МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаач Ш.Энхтуултай Монголын бизнесийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар цөөн хором ярилцсан юм.
-Судлаач хүний хувьд та Монгол Улсын бизнесийн салбарын орчинд ямар дүн тавих вэ?
-Бизнесийн орчин гэдэг бол бизнес эрхлэгч болон бүхий л талуудад маш чухал асуудал. Учир нь макро болон микро орчин нь бизнес явуулахад шууд ба шууд бусаар нөлөөлж байдаг. Шууд нөлөөлж байгаа орчныг бизнес эрхлэгчид өөрсдөө хянах боломжтой. Тухайлбал, хэрэглэгч, салбарын өрсөлдөөн, бэлтгэн нийлүүлэгчид, орлуулах бүтээгдэхүүн зэргийг бизнес эрхлэгчид хянаж болдог.
Эдгээр тоглогчид ч их идэвхтэй байдаг. Тэр утгаараа үүнийг шууд орчин гэж байгаа юм. Нөгөө талдаа бизнес эрхлэгчид өөрсдөө нөлөөлж чадахгүй ч бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг нэг хүчин зүйл нь макро буюу улс төр, хууль эрхзүйн орчин байдаг. Макро орчин хэдий чинээ тогтвортой байна төдий чинээ тухайн бизнес өргөжин тэлэх боложтой болно. Макро микро орчны хувьд дүн тавина гэдэг харьцангуй ойлголт.
Монголыг гадна талаас нь харахад макро орчин нь сайн юм шиг харагддаг. Гэхдээ зах зээлд нь ороод бизнес эрхлэх гэхээр өндөр эрсдэлийг дагуулах жишээтэй.
Адаглаад манайд ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй бизнес олон бий. Тухайлбал, онлайн дэлгүүр байна. Сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж яриад байгаа хэдий ч хуулийн хүрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ талын нэгдсэн ойлголтгүй байх жишээтэй. Энэ нь бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал үүсгэчихэж байгаа юм.
Нөгөө талдаа эдийн засгийн хүчин зүйл гэж бий. Үүнд, Инфляци, татварын бодлого төгрөг болон ам.долларын ханш зэрэг багтана. Яг өнөөдрийн байдлаар эдгээр үзүүлэлтүүдийг харахад манай макро орчин тийм ч таатай биш байна. Ер нь манайд хувийн хэвшил тэр дундаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого дутмаг байдаг. Тэдний өрсөлдөх чадварийг сайжруулахад барагтай бол анхаардаггүй.
-Өрсөлдөх чадвар. Энэ талаар сүүлийн хэдэн жил их ярьж байна. Тэгвэл манай бизнесийн салбарынханы өрсөлдөх чадвар ямар байгаа вэ?
-Зах зээлийн хууль гэж бий. Тэр хууль нь ямар байгаагаас өрсөлдөх чадвар өөрчлөгдөнө. Төгс өрсөлдөөнт буюу олон өрсөлдөгчтэй зах зээлд яаж өрсөлдөх вэ. Эсвэл монополь зах зээлд яах вэ гээд өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол Улсын хувьд бизнес гэж яриад 20 гаруй жилийг үдлээ. Тэр утгаараа зах зээл одооноос л өөрийн өнгө төрхөө олох гэж байна.
Зарим бизнесийн хувьд өрсөлдөх чадамжтай байхад нөгөө хэсэг нь өрсөлдөөн гэж юу вэ гэдгээ ч сайн ойлгохгүй яваа. Энэ утгаар нь авч үзвэл өрсөлдөх чадварт цаг хугацаа шаардлагатай. Нөгөө талаасаа аливаа бизнес эрхлэгчид тухайн нөөцийг ашиглаад ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дотоодын компаниудын хувьд энэ тал дээр одооноос нарийн судалгаа хийдэг болж байна. Тэгэхээр Монголд өрсөлдөх чадвар одооноос бий болж байна гэж ойлгож болох юм.
-Монголын компаниуд томорч чадахгүй байна гэдэг. Тэгвэл томроход саад болж байгаа ямар хүчин зүйл байна вэ?
-АНУ-д 1960-1970 оны үед компаниуд томорч эхэлсэн. Харин Монголд одооноос л компаниуд томрох талаар ярьж байна. Зарим томоохон компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж өдгөө дэлхийн зах зээлд гарах талаар ярьдаг, судалдаг болж. Гэхдээ гол асуудал нь манай жижиг дунд бизнес эрхлэгчид томорч чадахгүй байна.
Учир нь, дотоодын жижиг компаниудад богино хугацаанд мэдлэг туршлага хуримтлуулах ямар нэгэн том компанийн бэлтгэн нийлүүлэгч болох замаар дадлага туршлагатай болдог. Тухайлбал, дотоодын томоохон сүүний үйлдвэр байлаа гэхэд дангаараа бүхнийг хийж чадахгүй. Манай жишээнээс харахад сүүний ихэнх үйлдвэр сүүнийхээ савыг гаднын оронд захиалгаар хийлгэдэг байх жишээтэй.
Үүнийхээ оронд дотоодын бэлтгэн нийлүүлэгчээс сүүний сав авдаг болчихвол нэг талаар нөгөө жижиг үйлдвэрлэл эрхлэгчийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн баталгаатай борлогдох нөхцөл үүснэ. Нөгөө талаас захиалагч компани бэлтгэн нийлүүлэгчдэд стандартын дагуу шаардлага тавьсанаар тэд илүү чадавхждаг. Ингээд ирэхээр тухайн бэлтгэн нийлүүлэгч компаниа нэг талаас хөрөнгийн баталгаатай болж нөгөө талаас илүү чадавхжиж ирээдүйд томрох нөхцөл бүрддэг. Ийм механизм л бидэнд хэрэгтэй байна.
Тэгвэл тэр нөөцийг хэрхэн хувиргаж бүтээгдэхүүн бий болгож байгаа үйл явц нь хэр инновацлаг, шинэ байгаагаас өрсөлдөх чадвар мөн шалтгаална. Бүтээгдэхүүний түүхий эд түгээмэл бол тухайн түүхий эдийг бусдаас онцгой болгохын тулд хэрхэн хувиргах вэ гээд олон асуудал бий.
-Ийм механизмийг бий болгосон гаднын орны туршлага байна уу?
-Энэ механизм Японд сонгодог утгаараа хөгжсөн. Нөгөө алдарт “Toyoto”, “Sony” чинь доороо 30 гаруй мянган бэлтгэн нийлүүлэгчтэй байх жишээтэй. Бүх жижиг эд ангиудаа энд тэнд захиалаад гол үйлдвэр дээрээ угсардаг. Монголд ийм кластарыг бий болгож болох уу гэвэл болно. Гэхдээ Монголын хөрсөнд буусан хөгжлийн загварыг бий болгож байж хөгжүүлэх учиртай. Ямар салбараа дэмжиж олон улсын түвшинд гаргах вэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй.
-Жижиг дунд бизнес эрхлэгчид томорч чадахгүй байгаа өөр нэг шалтгаан бол хөрөнгө оруулалт байдаг. Бизнесээ өргөжүүлэх гэхээр арилжааны банкинд хандаж зээл авахаас өөр аргагүй. Гэхдээ зээл хүсэгчдийн ихэнх нь банкны өндөр босгыг давж чадахгүй бүрдэрдэг. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх гарц бий юу?
-Яг одоогийн нөхцөл байдал арилжааны банкуудын хувьд таатай. Тэд барьцаа хөрөнгөд тулгуурлан зээл өгдөг. Мөн өдөр ирэх бүр зээл өгөх шаардлага нь өндөр болж байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд өндөр эрсдэлийг дагуулдаг. Тэр дундаа гарааны бизнесийнхэнд. Зээлийн хүүгээ төлнө, ажилчдаа цалинжуулна, татвар төлнө гээд тэдний нуруун дээр буух ачаа их.
Сүүлийн хэдэн жил төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл их өгсөн. Гэхдээ үр дүн нь тийм ч сайн биш байна. Учир нь, төр аливаа салбарыг дэмжих гээд байвал тууштай хандах нь чухал байдаг. Жижиг зээл өглөө гээд тэр дэмжлэг биш. Урт хугацааны бодлогын дэмжлэг үзүүлж байж тухайн компани бойждог. Гэхдээ бүх зүйлийг төрд даатгах нь буруу. Том компаниуд бас жижгүүдээ бойжуулж болдог. Хөрөнгө санхүү, хамтын ажиллагаа гээд олон арга бий. Тэгэхээр бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажлын нэг бол оролцогч талуудын хамтын ажиллагаа юм. Айлын том хүүхэд дүү нартаа тусладаг даа. Яг тэрэн шиг том компаниуд жижигүүдээ бойжуулахад туслах хэрэгтэй байна.
Э.Зоригт