Алдагдалтай байсан рэйлбусыг хотын нийтийн тээвэрт явуулахыг зогсоож, Улаанбаатар-Дарханы чиглэлд уржигдраас аялуулж эхэлсэн. Уг автобус 136 хүний суудалтай, 150-200 зорчигч тээвэрлэх багтаамжтай.
Аяллын эхний өдөр Улаанбаатараас Дархан орохоор уг автобусаар 17 хүн зорчиж, Дарханаас долоон хүн иржээ. Хоёр дахь өдөр энэ тоо нэмэгдэж, Улаанбаатараас Дархан руу 30 хүн явж, тэндээс 17 хүн нийслэлд ирсэн байна. Тэгвэл өчигдөр 27 хүн нийслэлээс Дарханыг зорьсон бол буцахад нь 20 хүн суужээ.
Улаанбаатар өртөөнийхөн “Иргэд рэйлбусаар зорчихдоо ам сайтай байна. Эхний хоёр өдөр гэхэд нэлээд олон хүн билет авсан. Хурдан шуурхай, тохилог, хоол унд сайтай гэж талархсан хүн ч бий. Суудлын дүүргэлт одоогоор 30 гаруй хувьтай байна. Авто вокзалуудаас гадна олон нийтийн газрууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээж, аль болох олон хүнд дуулгахаар ажиллаж байгаа. Зорчигчдын тоо цаашид нэмэгдэх байх” гэлээ.