Дэлгэцнээ хосууд болж тоглоод удалгүй амьдрал дээр ч романтик харилцаа үүсгэсэн алдартай жүжигчид бий. Түүний зэрэгцээ кинон дээрх гал халуун дурлалт хосоор нь хүмүүс төсөөлдөг жүжигчид ч байдаг. Та бүхэнд дурлалт хосын дүрээрээ киноны сонгодог болсон жүжигчид болон дэлгэцийн “учралаа” бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн ямар жүжигчид байдгийг энд сонирхуулъя.
Женнифер Лоуренс, Брэдли Купер
Хамтран тоглосон кино: The Silver Linings Playbook /2012/, American Hustle (2013), Serena (2014)
Анхандаа “Серена” кинонд Анжелина Жоли тоглох ёстой байлаа. Гэвч гэр бүлдээ анхаарал хандуулаад завгүй байдаг ээж энэ дүрээс татгалзаж Женнифер Лоуренс энэ дүрд тоглохоор болжээ. Гэхдээ зүгээр ч нэг санал хүлээж аваагүй, дэлгэцийн хос нь Брэдли Купер байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан гэнэ.
“Серена” кинонд Их хямралын үеийн он жилүүдэд мод боловсруулах бизнес эрхэлдэг хоёр бизнес эрхлэгчийн хоорондын “солиотой” дурлалыг өгүүлнэ. Тэд шунал тачаалтайгаар дурлаж, галзуу алхам хийдэг баатруудын дүрд чадварлаг хувирдаг. Энэ нь ч тэдний анхны хамтран тоглосон Silver linings playbooк кинон дээр илэрч байлаа.
Пэт, Тиффани нарын дүрийг бүтээснээрээ тэд Купер Оскард нэр дэвшсэн бол Лоуренс нэр дэвшээд зогссонгүй Оскарын баримлыг гартаа атгасан юм. Үүний дараахан “American Hustle” кино дэлгэцнээ гарав, гэхдээ энэ кинон дээр тэдний хооронд романтик харилцаа үүсэхгүй, харин мөр зэрэгцэн гар нийлэн ажилладаг хүмүүсийн дүр бүтээнэ.
Энэ удаад Женнифер Алтан бөмбөрцөг авсан бол Брэдли мөн л энэ шагналд нэр дэвшээд өнгөрсөн юм. Мэдээж ийнхүү дахин дахин дэлгэцэнд хамтдаа гараад байхаар тэд бодит амьдрал дээрээ болздог болов уу гэсэн асуултыг төрүүлнэ. Үгүй дээ, тэдний хувьд л ийм зүйл байхгүй.
Өдгөө 24 настай Женнифер Лоуренс 39 настай Куперыг өөрт нь дэндүү хөгшиднө гэдэг. Гэлээ ч Купер Британийн загвар өмсөгч Сьюки Уотерхаусд зүрхээ өгөөд жил гаруй болж байна. Брэдли Купер ч гэсэн Женнифертэй адил мэдэгдлийг хийдэг. “Би жекпот хожсон, би Женнифер Лоуренстай ажиллах боломж гарлаа шүү дээ. Тэр үнэхээр сайн жүжигчин, зураг авалтын үеэр тайван байж чаддаг нь түүний гол давуу тал. Тиймээс дүрдээ амархан ордог” хэмээн нэгэн ярилцлагандаа өгүүлж байв.
Мег Райан, Том Хэнкс
Хамт тоглосон кино: Joe Versus the Volcano (1990), Sleepless in Seattle (1993), You've got mail (1998)
Ерээд онд Том Хэнксийн тоглосон кинонд дургүй хүн гэж бараг л үгүй байсан байх. Хэнкс болон түүний дэлгэцийн найз бүсгүй Мэг Райан нарын хооронд ямар ч гал халуун харилцаа байхгүй гэдэгт хэн ч итгэдэггүй байлаа. Гэлээ ч хүмүүсийн энэ хүлээлтийг тэд талаар болгож бодит амьдрал дээр хосууд болоогүй юм.
Мэг Райан хайр дурлалын тал дээр бүтэлгүйтэж сэтгэлээр унаж байхад Том түүнд зөвлөгөө өгөн тайвшруулж, эхнэртээ үнэнч хэвээр л байлаа. “Joe versus the volcano” кино нь тэдний амжилтын анхдагч байлаа. Баян бүсгүй, гэнэт л их мөнгөний ертөнцөд ороод ирчихсэн ядуу залуугийн хайрын тухай инээдмийн кино Америкийн кино ертөнцөд тэсрэлт хийсэн гэхэд болно. Тиймээс л Жулия Робертс, Ким Бесинжер нар “Sleepless in seattle” киноны Эннигийн дүрээс татгалзахад Том Хэнксийн хамтрагчаар түүний эртний танил Мэг Райан тодорсон байдаг.
Энэ кинон дээрх баатрууд нэг нэгэнтэйгээ бараг л уулзалдахгүй. Харин киноны төгсгөлд ердөө хоёрхон минут хамт байдаг. 1998 онд Хэнкс, Райан нар дахиад л алсын зайнаас дурлалцсан хосуудын дүрд тоглов. “You've got mail” киноны баатрууд интернэтээр байнга харилцана, гэхдээ бодит амьдрал дээр хоёуланд нь хос бий. Энэ кино 250 сая ам.доллар олсноороо тэдний хамгийн үр бүтээлтэй ажил болсон юм.
Николь Кидман, Том Круз
Хамт тоглосон кино: Days of thunder (1990), Far and Away (1992), Eyes wide shut (1999)
Ерээд онд шүтэн бишрэгчдээ зөвхөн дэлгэцийн романтикаар төдийгүй бодит амьдрал дээрх харилцаагаараа ч баярлуулсан хосууд нь Том Круз, Николь Кидман нар байлаа. Тэдний түүх шинэ киноны проб дээрээс эхтэй. Тухайн үед 28 настай Том Круз “Борооны хүн” кинонд амжилттай дүр бүтээснээрээ Холливудад нилээд нэртэй байсан бол төрөлх Австралиа орхиж ирээд удаагүй байсан 23 настай Николь нэр алдрын талаар зөвхөн мөрөөддөг байлаа.
Найруулагч Тони Скотт “Days of thunder” киноны гол дүрд шууд л Крузыг авсан бол эмэгтэй дүр дээрээ сонгон шалгаруулалт зарлаад байв. Круз шалгаруулалтанд ирсэн өндөр, шаргал үст бүсгүйг шууд л анзаарч, энэ бүсгүйг авахыг Тонид санал болгосон гэдэг. Ингээд л Кидман, Круз нар анхны төсөл дээрээ ажиллан, амрагийн харилцаа ч үүсгэжээ. Круз тухайн үед жүжигчин Мими Рожерстой гэр бүл болчихсон байж шүү. Ингээд л маш хурдан гэр бүлээ салгав.
1990 оны зул сар гэхэд тэр шинэ эхнэртэй боллоо, тэр нь мэдээж Николь. Тэдний харилцаа Холливудад ёстой л нэг үлгэр дуурайл болж байсан гэхэд болно. Сэтгүүлчид долоо хоног бүр тэдний гайхамшигт бэлэг, нэгэндээ илэрхийлсэн сэтгэл хөдлөлийн тухай бичнэ. 1992 онд Том, Николь нар гунигтай төгсгөлтэй ч ашиг орлого сайн олсон “Far and Away” кинонд тоглов. Хэдийгээр төсөл нь амжилттай болсон ч алдарт хос дахин хамтарч тоглохгүй байх шийдвэр гаргав.
Николь кинонд амжилттай одтой байхыг ихэд хичээж байсан ч од нөхрийнхөө сүүдэрт байсаар байлаа. Гэхдээ 1998 онд Николь, Том нар амлалтаасаа буцав. Домог болсон найруулагч Стэнли Кубрик ээлжит тэсрэлт хийх төсөлдөө бэлдэж байсан бөгөөд гол дүрүүддээ алдартай хосыг онилсон байв. “Eyes wide shut” хэмээх эротик кинонд Кидман болон Круз нар нэгнээсээ хөндийрсөн хосуудын дүрд тоглосон юм. Энэ кино “муу ёр зөгнөж” хосын бодит харилцаанд нөлөөлсөн ч гэж хүмүүс ярьдаг.
“Том бид хоёрыг Кубрикийн кинонд тоглохыг зөвшөөрөхөд хүмүүс биднийг галзуурчихаж гэж бодсон байх. Гэхдээ энэ бидний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Бид гурван кинонд хамтарч тоглон, мөнгө олсон, яагаад хэн нэгнийг мартах ёстой гэж. Энэ бол бидний амьдралын үе байсан. Би үүнийг үргэлж хачирхалтай ч сайхан туршлага гэж санаж явдаг” хэмээн Николь Кидман Холливүүд Репортер сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж байжээ.
Тэд тоглосон киноныхоо дүрд арай гэж орж, харин зураг авалт дууссаны дараа секс судлаач дээр очдог байсан ч энэ нь тус болоогүй гэдэг. Тэдний хайрын завь улам бүр живж байлаа. 2001 онд хосууд дуулиан шуугиантайхан салсан юм.
Моника Белуччи, Венсан Кассель
Хамт тоглосон кино: L'appartement (1996), Le Dobermann (1997), Come mi vuoi (1997), Mediterranees (1999), Irréversible (2002, Agents secrets (2004)
Өөр нэгэн дуулиантайхан хагацал дэлгэц болон бодит амьдралын аль алин дээр нь хос болсон Моника Беллучи, Весан Кассель нарыг дайрсан юм. Францын жүжигчин болон Италийн загвар өмсөгчийн хувь заяа “L'appartement” киноны зураг авалтан дээр учруулсан юм. Анхандаа энэ тохиолд Венсан нэг их баярласангүй. Эх орондоо нэр алдартай жүжигчинд хамтран тоглох бүсгүйгээр нь ямар ч туршлагагүй загвар өмсөгч бүсгүйг сонгосонд тэрээр сэтгэл гонсгор байлаа.
Гэлээ ч Белуччи франц үзэгчдийг татаж, дээр нь “Сезар” эрхэм дээд шагналыг хүртснээр Касселийн бухимдал бахархлаар солигдсон гэхэд болно. Улмаар тэд ээлж дараалан кинонд хамтдаа тоглож, дэлгэцийн хайр дурлал нь бодит амьдралд биеллээ олов. 1999 онд Кассель Моникад гэрлэх санал тавилаа, гэхдээ хамтын амьдралынх нь хэв маяг ямар байхыг шууд л тохиролцсон гэдэг. Тэд гэрлэснээрээ эрх чөлөөгөө хязгаарласангүй, хоёулаа л чөлөөтэй байж, хэд хэдэн хотод амьдарч байсан юм.
"Венсан том хүн байх ёстой гэдгийг ойлгуулсан, тэр намайг толины өмнө зогсоож би өөрийнхөө олон шинэ зүйлийг олж харсан" хэмээн Моника нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг. 2002 онд Моника, Венсан нар дахин хамтдаа тоглохоор болов. Энэ удаад тэд найруулагч Гаспар Ноэлийн шуугиан тарьсан кино болох “Irréversible” кинонд сэтгэлзүйн асар их бэлтгэлтэйгээр тоглох хэрэгтэй болов.
Энэ кино Касселийн тоглосон 9 минутын хүчирхийлэл, хэрцгий аллагын хэсгээрээ алдартай. Канны кино наадмын үеэр энэ кино нээлтээ хийхэд үзэгчид болон шүүмжлэгчид танхимыг орхин явж байв. Жүжигчид ч нэг хэсэг өөрсдийгөө бусдаас нуув. Энэ үеэр алдартай хосын амьдралд хагарал гарч эхэлсэн тухай цуу яриа гарч эхлэв. Гэхдээ Моника, Венсан нар хямралыг хамтдаа давж “Нууц агентууд” кинонд тоглосон юм. Гэвч тэд 2013 оны сүүлээр гэр бүлээ цуцалж байгаагаа олон нийтэд зарлав.
Леонардо Ди Каприо, Кейт Уинслет
Хамт тоглосон кино: Titanic (1997), Revolutionary Road (2008)
Лео болон Кейтийн хамтран тоглосон кино ердөө хоёрхон, гэхдээ бүр ямар гээч! Киноны ертөнцөд орох азтай тасалбар нь хоёр жүжигчний хувьд “Титаник” кино байлаа. Жек, Рөүзийн дүр жүжигчдийг зөвхөн дэлхий дахинаа алдаршуулаад зогсохгүй, тэдний нөхөрлөлийн суурийг тавьсан юм.
Жеймс Камероны зураг авалтын үеэр Кейт Леонардод сэтгэл хөдлөлөө дарахад нь тусалж, тэр бүү хэл уйлахад нь аргадаж байсан гэх юм билээ /залуухан жүжигчин найруулагч нь өөрийг нь шүүмжилж эхлэхэд ихэд сэтгэлээр унадаг байсан гэнэ/. Тэд 11 жилийн туршид анд нөхдийн харилцаатай байлаа, ингээд найруулагч Сэм Мэндесийн “Өөрчлөлтийн зам” кинонд урт удаан амьдраад нэгнээсээ залхсан гэр бүлийн хосууд болж тоглосон юм.
Кино дэлгэцнээ гарсны дараа Ди Каприо Жек, Рөүз хоёр сүйрлээс амьд үлдсэн бол тэднийг яг л ийм амьдрал хүлээх байсан хэмээн хошигнож байсан юм. Энэ киногоороо Кейт Алтан бөмбөрцөг хүртсэн бол Лео ердөө л нэр дэвшээд үлдэв. “Кейт бол жинхэнэ мэргэжлийн хүн. Тэр дүрийнхээ сэтгэл хөдлөлд бүрэн автаж чаддаг. Тиймээс би түүнийг шилдэг нь гэж үргэлж ярих болно” хэмээн Ди Каприо NBC-д өгсөн ярилцлагандаа хэлж байжээ.
2012 онд тэд дахин нэгдэв. Энэ удаад Уинслет болон Нэд Рокнроллын нууц хуриман дээр Лео сүйт бүсгүйг сүмийн гол хэсэгт хүргэж өгчээ.
Адам Сэндлер, Дрю Бэрримор
Хамтран тоглосон кино: Blended (2014), 50 first dates (2004), The Wedding Singer (1998)
Адам Сэндлер, Дрв Бэрримор нарын уран бүтээлийн төсөл ч тэдний бат бэх нөхөрлөлийг бий болгосон юм. Тэд анх Фрэнк Корачи найруулагчийн “Хуримын дууч” киноны зураг авалтан дээр уулзаж байлаа. Тус тусдаа хэдийнэ инээдмийн жүжигчин гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байсан ч гэсэн анхны хамтарсан кинон 123 сая ам.долларын ашиг олж, толгой эргэм амжилтанд хүргэснээр тэд 2004 онд дахин хамтрахаар болов.
“Анхны тавин үнсэлт” киноны Люсигийн дүрд анх Камерон Диазыг товлож байлаа, гэвч Камерон Диаз өөр төсөл дээр ажиллаад завгүй байсан тул Бэрримор тоглох болсон юм. Энэ киногоор дэлгэцийн амрагууд 196 сая ам.доллар цуглуулжээ. Дрю гэр бүлдээ анхаарч /жүжигчин бүсгүй нөхөр Уилл Копельманы хамтаар хоёр хүүхдээ өсгөж байсан/ Адам шинэ төслүүд дээрээ ажиллан хоёулаа л завгүй болсноор арван жил нэгнээсээ холдов. Гэхдээ л Сэндлерийн нэр алдар аажмаар буурах үед тэрбээр хамтрагч бүсгүйгээ санаж, өнөөх найруулагч Фрэнк Корачигийн хамтаар Бэрриморыг “Blended” төсөлд дуудав.
“Адам бид хоёр жинхэнээсээ нэгдэж чаддаг. Бидэнд “Үүнийг хэлэлцье” гэдэг онцгой нууц үг байдаг. Тэгээд л бид зураг авалт эхлэхээс өмнө төслөө хэлэлцэж эхэлнэ дээ. Тэр маш гайхалтай кино зохиолч, продюссер, өөрийнхөө санааг хэрэгжүүлж чаддаг. Бид шөнө дөл хүртэл ажиллаж, тэр намайг дэлгэцээр хиймэл инээж байгаа мэт харагдуулахгүйгээр үнэн сэтгэлээс минь инээлгэж чаддаг” хэмээн Бэрримор ярьж байв.
Зарим нэг жүжигчдийг бодвол энэ дэлгэцийн хос кино, бодит амьдрал хоёрыг сайн ялгаж салгадаг байсныхаа ачаар сайн найзууд хэвээр үлдсэн юм.
Эх сурвалж: cosmopolitan.ru