Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолт 16 дахь жилдээ болох гэж байна.
“Энэ жилийн тоглолт маань урьд жилийнхээсээ илүү симфони оркестртэй хамтарсан жинхэнэ хөгжимлөг үдшийг сонсогчдод бэлэглэнэ” гэж Л.Балхжав өнөөдрийн хэвлэлийг нээж үг хэлсэн юм.
30 гаруй жил хөгжмийн зохиол бичсэн энэ хугацаанд Л.Балхжавын хамгийн анхны уран бүтээл “Амин нутаг”-аас эхэлж байсан бол отгон уран бүтээл нь “Хамтдаа хайрлах эх орон”. Энэ жилийн тоглолтонд ч гэсэн эх орны сэдэвтэй дуунууд голлон дуулагдах нь дамжиггүй.
“Одоо үед залуучууд уран бүтээл гэх их ярьдаг. Уран бүтээл туурьвихын тулд өндөр босго давах хэрэгтэй. Харин Л.Балхжав жинхэнэ уран бүтээл туурьвиж байгаа. 16 жил гэдэг бол хүний насны тоогоор иргэний үнэмлэхээ авах нас. Монголын рок попын ертөнцөд ийм том орон зайг эзэлнэ гэдэг асар том гавьяа” гэж “Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион хэллээ.
Тоглолт сюрприз олонтой байх бөгөөд түүний нэгээс нь задлахад хөтлөгч Э.Гантулга өөрөө гол дүрд нь тоглосон Хувьсал продакшны бүтээл “Хайр” жүжгийн дууг дуулна.
“Миний дуунууд” тоглолтонд орчин үеийн хөгжмийн урлагийн одод, рок попын шилдэг уран бүтээлчид хуран чуулж, хөгжмийн зохиолчийн үе үеийн хит болон шинэ уран бүтээлүүдийг эгшиглүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Sweetymotion, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү зэрэг рок попынхон халуун ам бүлээрээ оролцоно.
Тоглолт энэ сарын 23, 24, 26-ны өдрүүдэд 19 цагаас “UB palace”-ын концертын их танхимд болно.
Хөгжмийн зохиолч гэсэн тодотголтойгоор 1999 онд “Сэтгэлийн хөг” анхны уран бүтээлийн тоглолтоо хийж байсан уран бүтээлчийн содон шинэ дуунууд өнөөдрийг хүртэл танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтаар үнэлгээ авч тасралтгүй эгшиглэж, цаашдаа ч хөг аялгуу тасралтгүй үргэлжилсээр....