Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хамтарсан мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Ерөнхий сайдыг дэмжиж байгаа илэрхийлж байна. Энэ гэрээ 2012 оны сонгуулийн дараа хамтарч ажиллах шаардлагаас үүдэлтэйгээр байгуулагдсан. Хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой тодорхой бичиг баримтаар эрх зүйн хүрээнд зохицуулж гэрээг байгуулсан. Түүнээс огт хамтарч ажиллаагүй хоёр нам гэнэт гэрээ гаргаж ирээд гарын үсэг зурчихсан юм биш. Хэдэн сарын турш яригдсан гэрээ. Ардчилсан намын нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч байгаа. Ерөнхий сайдын зүгээс "ажлын хэсэг байгуулъя гэрээгээ бүр тодорхой болгоё" гэсэн санал тавихад хүлээн зөвшөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэсэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эвгүй байдалд оруулах буруу зөрүү санаа бодол байхгүй. Цаашдаа улам идэвхтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна гэлээ.
Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.
Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа.
Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход том алхам болно гэж найдаж байна.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Ардчилсан намын гишүүдийн дунд гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтын зөрүү байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид гэрээгээ нэг мөр ойлгодог болох хэрэгтэй байна. МАХН-ын даргатай ярилцаад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна. Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж, батлагдсаны дараа хүчин төгөлдөр болох учиртай. Хоёрдугаарт, гэрээний доторхи зүйл заалтын асуудлаар нэг мөр ойлголт байхгүй учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, засаж сайжруулахын тулд хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллахаар боллоо. Гуравдугаарт, ажлын хэсэг гэрээний зүйл заалтын талаар нэг ойлголттой болсны дараа удирдах байгууллагуудаар оруулж батлуулья гэж тохирлоо. Сүүлдээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш, хоёр хүний хооронд байгуулсан гэрээ юм шиг гүтгэлэг, цуурхал тараах шинжтэй болоод байна. Өчигдөр Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаад, хуурамчаар эвлүүлж нууц гэрээ байгуулсан гэх гүтгэлэг гаргасан байна. Тиймээс бид хууль хяналтын байгууллагад хандаж, хэн хуурамч бичиг, баримт үйлдэж байгааг тогтооно.” гэлээ.