УИХ-ын дахь МАН-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө энэ сарын 17-нд өргөн барьсан. Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын бүлгийн 26 гишүүнээс гадна АН-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-ын гишүүн Л.Цог нар санал нэгдсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн ажлын таван өдрийн завсарлага авлаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлав .
Мөн үеэр "Ардчилсан намын бүлгийн 10 гаруй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн" хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хууль зөрчин МАХН-тай хууль бус гэрээ хийсэн гэж намын даргаа буруутгаж байгаа аж.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах ёстой гэж үзсэн үндэслэлүүдээс товчлон хүргэе. Н.Алтанхуягийн Засгийн газар 7 их наяд төгрөгийг төсвөөс гадуур зарцуулжээ. Тодруулбал,
- БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.доллар,
- Самурай бондын 290 сая ам.доллар,
- Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар,
- Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг УИХ-ын хяналтгүй, дур мэдэн зарцуулсан аж.
Мөн дэлхий нийтийн сайшаалыг хүртэж байсан, 17.5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадаагүй нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох шалтгаан гэнэ. Шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2.7 хувиар бууруулсан, Дэлхийн банк энэ онд Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж таамагласан нь маш доогуур үзүүлэлт гэсэн юм.
Энэ оны эхний найман сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 627 сая ам.доллар болж, 2012 оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсанд Засгийн газрыг буруутгав.