Монголын цэрэг эрс дайны хөлд үрэгдсэн энгийн номхон иргэдэд туслах, энхийг сахиулах үйлст ханцуй шамлан оролцох болсноор 11 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нас залуу ч зургаан удаагийн ээлжинд монголын зэвсэгт хүчнийг удаа дараалан ахлан явж үүргээ амжилттай биелүүлсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Б.Эрдэнэбатыг GoGoCafe буландаа урьж ярилцлаа.
ТЭНД МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ГЭХГҮЙ, МОНГОЛ ГЭЖ Л ЯРЬДАГ
-Таныг нас залуу атал энхийг сахиулах олон удаагийн ажиллагаанд цэргийн баг командлан амжилттай оролцсон гэж сонссон?
-Тиймээ. Миний хувьд 1996 онд хуучнаар ЦИС-ийг “Ерөнхий цэргийн командлагч” мэргэжлээр дүүргэсэн. Төгссөнөөс хойш зэвсэгт хүчний Зүүн баян дахь 131 дүгээр ангиас офицерын амьдарлын гараагаа эхэлж, Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 032, 026, 150 дугаар ангиудад алба хашиж байв. Анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг цагдаагийн алба хаагчийг оролцуулах хууль УИХ-аар батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Монголын зэвсэгт хүчнээс анх удаагаа 2003 онд Иракийн Эрх чөлөө ажиллагаанд Монголын 172 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын ротыг барилга-инженерийн салаатайгаар илгээж байлаа. Миний бие анх удаагаа 2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн хоёрдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл зургаан удаагийн ажиллагаанд мөрдөс нэгт нөхдийн хамт үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.
Өөрөөр хэлбэл Сьерра-Леонед хоёр, Коссовод нэг, Суданд хоёр, 2008-2009 онд Суданд цэргийн ажиглагчаар нэг жилийн хугацаатай албаа биелүүлсэн. Энхийг сахиулах ажиллагаа эхэлснээс хойш Монгол улсын Зэвсэгт хүчний залуу ахлагч, офицерууд хамгийн ихдээ 6-7 удаагийн ажиллагаанд явчихсан байна.
-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд явлаа, амжилттай оролцоод ирлээ гэдэг. Харин энэхүү ажиллагаагаар ямар үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс нарийн мэддэггүй. Ер нь тухайн улс болоод манайд ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
-Сүүлийн үед дэлхийн нийтээр энх тайван, аюулгүй байдлын талаар асар өндрөөр яригдах болсон. НҮБ-ыг дэлхийн засгийн газар гэдэг. Энэ байгууллагын үндсэн зорилго бол аливаа бүс нутаг, улс оронд аюулгүй байдал алдагдах, зэвсэгт мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх зориулалттай байгууллага. Мэдээж энэ ажиллагаанд шууд цэргийн хүч оруулж эхэлдэггүй.
Шат дараалсан арга хэмжээг авдаг. Хоёр улсын дунд зөрчилдөөн үүсвэл эхлээд дипломат, дараа нь хэлэлцээрийн зохицуулалтыг хийх гэж оролдоно. Цэргийн хүчээр энхийг сахиулна гэдэг өөрөө онцлог үйл ажиллагаа. Гол сөргөлдөгч байгууллага нь эхний алхмуудыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд НҮБ-аас тус улс руу цэрэг оруулах шийдвэр гаргадаг. НҮБ-ын гишүүн орнууд гэж байдаг. Өнөөдөр Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа. Үүний дагуу Монгол улс дипломатын аргаар нэр хүнд, дипломат харилцааг дэлхий нийтэд таниулахын тулд бид НҮБ-аас тавьсан урилгын дагуу цэргээ оруулаад эхэлчихсэн байгаа юм. Энэ бол маш олон талын ач холбогдолтой.
Нэгдүгээрт: Бид аль нэг улсад үүрэг гүйцэтгээд явбал тэнд Монгол улсын зэвсэгт хүчин гэж ярихгүй, Монгол л гэж ярьдаг. Улсынхаа нэр хүндийг өргөж байгаагаараа асар их ач холбогдолтой.
Хоёрдугаарт: Монгол Улсад эх орон үзэл, эх оронч хүмүүжил гэж сүүлийн үед маш их ярьж байгаа ч энэ талаар бодитоор тусгалаа олж байгаа ажил тун ховор, тэгвэл хүний нутагт эх орноосоо хол зургаагаас есөн сар үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүн эх орон гэдгийг биеэрээ, зүрх, сэтгэлээрээ мэдрээд ирнэ.
Гуравдугаарт: Тангараг өргөсөн цэрэг хүний хувьд мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, олон улсын цэргийн бүрэлдэхүүнтэй харилцан туршлага солилцох, өнөөдрийн байдлаар Монгол цэргийн ур чадварыг хамт үүрэг гүйцэтгэсэн гадаадын улсууд бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.
Дөрөвдүгээрт: Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсаны дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, зэвсгээ илгээсний нөхөн төлбөр гэж НҮБ-гаас тогтоосон мөнгө төлбөр ирдэг бөгөөд үүнийг офицер, ахлагч нарийн нийгмийн асуудал, зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэлд зарцуулагдана.
СУДАН УЛСАД ХҮҮХДҮҮД НЬ ХУВЦАСГҮЙ ШАХАМ АМЬДАРЧ БАЙНА. ГЭТЭЛ МОНГОЛД?
-Тэнд ашиглагдах техник хэрэгсэл, хоол хүнс гээд хэрэглээний бүх зүйлийг НҮБ-аас хариуцдаг уу?
-Энхийг сахиулах ажиллагаанд аливаа улс цэргээ оролцуулахаас өмнө НҮБ-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулдаг. Юун түрүүнд нойтон болон хуурай гэрээ хийдэг. Хэрэв нойтон гэрээ хийвэл өөрийн ард тал, хангамж засвар үйлчилгээгээ бүрэн хариуцна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, машин, техник хэрэгсэл, цэргийн албан хаагчдад шаардлагатай өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг өөрсдөө даана. НҮБ-ээс хүнс, шатахуун бүрэн хангана харин эмнэлгийн хувьд хоёрдугаар шатны эмнэлгийн үйлчилгээг өөр улсаар хангуулдаг.
-Мэдээж эх орноосоо хол, үймээнтэй, дайны хөлд үрэгдсэн газар үүрэг гүйцэтгэнэ гэхээр цэргүүдэд эх оронч үзэл илүүтэй бий болдог байх?
-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед эх оронч үзэл, хувь хүний хүмүүжлийн талаар их гэж ярьдаг болсон. Төрөлх нутгаасаа хол үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эх орны үнэ цэнийг мэдэрч, эх оронч үзлийг аваад ирдэг. Бидний үүрэг гүйцэтгэсэн Өмнөд Судан улсад өнөөдөр амжиргааны төвшин ямар байна. Хүүхдүүд нь л гэхэд хувцасгүй шахам амьдарч байна шүү дээ. Бодох л асуудал.
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор ахлагч нарын нийгмийн халамж сайжирч байгаа талаар дурдсан. Үүнийгээ дэргэрүүлж ярихгүй юу?
-Манай офицер, ахлагч нарын нийгмийн халамж зохих хэмжээнд шийдэгддэг. Ялангуяа зах зээлийн энэ хямралтай үед хүн бүр л байрны зээл авахыг хичээх болсон. Засгийн газраас гаргасан тогтоолд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон ахлагч нарт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг.
МОНГОЛ ЦЭРГҮҮД УР ЧАДВАРААРАА ИЛҮҮРХЭНЭ ҮҮ ГЭХЭЭС ДУТНА ГЭЖ ҮГҮЙ
-Эх орныхоо нэрийн хуудас болж явах офицер, ахлагч нарт мэдээж өндөр шалгуур тавьдаг байх?
-НҮБ-ыг энхийг сахилуах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргүүдэд тодорхой шаардлага, шалгуур тавьдаг. Мэдээж биеийн эрүүл мэнд сайн байх ёстой. Хоёрдугаарт англи хэлний тодорхой шатны мэдлэгтэй байхыг шаарддаг. Үүний дагуу Монгол улсын зэвсэгт хүчний сургалтын хөтөлбөрт “Энхийг дэмжих ажиллагааны хичээл”-ийг сургалтын хөтөлбөрт оруулдаг. Манай албан хаагчид бусад орныхоос бие бялдар, сэтгэл зүй, гүйцэтгэх ур чадвараараа бол дутахгүй, илүү гэдгээ байнга баталж чаддаг.
Эрс тэс уур амьсгалтай газар өссөн болоод ч тэр үү халуун хүйтэнд дасан зохицох чадвартай, монгол цусандаа байдаг нь анзаарагддаг. Халуунд очоод 20 градусын хүйтнээс 40 градусын халуунд очиход сарын дараа цаг агаартай зохицоод л явдаг. Ер нь биений хүчний ажил юм уу, сургалт, тэмцээнээр эрс ялгардаг.
Монголд “АНУ-ын Ахлагчийг хөгжүүлэх хөтөлбөр” гэж сүүлд хэрэгжсэн. Үүний дагуу байлдааны хамгийн эхний ажиллагаанд ордог мэргэшсэн АНУ-ын тэнгисийн явган цэргийн төлөөлөгчид сэрүүний улиралд ирээд сургалтын нэгдсэн төв болох Тавантолгойд хоёр гурван хоног байрлахад хүйтнийг давж чадахгүй байх тохиолдол гарч байсан.
-Манай цэргийн албан хаагчид тэнд хэр том газар нутаг, хүн амыг хамгаалдаг вэ?
-Биднийг очихоор хариуцлагын бүс зааж өгдөг. Өөрөөр хэлбэл дүйцүүлбэл Төв юм уу Дундговь аймгийн хэртэй нутгийг хариуцуулж, аюулгүй байдлыг хангуулах жишээтэй. Бид Өмнөд Суданд л гэхэд есөн сумтай Юнити мужийн аюулгүй байдлыг хангаж байлаа.
-Та түрүүн нэг ээлжиндээ 850 хүн явдаг гэж ярих шиг болсон?
-Нэг ээлжиндээ 850 цэргийг авч явдаг. 2012 оноос эхлэн мөн тооны гурван ээлж явлаа.
ЭХ ОРОН МИНЬ ХЭЧНЭЭН ТАЙВАН АМГАЛАН ЮМ БЭ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН
-Уучлаарай таны насыг асууж болох уу. Олон удаагийн энхийг сахиулах ажиллагааг бие даан хариуцаж явсан болохоор сонирхмоор санагдлаа.
-Би 40 настай. Анх 2004 онд 30 гаруй насандаа энхийг сахиулах ажиллагааг удирдан явж байлаа.
-Анх Иракт очиход ямар дүр зураг таныг угтав. Төсөөлж байснаас хэр байв?
-Тэнд очоод хамгийн түрүүнд хоёр зүйлийг л илүүтэй хардаг юм билээ. Тухайн орны хөгжил, бодит байдлыг өөрийн эх оронтойгоо шууд харьцуулдаг. Мэдээж биднийг эвдэрсэн, нурсан, утаа гарсан дайны байдал тоссон. Тэр үед эх нутаг минь хэчнээн тайван, амар амгалан юм бэ гэдгийг ойлгосон. Иракийн ард түмэн гэхэд л өдөрт нэг долларын цалингаар маш хүнд нөхцөлд амьдарч байна шүү дээ.
Манай Иракийн нэгдүгээр ээлжийнхэн нурсан балгасан дээр очиж байрлаад баазыг босгож байсан. Бид нар хоёрдугаар ээлжинд очоод өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаах тал дээр их юм хийсэн. Орой болоход буун дуу гарна. Ийм нөхцөлд л алба хааж байлаа.
Судан дахь үеийг эргээд харвал тус улсын гурван мужид өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зэвсэгт мөргөлдөөн явагдаж байгаа. Энэ байдлыг харахаар “Бид чинь ямар сайхан оронд төрчихсөн юм бэ. Өнөөдөр миний эх орон аюулгүй байдал хангагдаад иргэд нь гудамжаар амгалан тайван алхаж байна гэдэг их хувь юм” гэж бодогддог.
Бидний үүрэг гүйцэтгэсэн Суданы Бентю гэдэг хотод л гэхэд манайхаар нэг дүүргийн ард иргэд нь аюулгүй байдлаа хангахын тулд орон гэрээ хаяад бааз дээр ирчихсэн байгаа юм. Засгийн газар болон түүний эсрэг хүчнийхний мөргөлдөөн эхэлчихсэн учраас ард иргэд НҮБ-ын баазад байрлаад түүний аюулгүй байдлыг Монгол цэргүүд хангаж байна. Өнөөдрийн байдлаар 45 мянган хүн аюулгүй байдлаа хангуулж байна.
Энд нэг зүйл нэмэж хэлэхэд эх орноо арай өөр өнцнөөс харвал АНУ, Канад, Европийн хөгжингүй орнуудаар явж суралцаж байхад Монгол улс маань хаана яваад байнаа гэх өөр нэгэн бодол төрдөг юм.
ТЭНЭСЭН СУМАНД ОНОГДОХ МАГАДЛАЛ ӨНДӨР НӨХЦӨЛД АЛБА ХААДАГ
-Мэдээж дайн, зэвсэгт мөргөлдөөн болж байгаа газар энхийг сахиулахад олон саад бэрхшээл тохиолддог байх?
-Манай батальоны байрласан Суданы Бентю хотод манай баазын хажуугаар үндсэн гол зам дайраад өнгөрч байсан. Тэр замаар засгийн газрын болон сөргөлдөгч хүчний танк, техникүүд явж өнгөрнө. Баазын хамгаалалтад хамгийн гол нь бэлтгэгдсэн цэргүүд биш сахилга дэг журам маш сул НҮБ-ын яриад байдаг хүүхэд цэргийг ихээр оролцуулсан байдаг. Тиймээс баазын ойролцоо буудалцана гэдэг бидэнд маш аюултай. Өнөөдөр биднийг чиглээгүй ч тэнэсэн сум баазын баазын байрлалд орж ирэх магадлал өндөр. Ер нь орон гэрээсээ дайжсан энгийн хүмүүсийн байрласан хэсэгт хүн шархдсан тохиолдол гарч байсан. Зайлшгүй тохиолдолд бол бид цэргийнхээ аюулгүй байдлыг хангах хорогдох байрандаа бие бүрэлдэхүүнээ оруулна. Харуулын цэргүүд бол үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад бүх мэдээ мэдээллийг дамжуулах үүрэгтэй ажиллана.
-Таныг алба хааж байх хугацаанд эрсдэлтэй зүйл гарч байв уу?
-Шаардлага гарвал хүч хэрэглэх дүрэм гэж НҮБ-аас гаргачихсан байдаг.Тэнд ямар тохиолдолд хүч хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Дүрэмд НҮБ-ын баазад байгаа энгийн иргэд, НҮБ-ын ажилчид, эсвэл манай бүрэлдэхүүний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд бид хариу арга хэмжээ авах нөхцөлтэй байгаа. Одоогоор үүрэг гүйцэтгэж байх үед биднийг чиглэсэн заналхийлэл болоогүй.
Гэхдээ манай шалган нэвтрүүлэх цэг дээр цэргүүдэд аюултай зүйл тохиолдож байсан. Нэг жаахан хүүхдийг засгийн газрын цэргүүд алах гээд буу гаргаад зогсч байхад манай цэргүүд зохицуулахаар очиж байсан. Тэр үед пулёмот суурилуулсан суудлын машинтай засгийн газрын цэрэг хамгаалалтын цэг руу чиглүүлж байв. Ийм гэнэтийн өөрчлөлтийн үед тухайн цэргийг удирдан явж байгаа дарга хүч хэрэглэх дүрэм өөрийн мандатанд заагдсан үүргийг сайн ойлгож цагийн байдлыг зөв үнэлэхгүй бол эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Сүүлд усан замаар 750 км газар завиар Энэтхэгийн батальонд дэмжлэг үзүүлсэн манай дөрвөн албан хаагч халдлагад орсон тохиолдол бас байна.
-Халдлагад орсон гэхээр амиа алдаж болзошгүй байдалд хүрсэн гэж үү?
-Үүргээ гүйцэтгэн завьтай явж байхад нь манайх бүрэлдэхүүн рүү чиглэж буудсан байгаа юм. Харин уг үйл ажиллагааг Балбын цэргийн албан хаагчид хамгаалж явсан бөгөөд хариу арга хэмжээг хүч хэрэглэх дүрмийн дагуу зөв хариу арга хэмжээ авсан байгаа. Жишээ нь автоматаар буудвал бид нар зөрүүлээд автоматаар буудах зэргээр хариу арга хэмжээ авна.
ХАЛДЛАГАД ӨРТӨЖ ШАРХАДСАН 4-5 ИРГЭНД МАНАЙ ЦЭРГҮҮД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ ШАГНУУЛСАН
-Дайны бүсэд энхийг сахиулна гэдэг амаргүй, маш эрсдэлтэй алхам. Манай цэргүүдэд өлсч, цангах тохиолдол бишгүй л гардаг байх?
-НҮБ-аас хүнсний хангалтыг бид нар өөрсдөө захиалдаг. Монгол хүний онцлогт тохируулаад үхэр, хониныхоо мах, гурил, будаа зэрэг хэрэгцээтэй бүхнээ авчихна. Бидний хоол ундыг бэлтгэгч нар нь монгол цэргүүд байна. Өлсөх асуудал харьцангуй гайгүй. Тодорхой хэмжээгээр хүнснийхээ хангамжийг агаараар авдаг учраас зарим цагийн байдлын өөрчлөлтүүд, цаг агаарын нөхцөл хүндэрсэн, нисдэг тэрэг явахгүй үед тодорхой хэмжээгээр хүнс тасрах явдал байдаг. Аливаа цэргийн байгууллагууд эрсдэлээс сэргийлсэн хүнс болоод шатахууны 14 хоногийн нөөцтэй байдаг. Тийм учраас бидний хувьд өлсөх, цангах асуудал ховор. Усны хувьд сайн чанарын цэвэршүүлэгч эндээс аваад явдаг болохоор асуудалгүй.
-Манай цэргүүд албаа амжилттай хааж, шагнуулаад ирдэг. Ихэнх нь ямар гавьяа байгуулсан байдаг юм бэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд манай бааз дээр аюулгүй байдлаа хангуулахаар орон нутгийн энгийн номхон иргэд, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд ирсэн. Мөн шархадсан албан хаагчид ирнэ. Мэдээж олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хүрээнд аюулд өртсөн энгийн иргэдийг хамгаалах нь энхийг сахиулах цэнхэр дуулгатан бидний үүрэг юм.
Дөрөвдүгээр сард манай баазаас хойшоо 20 км-т Хтяадын нефтийн үйлдвэр байрлаж байсан түүний ойр ОХУ-ын ажилчид болох Оросын тав, Украйны гурав, Кенийн нэг иргэн зэвсэгт халдлагад өртөж 4-5 иргэн шархадсан. Манай бие бүрэлдэхүүн болох 26 цэрэг тэднийг хамгаалж аюулгүй газар аваачин эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Өмнөд Судан Улсын нийслэл рүү нь татан гаргах ажлыг зохион байгуулсан.
Үүний дараа Угандад байдаг Оросын элчин сайдын яамнаас манай энхийг сахиулах ажиллагаа явуулж байгаа удирдлагад Монгол цэргийн гүйцэтгэсэн ажилд талархлаа илэрхийлсэн. Мөн зэргэлдээ улс болох Кени, Уганда, Етиопи зэрэг улсаас тус улсад зорчиж байгаа мянга гаруй энгийн номхон иргэн тусламж хүсэж бааз дээр ирсэн байгаа юм. Тэднийг эх орондоо буцах үеийн аюулгүй байдлыг бид хангасан.
Энэ мэт эрсдэлтэй үед үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг “НҮБ-ын медаль”-иар шагнадаг.
-Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүд үүрэг гүйцэтгэж байгаа нь гайхалтай санагдсан. Тэд үүргээ хэр биелүүлдэг вэ?
-НҮБ-гаас эмэгтэй цэргийн алба хаагчдыг түлхүү оруулах бодлого их ярьдаг. Гэхдээ эмэгтэй цэргийн алба хаагчдын хувьд гүйцэтгэх үүрэг мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хязгаарладмал. Бид голдуу эмнэлэг, холбоо, цэргийн ар талын албанд тогооч, бэлтгэгч, нярав гэх мэт мэргэжил дээр эмэгтэй алба хаагчдаа илгээдэг. Тэдний хувьд сэтгэлийн асар их тэвчээртэй гэж боддог. Яагаад гэвэл ихэнх нь 2-3 хүүхэдтэй, зарим нь бага насны хүүхдүүдээ эх орондоо ар гэртээ орхиод есөн сар хүний нутагт алба хаадаг. Гэр бүлээсээ хол байна гэдэг эмэгтэй хүний хувьд тийм ч амар зүйл биш л дээ. Миний хувьд ч хол байхаар хүүхдүүдээ байнга л санана. Манай эмэгтэй офицерууд өнөөдөр эрчүүдээс дутахааргүй ажиглагч, штабын офицерын үүрэг гүйцэтгэж байна. Өмнөд Суданы ажиллагааны Хүчний штабт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа холбооны албаны даргаар дэд хурандаа Г. Болор гэж эмэгтэй үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирлээ. Суданы Дафурт хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн багт үүрэг гүйцэтгэж байгаа манай эмч, сувилагчид тэнд мэргэжлээрээ гайхагдаж байгаа гээд дурдаад байвал олон жишээ байна.
МАНАЙ ХОЁР АЛБАН ХААГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР НАС БАРСАН
-Таны хувьд ямар шагналаар шагнуулж байв?
-Би цэрэг хүнийхээ авах ёстой бай шагналыг авчихсан л гэж боддог. Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд одон медаль гэдэг тэр хүний энгэр дээр байдаг боловч түүнийг ямар их үнэ цэнээр авсан гэдгийг бид бодолцох л ёстой. Миний өвөө 1939 оны дайнд оролцож явсан. 1999 онд 79 настайдаа бурхан болов. Миний өвөөг өөд болоход “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-оор нөхөн шагнасан. Тэр үед би ахмад цолтой залуухан офицер байлаа. Одон медалийнхаа үнэ цэнийг мэдрээгүй өвөөгөө бодохоор тухайн үед маш их гуниг, харуусал төрж билээ. Яг үүнтэй адил би одон медалиар шагнуулаад л байна. Гэтэл миний үр хүүхдэд надаас хойно ямар үнэ цэнэтэй тусах бол гэж хааяа бодогддог.
-Энхийг сахиулах ажиллагаанд манай цэргүүд амь эрсдэж байсан тохиолдол байдаг уу?
-Тийм ээ. Сьерра-Леонед эрүүл мэндийн байдлаар нэг цэргийн албан хаагч, нэг багийн захирагч нас барж байсан. Цаг уурын нөхцөл нөлөөлж буй хэрэг шүү дээ. Тэгвэл энэ хүмүүсийнхээ ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хууль эрхзүйн орчин байх ёстой. Манай ахлагч нар 5-6 ажиллагаанд явсан байгаа. Цаашид үргэлжлүүлээд л явна. Хэрэв боломж байдаг бол энэ залуучуудын нийгмийн асуудлыг дэмжиж, энхийг сахих ажиллагаанд хэр оролцсоноор нь хүүхдүүдийнх нь боловсролын асуудалд анхаарах зэргээр төрөөс тусламж үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Тамирчдын хувьд маш их хөлс хөдөлмөрөө гарган амжилт үзүүлж байгаа ч хэзээ ч спортын талбар дээрээ амь эрсдэнэ гэж байхгүй шүү дээ. Гэх мэтчилэнгээр юмыг харьцуулаад харвал зөндөө л зүйл бодогдож байна. Монгол улсын зэвсэгт хүчин биш Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлан чиг үүрэгтэй бүх байгууллагаас алба хаадаг болчихсон учир улсаас энэ тал дээр илүүтэй харж үзэх юм болов уу гэж боддог юм.
-Эрүүл мэндийн шалгуур хангасан хэрнээ биеийн байдал нь муудсан юм уу?
-Бид явахын өмнө нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр заавал ордог. Үүний дараа тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зарим хүний суурь өвчин мэдээж илрэхгүй. Тэнд очоод хоёр гурван сар ачаалал авсны дараа суурь өвчин илрэх магадлалтай. Жишээ нь ачаалал өгснөөс болоод хэнийнх нь зүрх хаагдахыг бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас насны хязгаарыг 40 гэж заасан байгаа.
ХҮҮХДҮҮД АМЬДАРЧ БАЙСАН ТЭР БАЙШИНГААС ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРАА ЮУ Ч ҮЛДЭЭГҮЙ...
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон ахлагч нарт төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ?
-Бидэнд нөхөн төлбөр буюу цалин өгнө. Хоёрдугаарт Монгол улсын засгийн газрын тогтоолоор үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнийг нөхөн сэргээх журам гэж байдаг. Цэргийн албан хаагчид тэнд сэтгэл зүй болон бие бялдрын ачаалалтай байдаг учраас эх орондоо ирснийнх нь дараа сувилуулах эрхтэй.
-Цалингийн хэмжээ ар гэрийнхэнд нь хүрэлцэхүйц хангалттай байж чаддаг юм болов уу?
-Янз янз. Жишээ нь есөн сар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч 11-12 сая төгрөгийн авдаг, эхний ээлжээр яваад хамгийн сүүлд ирж байгаа бүрэлдэхүүн хоногийн зөрүүнээс шалтгаалаад бага зэрэг зөрүү байдаг.
-Олон ажиллагаанд оролцож байсан хүний хувьд сэтгэл шимширмээр олон дүр зургийг харж байсан байх?
-Иракийн хоёрдугаар ээлжид явж байхад манай баазаас 150 метр, харуулын цэгээс 50 метрт томоохон дэлбэрэлт болсон юм. Манай баазын ойролцоо хоёр давхар байшин байрлаж байв. Харуулын ээлж өглөө солигдох үед байшингийн гадаа 2-3 насны хүүхдүүд тоглож харагддаг байсан. Гэвч дэлбэрэлтийн дараа тэр байшингаас юу ч үлдээгүй. Мэдээж хүүхдүүд амь насаа алдсан. Энэ бол маш сэтгэл шимширмээр л явдал. Өнөөдрийн Өмнөд судан дахь нөхцөл байдал нүд хальтирмаар. Хүүхдүүдийн ирээдүй хаана яваа нь их бүрхэг. Шавхайн дунд сүрлээр овоохой бариад л цахилгаан тог байхгүй, сургууль соёл хаагдчихсан тийм л хүнд нөхцөлд амьдарч байна.
ИРЭЭДҮЙД ГАЗАР ШОРООГҮЙ БОЛБОЛ БИД ХААНА ЯАЖ АМЬДРАХ ВЭ?
-Тэгэхээр тэр нүд халтирмаар дүр зургаас маш их зүйл бодогддог байх. Өнөөдөр энэ сайхан тайван эх орондоо төрсөндөө, амьдарч буйдаа талархдаг ч юм уу.
-Украйн, Сири, Афганистан, Ирак, Өмнөд судан, Африкт дайн байлдаан болж байна. Үүний уршгаар хамгийн их хохирч байгаа хүмүүс нь энгийн номхон иргэд. Өнөөдөр мөргөлдөөн, дайн дажин боллоо гэхэд тухайн газрын иргэд шууд дүрвэдэг. Өөрөөр хэлбэл бүх зүйлээ хаяад ойр зуурын хэрэглээний зүйлсээ аваад зугтдаг. Гэтэл бид энэ сайхан эх орондоо эрх чөлөөтэй амьдарч байна. Гэхдээ эх орны минь газар шороо ямар байдалд байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Аливаа сөргөлдөөний цаана баялаг байдаг. Өмнөд судан улс гэхэд нефтийн асар их нөөцтэй улс. Гэтэл тэрхүү нефтийнхээ нөөцөөс болоод ийм байдалд хүрч байна. Бидэнд тийм нөхцөл байдал үүсээгүй ч гадны улсууд Монголын газар шороог эзэгнэж байгаа нь нүд халтирмаар л санагддаг. Өнөөдөр байгаль орчны аюулгүй байдал алдагдаад ирсэн байна. Ирээдүйд газар шороогүй болбол бид хаана яаж амьдрах вэ?
-Дайн дажин, мөргөлдөөнтэй улс орнуудад энхийг сахиулж байгаа хүн бүр л тань шиг үндэсний аюулгүй байдал, энх тайван оршин тогтнохын үнэ цэнийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байх?
-Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн ямар ч хүн эх орны үнэ цэнийг ойлгодог. Үүний дараа аюулгүй байдал ямар чухал вэ гэдгийг мэдэрнэ. Энэ хоёр ойлголт баталгаатай байхад амьдрал сайхан явагдана шүү дээ.
ЗОДУУЛЖ БУЙ ЦАГДААД ТУСАЛСАН НЬ ЦЭРЭГ ХҮНИЙ ҮҮРГЭЭ Л БИЕЛҮҮЛСЭН ХЭРЭГ
-Тушаал хүлээсэн цэрэг хүний амьдралд ард тал болох эхнэр хүн маш чухал үүрэгтэй гэж боддог?
-Тэгэлгүй яахав. Ар гэр тодорхой хэмжээгээр амгалан тайван, үр хүүхэд эрүүл саруул байж л үүргээ тайван гүйцэтгэнэ шүү дээ. Өнөөдөр би 4-16 насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдийг минь зөв, эсэн мэнд өсгөхөд ар гэрийн минь үүрэг оролцоо маш их.
-Бэлэн байдал зарлах, гэнэт томилолтоор удаан хугацаагаар явах зэргээр цэргийн хүн тушаалаар ажилладаг. Тэр үед амжилттай алба хаахад эхнэр хүнээс тэсвэр тэвчээр, ухаан шаарддаг байх?
-Цэргийн хүн тушаалаар л явна. Шаардлагатай тохиолдолд нэг аймгаас нөгөө аймаг руу шилжинэ. Нэгэнтээ л гэр бүл зохиосон хүмүүс бие биенийхээ амьдралыг хүлээн зөвшөөрч түүндээ дасан зохицоод л явна. Энэ бүхэнд хамгаас уян хатан байж намайг ойлгож дэмжиж явдаг эхнэртээ би маш их баярладаг.
-Жилийн өмнө замын цагдааг нэгэн залуу зодож байхад та иргэний зориг гарган салгаж байсан. Уг бичлэг цахим ертөнц тарсан байсан. Тэр үед үнэхээр бахархал төрсөн шүү.
-Тэр бол өнгөрсөн онд би штабын даргатайгаа БХЯ-ны өмнө зам дээр явж байхад тохиолдсон явдал. Мөрдөс зүүсэн цэрэг хүний хувьд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нэг байгууллагын ажилчиндаа л тусалсан хэрэг. Миний оронд өөр хүн байсан ч тэгэх л байсан байх.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан Г.Одгарав odgarav@mongolcontent.mn