Цахим ертөнцийн шинэ “од”-оор тодроод буй Зоригтбаатарын Буянхишиг хүүгийн тухай сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо буюу Салхит руу манай сурвалжлах хэсэг явлаа.
Сэлбэ голын хогийг сүүлийн гурван жилийн турш тасралтгүй цэвэрлэсэн энэ хүүгийн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарснаар намрын чуулгантай зэрэгцэн олны анхаарлыг татсан билээ.
Тиймээс ч бид С.Буянхишиг хүүтэй уулзахаар яваа минь энэ. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд гадаа бага зэрэг хүйтэрсэн ч “Эко жаал”-тай уулзах хүслийг минь хязгаарлаж бас хазаарлаж чадахгүй. Дунд сургуулийн долдугаар ангийн хүү томчуудын санаж, сэдээгүйг хийж, хэрэгжүүлсэн гэхээр шаггүй хэвлүүн хүүхэд байгаа болов уу хэмээн төсөөлсөөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар дунд сургууль дээр очив.
Ирэх баасан гарагт “Эко клуб”-т элсэх урилгыг албан ёсоор гардуулна гэв
Одооны хүүхдүүд... хэмээн зэмлэхийг ахмад болон дунд насныхны амнаас бишгүйдээ л нэг сонсч байлаа. Би өөрөө энэ үгэнд дургүйг ч хэлэх үү, орчин цагийн залуус бид, одооны хүүхэд, багачууд чухам юу нь буруудчихаад, яачихаад ингээд байдаг юм бол доо хэмээн боддог юм. Гагцхүү цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байхад хүн ч гэсэн нийгмээ даган өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Харин зарим ахмадууд маань өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу даа хэмээн боддогоо ч нуух юун. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг орчин цагийн хүүхэд, залуусын дунд саар нь байхад сайн нь ч бий.
Харин энэ удаагийн манай сурвалжлагын гол баатар бол орчин үеийн хүүхдүүдийн сайн “дүрийн” төлөөлөл. Томоохон төлөөлөгч гээд хэлчихвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй болов уу. Цахим ертөнцийн “баатар”-тайгаа уулзахаар их үдийн хэрд зорьсон газартаа хүрвэл хичээл нь аль хэдийнэ тарчихсан гэв. Учир нь тус сургуулийн ахлах болон дунд ангийнхан өглөө эрт хичээл нь ороод тарчихдаг юм байна. Тиймээс ч З.Буянхишиг маань сургууль дээрээ эзгүй байлаа. Харин тус сургуулийн нийгмийн ажилтан бидэнтэй ангийнх нь багш болон “Эко клуб”-ын удирдагч багшийг уулзуулж өгсөн юм. 7б ангийн багш Б.Нарандэлгэр З.Буянхишигийг сайн дураараа Сэлбэ голыг цэвэрлэдгийг мэддэггүй байж байгаад саяхнаас мэджээ. Анх шавийнхаа талаархи таатай мэдээг фэйсбүүкээс олж харчихаад ихэд баярласан тухайгаа ярьж байхдаа Б.Нарандэлгэр багшийн нүд гэрэлтэж байв.
Ангийнхан, сургуулийнхандаа төдийгүй монголчуудад үлгэр дуурайлал үзүүлсэн шавийнхаа талаар олж мэдээд багш нь урам хайрлаж, дэмжихийг хүссэн гэнэ. Ангийнхан нь “Од”, “Эко хүүхэд” гэх зэргээр цоллож эхэлсэн байна. Тэр ч бүү хэл зарим нэг хүүхдүүд “Хог түүдэг” хэмээн түүнийг шоолж эхлэхэд багш нь “Бид нэг нэгнийгээ дэмжиж, урамшуулах ёстой. Найзыгаа ингэж болохгүй” хэмээн хэлснээр ангийнх нь зарим хүүхдүүд шоолохоо больсон тухай Б.Нарандэлгэр багш хэлсэн юм. Харин сурлагын хувьд ангидаа “алтан дундчууд”-ын тоонд багтдаг бөгөөд энэ тухай багш нь “Манай З.Буянхишиг хүмүүжлийн талаар ярих юмгүй, сайн хүүхэд. Нийгмийн болон олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог учраас бусаддаа зөвөөр үлгэрлэдэг. Багш хүнийхээ хувьд анги, сургууль төдийгүй нийт монголчуудад үлгэрлэсэн шавиараа маш их бахархаж байна.
Цаашид улам дэмжиж, урамшуулж байх болно. Сурлагын хувьд онцгойрох зүйлгүй. Гэхдээ онц сурснаараа сайн хүн болдоггүй шүү дээ. Хамгийн гол нь хүмүүжил чухал” гэв. Бид Б.Нарандэлгэр багштай уулзсаны дараа тус сургуулийн “Эко клуб”-ын удирдагч багш П.Цэнд-Аюуштай уулзаж, цөөн хором ярилцсан юм. Тус сургууль дээр одоогоос гурван жилийн өмнө Сэлбэ голыг хамгаалах төсөл хэрэгжиж эхэлжээ. Японы хөрөнгө оруулалттай “Момо” төсөл хэрэгжиж байгаад өнгөрсөн хичээлийн жилд тус сургуульд “Эко клуб” байгуулсан байна.
Одоогоор тус клуб гурван салбартай, 130 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай удирдагч багш дуулгав. Агаарын бохирдлыг бууруулах болон “Момо” төсөл гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус клубт элсэх хүсэлтэй хүүхдүүдийн нэг бол З.Буянхишиг. Харин энэ клубт элсэх урилгыг албан ёсоор ирэх баасан гарагт гардуулахаа удирдагч багш дуулгасан юм. Учир нь ирэх баасан гарагт Цонжин болдог руу сурагчдын “Эко аялал”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс ч энэ үеэр сургуулийнхаа “баатар”-т урилгаа албан ёсоор гардуулах юм байна.
Тус клубын хоёр сурагч арваннэгдүгээр сард Япон улсыг зорих гэж байгаа аж. Харин Японы талд З.Буянхишиг хүүгийн талаар хэлэхэд дуу алдан хүлээж авсан бөгөөд ирэх онд эх орондоо урих талаар бодож үзэхээ амлажээ. Ногоон орчин, эрүүл орчин, лидер клуб гэсэн гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус клубынхан цаашид “эко жаал”-тайгаа хамтран Сэлбэ голоо хайрлан, хамгаалах их үйлсэд нэгдэхээ ч илэрхийлсэн байна.
Сургуулийн жижүүрээс эхлээд сурагч бүр түүний талаар мэддэг болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс найзынхаа тухай мэдээлэл авах сонин байгаа тухай ч сурагчид ярьж байв. Мөн түүнээс үлгэрлэж хүрээлэн буй орчноо хайрлан, хамгаалахад нэгдэх бодолтой байгаагаа ч энэ үеэр тэд хэлж байсан юм. Ангийн багш Б.Нарандэлгэрээс З.Буянхишигийн ээжийнх нь утасны дугаарыг авч, утсаар холбогдлоо.
Харамсалтай нь биднийг утсаар холбогдох үеэр аавтайгаа хамт ЭХЭМҮТ рүү явсан байв. Гэхдээ удахгүй ирнэ гэсэн учраас бид хүлээхээр шийдлээ. ЭХЭМҮТ рүү явсныг нь дуулаад “Эко жаал” маань өвдчихсөн юм болов уу хэмээн эмээж байсан ч тэрбээр аавтайгаа хамт хамаатныхаа хүүхдийг тус эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан нь энэ аж. Харин биднийг удаан хүлээлгэсэнгүй төд удалгүй тэрбээр сургууль дээрээ ирэв. Эндээс бид хамтдаа түүний гэр рүү явсан юм.
Ааваасаа үлгэрлэсэн нь...
Н.Зоригтбаатарынх Улаанбаатарын харьяалалтай болоод 10 гаруй жилийг үджээ. Гэрийн эзэн Н.Зоригтбаатар Дорноговь аймгийн харьяат бол гэргий Н.Жавзандолгор Баянхонгор аймгийнх. Тэд хот гэдэг их айлын гишүүн болохоор одоогоос 10 гаруй жилийн өмнө Улаанбаатарыг зорьжээ. Харин Баянхошуунаас Салхитад нүүж ирээд найман жил болж байгаа гэнэ.
Энд буусан цагаасаа эхлэн Сэлбэ голыг Н.Зоригтбаатар цэвэрлэж эхэлжээ. Түүний хувьд байгаль, дэлхийгээ хайрлаж, хүрээлэн буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах ухаанд багаасаа суралцсан нэгэн аж. Анх Сэлбийн хаяанд буйр сэлгэхдээ байгалийн сайхныг нь магтаж байснаа тэрбээр энэ үеэр дурссан юм. Харамсалтай нь одоогоос найман жилийн өмнө тэднийхийг буухад Сэлбэ гол хог новшиндоо дарагдан, арай ядан урсдаг байсан гэнэ. Тиймээс ч өглөө бүр шуудай, савар хоёроо бариад голын эрэг дагуу хоёр км газрыг цэвэрлэж, хогноос нь салгадаг болсон байна.
Урдынхаасаа өөрчлөгдсөн. Зарим хүмүүс гэртээ урьж халуун цай уулгадаг. “Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ” гэж хэлдэг.
Түүний энэ санаачилгыг хөршүүд нь дэмжин, урамшуулах болсноор Сэлбийн хог эдүгээ бараг үгүй болжээ. Ялангуяа жил бүрийн зун тус голын эрэг дагуу хүмүүс амарч, зугаалахдаа маш их хог, новш хаядаг байсан бөгөөд архины шил, пивоны лаазнаас эхлээд хүүхдийн памперс, ОО-ийн цаас гээд хаяхгүй зүйл байдаггүй байж. Тэр ч бүү хэл голын ойролцоо бие засдаг хүмүүс байдаг тухай халаглан ярьж байна. Харин сүүлийн жилүүдэд хүмүүсийн ухамсар сайжирч, хог хаях нь багассанд маш их баярлаж байгаагаа тэрбээр ярьсан юм. Эхлээд Н.Зоригтбаатар ганцаараа Сэлбэ голыг цэвэрлэдэг байсан бөгөөд сүүлдээ хүүгээ дагуулж явдаг болжээ. Харин сүүлийн хоёр жилд хүү ганцаараа тус голыг цэвэрлэсэн байна.
Түүнийг ганцаараа голын ойр орчмыг цэвэрлэж байгааг эцэг, эх нь ч мэдээгүй гэдэг. Ажил, ажил гэсээр завгүй өдөр, хоногуудыг өнгөрүүлдэг мянга, мянган гэр бүлийн нэг бол Н.Зоригтбаатарынх. Тиймээс ч өглөө гараад ихэвчлэн үдшийн бүрийтэй уралдан гэртээ ирдэг хос хоёр хүүгийнхээ талаар анх фэйсбүүкээс олж харсан байна. Аавынхаа хэлсэн ёсоор өдөр бүр Сэлбэ голыг цэвэрлэдэг З.Буянхишигтэй нэгэн залуу дөрөв дэх удаагаа таарахдаа зургийг нь авч, фэйсбүүк хуудаснаа нийтэлснээр түүний тухай ээж, аав нь төдийгүй монголчууд мэддэг болжээ. Биднийг гэрт нь ороход аав нь нутгаасаа авчирсан хэмээн нэгэн зарааг өхөөрдөх аж. Аргагүй л “Эко гэр бүл” юмдаа хэмээн бодож суув. Зараагаа байнга хооллодог учраас дагаад салахаа больсон тухай ч сонин болгож ярих аж. Өмнө нь туулай тэжээж үзсэн ч асаргаа их шаардсан тул найздаа бэлэглэчихсэн гэнэ.
Харин энэ удаад тэднийд Дорноговиос нэгэн зараа “зочилж” ирсэн нь энэ. Энэ талаар гэрийн эзэгтэй Н.Жавзандолгор “Зарааны үс айлд байх сайн юм гэнэ билээ. Зараа байх ч мөн ялгаагүй сайн биз. Жаахан махны өөдөс өгчихөөр түүгээрээ л хооллочихно. Хөөрхөн амьтан юм” хэмээн өхөөрдөж сууна. Харин аавын сургаалиар Сэлбэ голоо цэвэрлэдэг З.Буянхишиг ирээдүйд цагдаа болох хүсэлтэй гэнэ лээ. Учир нь олон түмнийг амар, амгалан амьдраасай гэж хүсдэг учраас цагдаа болохыг мөрөөддөг юм байна.
Харин уран зохиол, биологийн хичээлд илүү сонирхолтой тухайгаа энэ үеэр дуулгасан юм. Тэдний хананд С.Оюун сайдын хүлээлгэн өгсөн комик ном, дурсгалын зүйлс өлгөөтэй байх нь нүдэнд содон тусав. Үүнээс гадна энэ онд тэрбээр Г.Уянга гишүүний санаачилгаар байгуулагдсан “Уянга сан”-гийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон байна.
Галын аюулаас дүү нараа аварсан баатарлаг охины хамтаар дүүргээсээ сонгогдон шагнуулсандаа тун баяртай байгаа гэнэ. Тэрсхэн зургаан хүүхдээ идэх хоол, өмсөх хувцсаар дутаагүй юмсан хэмээн хөдөлмөрлөхийн зэрэгцээ хүн болох үндэс суурийг нь зөв тавьж, хүмүүжилд нь анхаарч буй эцэг, эхээр бахархахгүй байхын аргагүй. “Байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалахад уул, ус баярладаг гэдэг. Тиймээс ч бид голын орчмыг тогтмол цэвэрлэж, заншсан” хэмээн Н.Жавзандолгор эгч өгүүлэх аж. Харин саяхан энэ гэр бүлийнхэн Туул голын эргээр зугаалж явахдаа 100 м газрыг цэвэрлэж үзжээ.
Гэтэл голын эрэг дагуу 100 м газар явахад л toyoto prius маркийн суудлын автомашины арын багаажийг хогоор дүүргэсэн тухай Н.Зоригтбаатар халаглан ярьж байна. Ялангуяа архины шил, пивоны лааз хөлд хөглөрч, иргэд хэнэг ч үгүй бие засчихаад явж байгааг ч тэрбээр шүүмжлэн ярьж байв. Үүнээс гадна тэдний зэргэлдээ орших ноосны үйлдвэр сүүлийн жилүүдэд Сэлбэ гол руу бохироо урсгадаг болсонд сэтгэл эмзэглэж явдгаа дуулгасан юм. Том үйлдвэр хэрнээ бохирын асуудлаа шийдчихэж амжихгүй химийн бодистой хаягдал усаа Сэлбэ гол руу цутгаж байгаад сэтгэл дундуур байгаа төдийгүй холбогдох байгууллага нь анхааралдаа аваасай гэж хүсч явдгаа сонины хуудсаар уламжиллаа. З.Буянхишиг хүү хичээлдээ явах замдаа шавар шалбаагтай хэсэгхэн газраар дайран өнгөрдөг.
Хүмүүс шаварт зоогдохгүйн тулд машины дугуй, том чулууг цувуулан тавьж, түүгээрээ дамжин гардаг аж. Үүгээр бага ангийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдээ тэврээд шавар дээр гишгихгүйн тулд чулуу, дугуй дамжин гарч буй эцэг, эхчүүд түүний нүдэнд их хэцүү харагддаг байна. Тийм учраас энэ шавартай хэсэгхэн газарт жижигхэн гүүр хийхийг хүсдэг хэмээн бидэнд хуучилсан.
Хэрвээ хэн нэгэн түүнд тусалбал хэзээд хийхэд бэлэн гэсэн шүү. З.Буянхишиг хүү голын хог цэвэрлээд явж байхдаа их олон зүйл боддог гэж байлаа. “Сэлбэ” голын урсгалыг таслахгүй, хоггүй цэвэрхэн байлгахын тулд байгаль хамгаалагчтай болгоосой бас шөнөдөө маш их харанхуй учраас гэрэлтүүлэгтэй болгохыг хүсч мөрөөддөг байна. Зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх нь тэрбээр хичээлээ тарангуутаа гэр рүүгээ яардаг аж. Учир нь цэцэрлэгийн насны дүү нараа харж, хандах үүрэг түүнд ногддог байна.
Ихэвчлэн урин дулааны улиралд голоо цэвэрлэдэг тэрбээр гимнастикаар хичээллэдэг байжээ. Энэ тухай тэрбээр “Тийм ээ, би гимнастикаар хичээллэж байгаад больчихсон юм. Би гимнастикаар хичээллэж байхдаа хоёр удаа алтан медаль авсан. Нэгийг нь дүүргээс, нөгөөг нь нийслэлээс авч байсан” гэв.
З.Буянхишиг: Хогоо битгий хаяж байгаасай гэж боддог
-“Сэлбэ” голыг цэвэрхэн тунгалаг байлгахын тулд гурван жил шантралгүй хөдөлмөрлөжээ. Байгаль орчноо хамгаалах арга ухаанд хэн сургав?
-Миний аав, ээж хоёр байгаль дэлхийгээ хайрла, гол горхио цэвэрхэн байлгах хэрэгтэй гэж байнга захиж хэлдэг. “Сэлбэ” голын ойролцоох хогийг цэвэрлэхгүй бол гол руугаа хийсч ороод байдаг. Манайх “Салхит”-д нүүж ирээд найман жил болж байна. Өмнө нь манайх Баянхошуунд амьдардаг байсан. Амралтынхаа өдрөөр аавтайгаа хамт голоо цэвэрлэдэг. Цэвэрхэн байвал бид ч эрүүл байна гэж боддог.
-Хүмүүсийн хандлага ямар болсон бэ. Хогоо хаях нь багасч байна уу?
-Урдынхаасаа өөрчлөгдсөн. Зарим хүмүүс гэртээ урьж халуун цай уулгадаг. “Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ” гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог.
Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юм аа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо орхиод явчихдаг.
Түүнээс үе тэнгийнхэн нь төдийгүй томчууд ч гэсэн үлгэрлэж, залхууралгүй байгаль, дэлхийгээ хайрлан, хамгаалахад гар бие оролцоосой. Хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэгсэн.
-Хаанаас хаа хүртэл хог цэвэрлэдэг вэ?
-Доошоо “Ногоон гүүр” хүртэл дээшээ өгсөөд “Ар согоот” хүртэл явж хүмүүсийн хаясан хогийг түүж цэвэрлэдэг.
-Сэлбэ голыг цэвэрлэхэд ангийнхан нь тусалдаг уу?
-Манай ангийн найзууд тусалдаг.
-Цэвэрлэсэн газар нь хүмүүс хог хаях үед гомдолтой санагддаг байх даа?
-Өнгөрсөн жил зуныхаа амралтаар Баянхонгор аймаг руу амрахаар явсан. Явахаасаа өмнө голоо сайхан цэвэрлэчихээд яваад ирсэн чинь бөөн хогтой болчихсон байсан. Гол үерлэхээрээ эргэн тойрныхоо бүх л хог, шороог хамж урсаад их муухай өнгөтэй болдог доо. Яг тийм болчихсон байгаа юм чинь. Тэр үед уйлмаар санагдсан. Голын эрэг нь цэвэрхэн, ус нь тунгалаг байвал хүний нүдэнд ч гэсэн сайхан харагдаад, хүмүүст хайрлах сэтгэл төрнө гэж боддог.
-Долоо хоног цэвэрлэхгүй байхад хэдэн шуудай хог гардаг вэ?
-10 шуудай. Ногоон гүүрнээс доошоо явж цэвэрлэх юм бол 10-аас ч их хог гарна. Хогны машин ирэхээрээ “Танайхаас яагаад ийм олон шуудай хог гардаг юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр нь “Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг юм аа” гэж хэлдэг.Хогны дийлэнх хувийг гялгар уут эзэлдэг. Эхлээд уутыг шатаадаг байснаа больсон. Нойтон уут шатдаггүй юм билээ. Тэгээд хашааныхаа гадна овоолж тавихаар хогны машин ачдаггүй. Ингээд л хашаандаа оруулдаг болж, манай хог гээд ачуулдаг болсон.
-Хогоо голын эрэг дээр хаяад байдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Хүмүүс өөрсдөө ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр “Сэлбэ” голын хогийгсайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан.
Түүнийг өнгөрөгч баасан гарагт БОНХХ-ийн сайд С.Оюун хүлээн авч, уулзсан. Энэ үеэр С.Оюун сайд томчуудад хандан хогоо хаяхгүй байхыг уриалсан билээ. Тэрбээр “Хүүхдүүд өөрсдөө байгалаа хайрладаг болчихвол эцэг эхчүүд нь ч гэсэн цаашид хайрладаг болно. Хүүхдүүд нь цэвэрлээд байхад эцэг эхчүүд, том хүмүүс хог хаяхгүй байх гэж найдаж байна. Харамсалтай нь сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс маш их хог хаягдалтай болчихлоо. З.Буянхишиг хүүгийн жишээг хараад хамтраад хогоо цэвэрлэх, нөгөө талдаа ядаж хогоо хаяхгүй байх нь хамгийн чухал байна. Та бүхний хаясан хогийг энэ хүү олон жил цэвэрлээд явж байна.
Тэгэхээр монголчуудаа хамтдаа хог хаяхгүй байх тал дээр анхааръя гэж хэлэх гэсэн юм. Буянхишиг хүүдээ их баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт Хог хаягдалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Яамны зүгээс хогны асуудалтай тэмцсээр байна” гэсэн. Улмаар энэ үеэр “Монгол контент” компанид яамны зүгээс багахан хөрөнгө оруулалт хийж бүтээсэн, ногоон хөгжлийг дэмжсэн Ногун гэдэг байгаль хамгаалагч баатрын тухай комекс ном, Улаан ном, зургийн аппаратыг З.Буянхишиг хүүд бэлэглэсэн нь маш их урам хайрласан тухай тэрбээр ярьж байна. Зөвхөн хүмүүсийн тарьсан хогноос гадна салхи, шуурганд хийсч, ирэх, голын урсгалаар урсч ирэх зэргээр хог их цугладаг тухай тэрбээр ярьж байв. Томчуудын санаагүйг санаж, эхлээгүйг эхэлж чадсан З.Буянхишиг ямартай ч энэ сарын “баатар” байлаа.
Түүнээс үе тэнгийнхэн нь төдийгүй томчууд ч гэсэн үлгэрлэж, залхууралгүй байгаль, дэлхийгээ хайрлан, хамгаалахад гар бие оролцоосой. Хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэгсэн. Тиймээс ч хүмүүс бид байгаль, дэлхийгээ хайрлан, хамгаалах учиртай.
Х.Өнөржаргал