Маргааш буюу аравдугаар сарын 22-н "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр".
Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд Замын цагдаагийн газраас өдөрлөг зохиох гэж байна. Мөн осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулж, осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах ажээ.
Уг цуваанд Хархорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж Драгон төв дээр очиж байрлана. Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулна. Энэ арга хэмжээ 13:00 цагт Драгон төв дээр өндөрлөөд тэндээс осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршигийг харуулан явна.
Драгон төв дээрх арга хэмжээ 11:30 минутад нээлтээ хийж 13:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.