Шведын нийслэл Стокгольм хотын нэгэн сургуулийн сурагч 11 настай хүү гэрт нь сэжиг бүхий чимээ гарсан учир цагдаа руу утасджээ. Тэрээр гэрт нь хулгайч орсон байна хэмээн сэжиглэсэн аж. Хүүгийн гэрт яаран ирсэн цагдаа нар ямар ч аюул байхгүйг мэдээд гэрийн даалгаварыг нь хийхэд тусалсан байна.
Хүү гэртээ ганцаараа үлдсэн учир ээжийг нь иртэл хүлээх зуурт ийнхүү тооны хичээлд нь тусалжээ.
Цагдаа Адолфсон болон түүний хамтрагч Йоханом Содермалм нар “Твитерийн” хуудаснаа ажилтайгаа холбоотой сонин түүх байнга бичдэг гэнэ. Тэд хүүгийн тухай тэмдэглэл үлдээсний дараа дөрвөн мянган хэрэглэгч уншиж сонирхсон байна. Цагдаа нар хүүг зөв алхам хийсэн хэмээн магтсан аж.
Эх сурвалж: Newsru.com