Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа.
Учир нь 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоожээ.
Мухамед Бин Хаммам нь 2002-2011 онд Азийн хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2011 онд Блаттертэй ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм.
Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ.
Б.Ганболдын эрхийг хассан энэхүү шийдвэр 2014 оны аравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ажээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Б.Ганболд нэр дэвшээд байгаа.
Дээрх шийдвэр ёсоор тэрээр энэ сонгуульд оролцох боломжгүй болох нь ээ.
Эх сурвалж: FIFA.com