ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг 2014 оны 8-9 сард хийж гүйцэтгэжээ.
Олон түмний нэрлэдгээр Сарьдагийн хийд гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан Рибо гэжайлин хэмээх хийд юм. Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас 50 хүртлээ 30 жил амьдарсан ажээ.
Судалгааны дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхдын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олноороо гарсан байна. Энэ талаар маргааш буюу 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагт Богд хааны ордон музейд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Соёлын өвийн төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музейн албаны хүмүүс мэдээлэл өгөх юм байна.