Сүүлийн үед Хятадын хакеруудыг iCloud системд халдаж хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан гэж буруутгах болсон. Харин үүний ард Хятадын засгийн газар байгаагүй гэж БНХАУ-аас мэдэгдлээ.
Грейтфайр сайтад мэдээлснээр энэ халдлагыг “Завсрын этгээд” гэх арга байсан гэжээ. Энэ нь iCloud-ийн үндсэн сервер болон үүнтэй холбох нэвтрэх хэсгийн хооронд хуурамч вебсайт байрлуулсан гэсэн үг юм. Түүнчлэн Хятадын хакеруудын ард БНХАУ-ын засгийн газар байдаг гэх үзлийн дагуу тус сайт Засгийн газрыг буруутгажээ.
Тэдний сайтад бичсэнээр “Энэ бол Хятадын засгийн газар Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг хүмүүсийн iCloud, iMessage зураг, хүмүүсийн утасны жагсаалт зэргийг хулгайлах гэсэн арга” гэсэн байна.
Сүлжээнд нэвтэрч хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсан гэх асуудал өнгөрсөн долоо хоногт Apple-ийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас болох iPhone6 худалдаанд гарсны дараа яригдаж эхэлжээ. Харин Хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Хуа Чун-Ин энэ хэрэгт засгийн газар ямар ч хамаагүй, бид харин ч хакеруудын эсрэг байр суурьтай байдаг гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC