УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар 2015 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцлээ. Улсын төсвийн төсөл хэлэлцэхэд аль ч Парламентийн үед гишүүд хуралдаа идэвхтэй суудаг. Энэ нь тойрог бүртээ ахиухан хөрөнгө оруулалт тавиулах гэснийх.
Энэ жилийн төсвийн хувьд орон нутгийнханд Хөгжлийн сангаараа дамжуулан төсвөө зарцуулах эрх мэдэл олгоно гэж зааснаар ихээхэн ялгаатай.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей: “Орон нутагт шилжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ аймаг бүрт харилцан адилгүй байна. Энэ мөнгийг хуваарилахдаа ямар шалгуурууд тавьж, ямар аргачлал хэрэглэв? Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ тухайн аймгийн хүн ам, алслагдсан байдлаас хамаарах учиртай. Би өөр аймагтай барьцаагүй. Гэхдээ ижил зарчим, ижил аргачлал хэрэглэх ёстой ч хүн ам багатай аймгуудын Орон нутгийн хөгжлийн санг Баян-Өлгийнхөөс илүү өндөр төлөвлөжээ. Сангийн яамны хурган дарга нар, мэргэжилтнүүд дур мэдэн тоо тавьсан байна. Энэ бол хөгжлийн асуудал” гэсэн юм.
Харин түүний асуултад хариулсан Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэл: “Төсвийн тухай хуульд зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг тогтоохдоо дөрвөн шалгуурыг харгалздаг. Эдгээр нь
- Орон нутгийн хөгжлийн индекс
- Хүн амын тоо
- Татварын идэвх
- Газар нутгийн хэмжээ
Эдгээрийг бүгдийг нь 25 хувь эзэлнэ гэж үздэг. Бид аймаг бүрт энэ загвараар тооцоо хийсэн задаргааг та бүхэнд хүргүүлье. Ямар нэг үзэмжээр хандсан зүйл байхгүй” гэсэн юм.
Гэсэн ч А.Бакей гишүүн “Би итгэхгүй байна. Санал нийлэхгүй” гэв.