УИХ-ын гишүүн М.Зоригт Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл бэлтгэсэн бөгөөд үүндээ 10-аад гишүүнээр гарын үсэг зуруулсан гэж өчигдөр телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Тэрбээр өнөөдөр өөрийн албан бланкан дээр бичсэн энэхүү тогтоолын төслийнхөө эхний хуудсыг твиттер хаягаараа дамжуулан нийтэлж олон нийтэд ил болголоо.
Агуулгаас нь харвал АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг МАХН-тай байгуулсан гэрээг нь үндэслэл болгож огцруулах бичиг үйлдсэн байна. Гэхдээ М.Зоригт гишүүн гарын үсэг зурсан хуудсыг нь олонд зарласангүй.
УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлснээр уг тогтоолын төсөлд одоогоор 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж.