МоАХ сүлжээний Засгийн газрыг дэмжихгүй хэмээн УИХ-ын гишүүн М.Зоригт цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Өрөөндөө суулт зарлаад байгаа түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
МоАХ фракц анх есөн гишүүнтэй хамгийн олон тооцогддог байлаа. Зарим нэг нөхөд урваснаас болоод цөөрсөн нь үнэн. Гэхдээ бид зургаан хүний бүрэлдэхүүнтэй мундаг фракц сууж л байна.
-Сүлжээний Засгийн газрыг МоАХ дэмжихгүй гэж жиргэснээс харахад та их бухимдалтай байгаа бололтой?
-Засгийн газрын өөрчлөлт бүтэц бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний хувьд чухал ач холбогдол өгөхгүй байгаа. Байнгын хороод, чуулганаар зарлачихаад эхлээгүй байгаа нь сүлжээчин нь сайн ажиллаж чадахгүй байгаа юм болов уу. Эвгүй харагдаад байсан Засгийн газраа хээ хуар тавьж, будаж шунхдахаас цааш өөр зүйл хийхгүй нь.
-Та яг ямар сүлжээ яриад байгаа юм бэ?
-Гурван гишүүн байх юм бол нэг нь сайд болно гэнэ үү. Орифлеймийн сүлжээ биш дээ ямар. Ийм арга хэрэглэж байгааг бодоход цаашид оршин тогтнох хугацаа нь дуусч байгаа юм байна. Энэ Засгийн газар сүүлийнхээ өдрүүдийг барж байгаа юм байна гэсэн бодол төрлөө.
-МоАХ фракц дотроо хагаралдаад байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг МоАХ фракцын төлөөлөл болгосон нь тохироо гээд байгаа шүү дээ?
-МоАХ фракц анх есөн гишүүнтэй хамгийн олон тооцогддог байлаа. Зарим нэг нөхөд урваснаас болоод цөөрсөн нь үнэн. Гэхдээ бид зургаан хүний бүрэлдэхүүнтэй мундаг фракц сууж л байна. Өнөөдрийн яваад байгаа сүлжээнд МоАХ орохгүй ээ. МоАХ-ын төлөөлөл гурван яамны сайд байсан. Одоо харин байхгүй болж байх шиг байна. Бид нарыг ийм зүйл яриулахгүйн тулд сайдын суудал өгөх л байсан. Амласан уу амласан. Гэхдээ бид үүнд орохгүй ээ. Давхар дээлээс салж чадахгүй юм байна. Нэг ч гэсэн гишүүнд давхар дээл өмсгөж байж Засгийн газар хэд хоног урт наслах гээд байна. Хийх ажил биш суух суудал чухал байна. Давхар дээл өмсөх ашиг сонирхолтой хүмүүсийг урхидаж татаад байна.
Засгийн газар мухардалд оржээ. Ийм болчихсон Засгийн газрыг үтэр түргэн солих ёстой.
-Сүлжээнд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр өрөөндөө суулт зарлаж байгаа нь тэмцлийн бас нэг хэлбэр үү?
-МоАХ юу хүсч байна гэвэл ард иргэдээ сонсооч хараач гэдгийг. Биднийг юуны тулд ард иргэд сонгосон юм. Засаг руу ороод, сүлжээнд нэгдээд бидэнд хийх ажил алга. Энэ байдлаар цааш явахгүй. Бүрэн хэмжээний шинэчлэлт хэрэгтэй байна. Өнөөдрийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд ч бид оролцохгүй. Сүлжээний хуралд сууж юугаа хийдэг юм. Дууссаны дараа байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууна.
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2015 оны төсвийг эргүүлээд татчихлаа?
-Засаг гаргалгаагүй болчихож. Төсвийг нь харахад үнэндээ уйлмаар. 2015 оны төсөв юу ч хийхгүй, дулаан хөнжлөө нөмрөөд юу ч хийхгүй суудалдаа суухаар байна. Мөнгө байхгүй, орон тоогоо цомхотгож, олон зуун хүнийг ажилгүй болгох, аймаг, сумдад нэг ч шинэ бүтээн байгуулалт алга. Энэ Засгийн газар мухардалд оржээ. Ийм болчихсон Засгийн газрыг үтэр түргэн солих ёстой. Үнэхээр ихийг хийж бүтээе гэвэл 50 яам, 200 сайдтай байсан ч болно. Их багадаа биш, хийх ажилдаа байгаа юм.