Өнөөдөр Дашням Балжинням давхацсан билэгт сайн өдөр.
Энэхүү өдөр Гэрлэх ёслолын ордонд 70 гаруй хос гал голомтоо бадрааж буй. МУСТА Д.Намсрайноров өөрийн цахим хуудсаар дамжуулан ураг барилдаж байгаа бүх хосууддаа “Сэтгэлийн уяа” уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрээр “Хүндэт багш Д.Дэчинжалбын үг, ая “Сэтгэлийн уяа” дууны шинэ видео клипийг ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ураг барилдаж байгаа бүх хосууддаа болон Монголынхоо нийт ард түмэнд зориулан аз жаргал, хамгийн сайн сайхан бүхэнтэй хамтатган хүргэж байна” гэжээ.
Д.Дэчинжалбын үг ая “Сэтгэлийн уяа”,
Видео клипийг “Тик энтертаймент”
Шивээ найгасан хөндийд
Шинэхэн ямбуу цамц дэрвүүлж
Шилбүүр унаад хөөцөлдсөн
Сэргэлэн бага нас минь бий
Холын газраас зүүдлэгдсэн
Хонгор багын нутагт минь
Хүлгийн зоон дээр ижилдсэн
Хувьхан заяаны анд минь бий
Аяны шувууд зэллэсэн
Аяс намуухан нутагт минь
Анхны хайрын дуунд уярсан
Арван найман нас минь бий
Алсын цэнхэр зэрэглээнд
Айлын барааа сүүмэлзэнэ
Аянаас хүүгээ ирнэ гээд
Азай буурлууд минь хүлээгээ