Монголын хөлбөмбөгийн холбооны үүдэнд гишүүд нь цугласаар. Хөлбөмбөгчид, дасгалжуулагч, холбооны ажилчид холбооныхоо байр руу нэвтрэх гэсэн боловч өнөөг хүртэл дотогш оруулахгүй байгаад ихэд бухимдалтай байна.
Иймд хөлбөмбөгчид холбооныхоо үүдэнд гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэллээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмэнд гуравны нэг хүртэлх гишүүдийн гарын үсгээр Удирдах зөвлөлөө хуралдуулж болдог гэж заажээ. Лигийн долоон багийн тамирчид, орон нутгийн салбар хороод, дасгалжуулагч, шүүгч, эмч, ахмад тамирчдын төлөөлөл гээд 200 гаруй гишүүд байдаг. Одоогийн байдлаар 30 орчим гишүүд ирж гарын үсгээ зураад байна.
Гишүүдийнхээ гарын үсгийг орой 22.00 цаг хүртэл цуглуулна гэв.