийн хирээр боловсон хүчний эрэлт нэмэгдэж байгаа хангалтгүй байна. Жишээ нь, 25 хүн нийлээд хийх ажлыг долоохон залуу хийж байна. Хөдөө орон нутгаас ирсэн, мэргэжлийн бус хүмүүс барилгын салбарт их ажиллах юм. Энэ нь нэг талаараа осол гарах шалтгаан болж байна. Барилгын салбар ажиллах хүчний хомсдолд орсон байгаа.