БНСУ-ын Инчён хотноо явагдаж буй Азийн пара наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөлөө.
Багийн тэмцээнд Монголын эмэгтэй баг түрүүлж, эрэгтэй жүдочид хүрэл медаль хүртэж өндөр амжилт гаргалаа.
Эмэгтэй баг эхний тойрогтоо Тайландын багтай оноолт таарч Г.Оюун, Н.Алтанцэцэг нар өрсөлдөгчөө цэвэр ялж, Б.Болортунгалаг ялагдснаар 2:1-ээр ялжээ.
Дараагийн тойрогт Хятадын багийг 3:0-ээр, алтан медалийн төлөө Энэтхэгийн шигшээ багийн жүдочдыг 3:0 буюу дараалан цэвэр ялж Азийн пара наадмын аварга боллоо.
Эрэгтэй баг хүрэл медалийн барилдаанд Тайландын жүдочдыг 5:0-ээр буулган авчээ.
Монголын пара жүдо бөхийн шигшээ багийн хамт олонд баяр хүргье ээ.