“Ногун” комик хэвлэгдэн гараад удаагүй байгаа ч хүүхэд багачуудад хэдийнээ танил болжээ.
Тиймээс “Ногун” комикийн бүтээлч залуус хэрхэн урам зоригтойгоор ажиллаж байгааг та бүхэнд дараах бичлэгээр дамжуулан хүргэж байна.
Тэд “Ногун” хэмээх комик цувралыг бяцхан дүү нартаа зураг дүрсний өндөр чанартайгаар хүргэхээр чамгүй их хөдөлмөрийг шингээж ажилладаг. Энэ хичээл зүтгэл нь багачуудад таалагддаг тул тэд ажлаасаа илүү их урам, ажиллах эрч хүч авдаг гэдгээ хэлсэн юм.
Комикийг бүтээгч залуус энэхүү цувралаараа дамжуулан ашиг олохыг огтхон ч зорьсонгүй. Тэд зүгээр л “хүн байгалийн амьтан бөгөөд цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усаар тэтгэгддэг юм шүү” гэдгийг л Монголыг авч явах ирээдүй болсон бяцхан уншигч нартаа хүргэхийг зорижээ.
Хараахан төлөвшөөгүй байгаа бага насны хүүхдүүдэд хүргэж байгаа контент гэдэг утгаар нь үгийн сонголт, хэлэх гэж буй санаагаа энгийн бөгөөд ил тод байлгахыг хичээдэг. Гадны элдэв соёлд автахаас сэргийлж монгол нэр нэршил, үг хэллэг, манай орны ховордсон араатан амьтад зэргээс бодлоготойгоор оруулдаг бөгөөд албан ёсны эх сурвалж бүхий мэдээллийг БОНХЯамны дэмжлэгтэйгээр хүргэж буй.
Өнөөдөр манай улсад гадны контент маш хүчтэй давалгааг үүсгэж үзэгч болон үншигчдыг уйдаахгүй байна. Харамсалтай нь энд Монголын гэх чанартай контент ховор байгаа нь үндэстний соёлын хэм хэмжээг өөрчлөх үндэсний үйлдвэрлэлд итгэл үнэмшил нь буурах аюулыг дагуулж байдаг.
Гадны соёлын энэ давалгаан дунд Монгол соёл, тэр дундаа эх дэлхийтэйгээ зүй зохистой харилцдаг байсан соёлыг авч үлдэхийг зорин ажиллаж байгаадаа тэдгээр залуус бахархан ажилладагаа нуугаагүй юм.
Та бүхэн ЭНД ДАРЖ “Ногун” комик хэрхэн бүтдэг вэ видеог хүлээн аваарай.