Аравдугаар сарын 22 буюу өнөөдрөөс эхлэн ОХУ руу Украинаас жимс жимсгэнэ, хүнс ногоо экспортлохыг хоригложээ.
Украин эрх баригчид Орос руу экспортолж буй бүтээгдэхүүн нь Украин гаралтай гэдгийг батлах баримт бичгийг одоог хүртэл олгоогүй болохоор ийн шийдвэр гаргасан хэмээн ОХУ-ын Мал эмнэлэг, эрүүл ахуйн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв.
ОХУ-ын хоригт өртсөн Европын жимс, хүнсний ногоо Украинаар дамжин орж ирж байгаа хэмээн Оросын тал хардаж байгаа юм.
Үүнээс өмнө нь ОХУ руу Украинаас шүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, загас, лаазалсан жимс, бяслаг, архи согтууруулах ундаа зэргийг экспортлохыг хориглосон.
Украины эрх баригчид тэдний бүтээгдэхүүний импортлохыг хориг тавьсан нь улс төрийн агуулгатай, олон улсын худалдааны дүрмийг зөрчсөн хэрэг гэж оросуудыг буруутгаж байгаа юм.
Орос Украины экспортын гол түншүүдийн нэг нь юм. 2013 онд Украинаас ОХУ руу орж ирж буй нийлүүлэлт 24 хувийг эзэлж байсан.
ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээгээр энэ оны эхний улирлын байдлаар Украины үйлдвэрлэлийн экспорт 21.6 болж унажээ.
Эргэн сануулахад өнгөрсөн наймдугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Канад, Австрали, Норвеги зэрэг улс орнуудын түүхий эд, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг нэг жилийн хугацаагаар хорьсон тогтоолд гарын үсэг зурсан.
Эх сурвалж: ВВС