Мексикийн Игуала хотод ор сураггүй болсон оюутнуудын сургийг гаргахын тулд оюутнууд тус бүрийн мэдээлэлд 1,5 сая песо /111 мянган доллар/ өгөхөөр болсон тухай Мексикийн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ. Ингэснээр нийт алга болсон оюутнуудын мэдээллийг цуглуулахад 64,5 сая песо буюу 4,8 сая ам.доллар болох юм байна.
Түүнчлэн Ерөнхий прокурорын газраас оюутнуудыг алга болсон явдалд буруутай байж болох хүмүүсийн талаарх мэдээллийг өгсөн хүнд 1,5 сая песо төлнө гэж амлажээ.
Энд дуулгахад оюутнууд өнгөрсөн сарын 26-нд алга болсон юм. Тухайн үед Игуала хотын дарга Хосе Луис Абаркигийн тушаалаар цагдаагийнхан болон танхай этгээдүүд боловсролын шинэчлэлийн эсрэг жагсаал хийж байсан оюутнууд руу дайрч, газар дээрээ зургаан оюутан алагдаж, 43 оюутан ор сураггүй алга болсон. Тэр үеэс хойш захиргааныхан Игуала дахь нөхцөл байдлыг хяналтанд оруулах, алга болсон оюутнуудыг эрж хайхын тулд холбооны хүчийг татан оролцуулаад байгаа юм.
Эх сурвалж: Риа новости