Унгар улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.
Өтвэш Лорандын нэрэмжит эрдмийн их сургууль нь Унгарын хамгийн эртний, хамгийн том сургууль юм. Эстэргом хотын хамба лам Пазмань Петер тус их сургуулийг 1635 онд Надьсомбат хотноо байгуулжээ. Эрдмийн их уурхай болсон энэ сургуулийн Хууль зүй, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Мэдээлэл зүй, Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, Эмчилгээний сурган хүмүүжүүлэх ухаан бага ангийн багш болон цэцэрлэгийн багшийн зэрэг факультеттэй,
Одоогийн байдлаар тус сургуульд 26000 орчим оюутан сурч байгаа бөгөөд жилд 7000 орчим оюутан 130 мэргэжлээр төгсдөг байна. Тус сургуулийн дорно дахины Ази судлалын төв болон Төв Азийн тэнхим нь 70 жилийн өмнө байгуулагджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улстай холбоотой бүхий л салбарыг судалж байна. МУ-ын Ерөнхийлөгч тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж урамшууллаа.
Мөн засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хоёр оюутанд олгож, Монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУ-ын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өгчээ.
Мөн энэ өдөр Ерөнхийлөгч Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож, үг хэлжээ.
Бизнес форумыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Унгарын Үндэсний худалдааны төв, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан юм.
Унгарын талын зохион байгуулагчдын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Монголын талаас оролцогчид Унгарын бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулжээ. Бизнес форумд Монголын 26 компани, Унгарын 80 гаруй компанийн төлөөлөгч оролцсон байна.
Мөн өдөр Ерөнхийлөгч Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой Будапешт хотноо уулзан Төв Европын Их сургуульд зочлон лекц уншжээ.