Ардын хувьсгалын 93, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс хоёр бөх нь допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос тодрууллаа.
-Хэд хоногийн өмнө гурван бөхөөс допинг илэрлээ гэсэн мэдээлэл гарч байсан. Гэтэл өнөөдөр хоёр бөхийн зарлаж байна?
-Энэ жилийн наадамд тав давж шөвгөрсөн улсын начин Балжинням овогтой Суманчулууны 22826940 дугаартай сорьцноос допингийн төрлийн бодис илэрсэн. Түүнчлэн улсын начин Найдан овогтой Адьяабатын өгсөн 2826916 дугаартай шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрлээ гэсэн албан бичгийг бидэнд өгсөн. Энэ хоёр бөх “А” сорьцны хариугаа хүлээн зөвшөөрөөгүй тул “Б” сорьцыг БНСУ-руу явуулсан. Тэгээд “Б” сорьцноос мөн л сөрөг хариу гарсан. Монголд допингийн шинжилгээг тогтох лаборатори байхгүй болохоор Солонгост шинжилгээгээ явуулж хугацаа алдсан тал бий.
-Допинг илэрсэн гээд байгаад хоёр бөх та бүхэнд ямар тайлбар хэлсэн бэ?
-Наадмын өмнө бэртсэн. Тэгээд бэртлээ илааршуулах зорилгоор эм хэрэглэсэн гэдэг тайлбар өгсөн. Нэг нь наадмаас хэд хоногийн өмнө өвдгөнд гарсан хатигаа хагалуулсан. Нэг нь гартаа хагалгаа хийлгэж зодогондоо багтаахгүй боолттой барилдсан. Үүнд хэрэглэсэн зүйлээс болж байж болзошгүй. Гэхдээ гэмтэл бэртэл эмчлүүлэхээр эм хэрэглэх бол Допингийн эсрэг төвд мэдэгдэнэ. Тэгээд тухайн төвөөс ийм хэмжээтэй хэрэглэ, тийм тохиолдолд сэргээшийн төрөлд тооцохгүй гээд дүрэм журам бий.
-Допинг хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг 90 хоногийн дараа зарлаж байгаад бухимдах хүн олон байна. Хугацаанд нь зарлаагүйгээс хэвлэлээр янз бүрийн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлэх юм?
-Жил жилийн наадмаар тав давсан буюу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жил шөвгөрсөн 16 бөх бүгд допингийн шинжилгээгээ хэл амгүй өгсөн. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал тухайн бөхийг сэргээш хэрэглэсэн гэж үздэг. Шөвгөрсөн бөхчүүд тус бүрээс хоёр саванд шинжилгээ авсан. Тэгээд олон улсын олимпийн хороогоор баталгаажуулсан лабораторит эдгээр бөхчүүдийн шинжилгээг хүргүүлж хариуг заасан хугацаанд нь авсан.
Зөөвөрлөлтийн явцад хэн нэгэн гадны этгээд тэр шинжилгээнд хүрэх боломжгүй юм. Эхлээд бид допингийн шинжилгээний “А” сорьцыг БНСУ-д илгээсэн. Эндээс сөрөг хариу гарсан тохиолдолд тухайн хэрэглэсэн гэх бөхөд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Тэгээд тухайн бөх үүнтэй санал нэгдэхгүй байгаа бол “Б” сорьцоо шалгуулах хүсэлтийг тавих эрхтэй байдаг. Энэ гомдлыг бид 30 хоногийн хугацаанд хүлээх үүрэгтэй.
-Солонгосын талаас хэд хоногийн дотор хариу ирэх ёстой гэсэн гэрээ байгаа юу?
-Нарийн хугацаа заах боломжгүй. Цаад байгууллага нь өөрөө ачаалал дараалал ихтэй юм билээ. “А” сорьцын хариу наймдугаар сарын 22-нд ирсэн.
-Допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-МҮБХ хариуцлага тооцохгүй. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо хариуцлага тооцно. Энэ хороо хуралдаж шийтгэл ногдуулна. Хуулиар бол хоёр жил хүртэл хугацаанд барилдах эрхийг хасах, цолыг хураах гэсэн заалт бий.
-Үзүүр, түрүүний бөхчүүдээс допингийн шинжилгээг нь хэрхэн авдаг юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас сөрөг мэдээлэл гарсан шүү дээ?
-Төрийн тэргүүн болон УИХ-ын гишүүдийн суудаг талын ард вип өрөө байдаг. Энэхүү өрөөний үүдэнд бие засах газар байдаг. Допингийн шинжилгээ авдаг хүмүүс тухайн газарт авчихдаг.
-Допингийн шинжилгээний хариу Баяр наадмын тухай хуулинд яг аль байгууллага нь албан ёсоор олон нийтэд мэдэгдэх ёстой вэ?
-“Б” сорьцны шинжилгээний батлагдсан тохиолдолд албан ёсоор зарлах учиртай. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд зарлах ёстой. Хэрвээ энэ байгууллага хийгээгүй бол МҮОХ мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ жил ингэж удааширсан учраас МҮБХ өнөөдөр албан ёсоор зарлаж байна.