Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) эбола вирусын аюулд өртсөн Баруун Африкийн орнуудад тус өвчний эсрэг вакциныг ойрын хугацаанд илгээхээ мэдээллээ. Тус вакциныг эболагаар өвдсөн болон эмчлүүлсэн хүмүүсийн цуснаас гаргаж авчээ.
ДЭМБ-аас мэдээлснээр эболагийн эсрэг хоёр вакцин бүтээх явц хурдацтай байгаа гэнэ.
Эбола вирус 4500 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь Гвиней, Либери, Сьерра Леон улсын иргэд.
"Дээрх гурван оронд эболагийн вирусыг устгах вакциныг хурдан гаргаж авахын тулд олон орны эрдэмтэн судлаачид хамтарч байгаа" гэж ДЭМБ-ийн шинжээч Кини хэллээ.
Вакцин гаргаж авах ажил Либери улсад хамгийн шуурхай байгаа аж. Үүнээс гадна Европ, АНУ-д тус вакцины клиник туршилт хийхээр мөн төлөвлөж байгаа гэсэн юм.
Хэрэв вакцин аюулгүй нь тогтоогдвол ирэх оны нэгдүгээр сараас Баруун Африкийн орнуудад хэрэглэж эхлэх аж.
Эх сурвалж: ВВС