Монголын нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай нүүрсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөвийн талаар ярилцлаа.
-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан нь манай эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал одоо ямар байна вэ. Цаашид экспортын хэмжээ нэмэгдэх хандлага байна уу?
-Улсын хэмжээнд нүүрсний экспорт буураагүй. “Эрдэнэс Тавантолгой”-н баруун, зүүн цанхиас нүүрс экспортолж байгаа учир багасаагүй. “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” зэрэг компанийн нүүрсний олборлолт өмнөх жилийнхээс буурсан. Энэ нь Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой юм. Мөн нүүрс тээвэрлэхэд манай компаниудын зардал өндөр гарч байгаа. Гэхдээ зарим компани өмнөд хөршийн зах зээл дээрх хэрэглэгчээ алдахгүйн тулд ашиггүй ч гэсэн нүүрсээ экспортолж байна.
-Алдагдалтай ажиллаж байгаа хэрэг үү?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан учраас алдагдалтай ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах үед хэрэглэгчгүй болчихгүйн тулд ийм хэлбэрээр ажиллаж байгаа. Он гарсаар эхний найман сарын байдлаар 10 шахам сая тонн нүүрс экспортолсон. Тонн нүүрс 30 ам.доллар байгаа.
“Энержи ресурс”-аас бусад нь уурхайн ам нөхцөлөөр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсээ хил давуулж, хүргэж өгч чадахгүй болсон байна. Яагаад гэвэл, машинаар зөөхөөр тээврийн зардал өндөр гарч байгаа. Тиймээс ихэнх уурхайнууд аман дээрээсээ нүүрсээ худалдаж байна. Хятадын Ганцмод, Сэхээ боомтоос худалдан авагч тал ирж, нүүрс авч байгаа.
-Үнэ цаашид өсөх хандлага байна уу. Манай дотоодын компаниуд үнэ буурсан шалтгааныг дор бүрнээ судалсан байх. Хятадын зах зээлтэй холбоотой юу?
-Хятадын нүүрсний хэрэглээ буураагүй. Гэхдээ тус зах зээлд нийлүүлдэг нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тус улсын дотоодын компаниудаас гадна бусад улс орноос нийлүүлж буй нүүрсний хэмжээ нэмэгдсэн. 2012 оны сүүлийн хагас жилээс ажиглагдаж эхэлж буй энэ байдал одоо ч үргэлжилж байна. Өрсөлдөөн нэмэгдэхээр үнэ унаж таарна.
-Манайх Хятадын “Чалко”-д өгөх өр дуусч байгаа юу. Өнгөрсөн хавар “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд хэлэлцээ хийж, нэлээд нааштай үр дүн гарсан гэж байсан?
-“Чалко”-гийн өр хүнд байдалтай байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н зүүн цанхиас нүүрс экспортлохыг түр зогсоогоод байна. Баруунаас олборлосон нүүрсээ аман дээрээс шууд худалдаж байгаа. Тавантолгойгоос хил хүртэл нүүрс тээвэрлэхэд нэг тонн нүүрсний зардал ойролцоогоор 20 ам.доллар болдог. Төмөр замгүй учраас тээврийн зардал өндөр гарч байна.
Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж, зохицож ажиллахаас өөр сонголт манайд байхгүй. Манай нүүрсийг “Авбал ав” гэсэн зарчмаар ажилладаг цаг ард өнгөрсөн.
Худалдан авагч тал ирж авбал тонн нүүрснийг 35 ам.доллараар худалдаж байгаа. Хятадын зүүн эргээс тус улс руу далайгаар тээвэрлэн хүргэж буй нүүрсний нэг тонн-д ногдох тээврийн зардал нь 10-30 ам.доллар байдаг. Гэтэл манайх Тавантолгойгоос Хятадын Ганцмодны боомт хүртэл 270 гаруй км хүртэл тонн нүүрс тээвэрлэхэд 20 ам.долларын зардал гарч байна.
Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлэхээр компани бүр зүтгэж байна. Тус улсад нүүрсээ нийлүүлж буй зарим орны төр засгаас дэмжиж зардлыг нь бууруулах талаар арга хэмжээ авч байгаа.
-Хоёр хөршийн төрийн Тэргүүн өнгөрсөн найм, есдүгээр сард манай улсад айлчилсан. Тэд төмөр замаа хурдан тавих талаар ярьж, сануулж байв. Манайх урд чиглэлд ямар царигтай төмөр зам тавьсан нь ашигтай гэж танай салбарынхан үзэж байгаа бол?
-Олон улсын стандарт нь нарийн цариг байдаг. Арилжаа худалдааны зориулалтаар дэлхий дахинд нарийн цариг хэрэглэж ирсэн. Манайх хил давуулж бараа бүтээгдэхүүнээ зардаг болъё гэж бодож байвал энэ царигийг сонгох ёстой. Шилжүүлэн ачихгүйгээр далайн боомтуудад хүргэж, гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь бидний зорилго шүү дээ.
Зах зээлийн жам ёсоор хэрэглэгч буюу худалдан авагч тал “Хаан” байдаг. Хятадын зах зээл бол дэлхийнх гэсэн үг. АНУ-ын дараа эдийн засгаараа хоёрт орж байна. Урд хөршийн дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийхдээ бидэнд маш том боломж олгосон. Үүнийг манайхан алдаж болохгүй. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж, зохицож ажиллахаас өөр сонголт манайд байхгүй. Манай нүүрсийг “Авбал ав” гэсэн зарчмаар ажилладаг цаг ард өнгөрсөн. Хоёрдугаарт манайхан нүүрсээ нийлүүлээд ч Хятадын эдийн засагт нөлөөлж чадахгүй. Тэгэхээр том зах зээлийнхээ араншинг дагах ёстой болж байгаа юм.
-Уул уурхай сэргэх мөчлөг нь 2016-2017 он гэсэн таамгийг судлаачид гаргасан байна лээ. Энэ хэр бодитой тооцоо вэ?
-Энэ талаар янз бүрийн судалгаанууд гарсан байна лээ. Нүүрсний үнийн уналтын талаар судалсан нь ч байсан. 2014 онд уналт нь хамгийн доод түвшиндээ хүрнэ гэсэн таамаг бий. Өөрөөр хэлбэл, ирэх жил энэ оныхоос доогуур үнээр нүүрс зарагдахгүй гэсэн үг. Энэ таамаг үнэн бол бид нарт сайнаар нөлөөлөх юм даа.
Гэхдээ 2011, 2012 оных шиг таатай сайхан болохгүй. Тэр үед биднээс хамааралгүйгээр болж байсан ажлууд. Одоо нүүрсний зах зээлээс мөнгө олъё гэж бодож байвал нэлээд ул суурь, судалгаатай хандах хэрэгтэй. Сайн менежмент чухал болчихоод байна.
С.Заяа