ОХУ-д тамхины акцизийн үнэлгээ хоёр дахин өссөнөөр нэг хайрцаг тамхи 216 рубль хүртэл өсөх бололтой. Москва хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх гэрээнд оролцогч орнуудын хуралдааны үеэр энэ тухай мэдсэн талаар “Известия” сонин бичжээ.
Одоогийн байдлаар акцизны үнэлгээ 40 хувьтай тэнцдэг бөгөөд үүний тусламжтай 2013 оны байдлаар улсын төсөвт 200 тэрбум рублийг хуримтлуулж чадсан аж. “Ийм шийдвэр ОХУ-д акцизийн үнийг өсөх боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн салбарын зардал хумигдаж байгаа энэ үед чухал шийдвэр юм. Ийм маягаар олсон хөрөнгийг зөвхөн тамхи татах явдалтай тэмцэхэд зориулаад зогсохгүй эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулах боломжтой” хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Дмитрий Янин ярьсан байна.
Дэлхий дахинаа акцизийн үнэлгээг нэмэгдүүлсэн орнууд цөөхөн байдаг бөгөөд тэдгээрийн дотор Бруней, Куба, Сан-Марино, Египет, Тунис, Болгар, Их Британи багтдаг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр эдгээр орнуудад тамхи татдаг хүмүүсийн тоо нийт хүн амтай харьцуулахад 22 хувийг эзэлдэг. Гэтэл дэлхий дахинаа дундаж үзүүлэлт 17.8 хувьтай тэнцдэг гэнэ. Никотины хэрэглээ байх ёстой түвшнээс хэт өндөр байгаа учир арга буюу акцизны үнийг нэмэх арга хэмжээ авахад хүрдэг байна.
“Известия” сонин