Өнгөрсөн шөнө технологийн аварга Apple компани цоо шинэ iPad, iMac болон хоёр програм хангамжаа танилцууллаа.
Нэгдүгээрт өнөөдрөөс эхлэн та өөрийн Apple компьютерууд дээрээ OS X Yosemite-г үнэгүй татан авч суулгаж болно. Түүнчлэн мобайл үйлдлийн систем болох iOS 8-ын шинэчлэлтийг ирэх даваа гаригаас эхлэн интернетэд байршуулах юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд iOS 8,1 үйлдлийн систем нь iCloud-дад суурилсан зургийн цомог, Apple Pay зэргийг агуулсан байх юм байна.
Өнгөрсөн сард танилцуулсан Apple Watch төхөөрөмжид зориулсан програм хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүст зориулан Watchkit гэх програм хангамж хөгжүүлэгчийг танилцууллаа.
Нимгэн, хөнгөн, Алтлаг iPad-ууд
Энэ бүхнээс гадна Apple хүн бүрийн хүсэн хүлээж байсан шинэ iPad-ууд яах аргагүй Калифорнид болсон танилцуулгын оргил нь байлаа. Өмнөх загвар болох iPad Air-ээс даруй 18 хувиар нимгэн болсон шинэ загвар нь 6,1 миллиметр зузаантай болсон учир зах зээл дээрх хамгийн нимгэн таблет болж байна.
iPad Air 2-оос хоёрыг давхарлаж тавьсан ч гэсэн 2010 оны анхны загвараасаа ч нимгэн байх юм. Дотроо 64 бит А8Х процессор суулгасан учир CPU нь өмнөх загваруудаасаа 40 хувиар хурдан ажиллана. Анхны iPad-тай харьцуулахад бүр 180 дахин хурдтай гэжээ.
Сайжруулсан камер болон TouchID
Apple шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ камерийг мөн сайжруулж 8 мегапикселийн 2,4 өрцтэй болгожээ. Тиймээс одоо шинэ iPad 1080 пиксел нягтралтай дүрс бичиж, панорама зураг авахаас гадна, удаашруулсан, хурдасгасан бичлэг хийж болдог болсон юм. Харин нүүрэн талд нь суурилуулсан Facetime HD камер нь 2,2 өрцтэй.
Мөн алимны утаснуудад аль хэдийнэ суурилагдсан Touch ID гэх хурууны хээ таних системийг суурилуулснаар ирэх долоо хоногоос хэрэглээнд нэвтрэх Apple Pay-ийг ашиглах боломжтой болгожээ. iPad Air 2-ыг өнөө шөнөөс эхлэн захиалж болох бөгөөд 16 гегабайт загварын анхны үнэ нь 499, 64 гегабайтын анхны үнэ 599, 128 гегабайтынх нь үнэ 699 доллароос эхэлж байна. Мөнгөлөг, Саарал өнгөнөөс гадна алтлаг өнгөний сонголт нэмэгджээ.
Мини мөн л Touch ID-тай болжээ
Apple бяцхан таблетаа ч мөн орхилгүйгээр Touch ID системээ суурилуулжээ. iPad Mini-гийн гуравдахь үеийн загвар нь 399-599 америк долларын үнэтэй худалдаалагдана. Түүнчлэн компани шинэ бүтээгдэхүүнүүд гарсантай холбогдуулан өмнөх үеийн iPad-уудын үнийг 100 доллароор бууруулжээ.
“Асар” дэлгэцтэй iMac
Apple компани танилцуулгаа хийхээс өмнө шинжээчдийн дунд Ретина дэлгэцтэй iMac гэсэн яриа байсан. Тэгвэл 27 инчийн энэ том дэлгэц одоо 14,7 сая цэг бүхий 5120-ийг харьцах нь 2880 пиксел нягтралтай болжээ. Компани үүнийгээ “Ретиан 5К” гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой.
Apple-ийн хамгийн их анхаарал хандуулж, бичигдээгүй хууль болгосон зүйл бол яах аргагүй “Бүхнээс нимгэн байх”. Өмнөх загвараасаа 30 хувиар бага тог зарцуулдаг энэ iMac илүү дэвшилтэт ЛЕД гэрлэн хавтан дээр суурилжээ. Өөр хаана ч байхгүй энэ өндөр нягтралтай дэлгэц дотроо 3,5 гегагерцийн i5 процессор, 8 гегабайтын санах ой, нэг терабайтын нано зөөлөн дисктэй юм байна. Apple энэ бүтээлээ өнөөдрөөс 2499 доллароор зарагдах юм.