Нийслэл хотыг хоггүй, цэвэрхэн байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл ажилладаг хүмүүс бол тохижилт үйлчилгээнийхэн билээ.
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тэдэнд чиглэсэн нэгэн сайхан үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Тохижилт үйлчилгээний чиглэлээр ажилладаг 17 хос маргааш 9.00 цагт Гэрлэх ёслолын ордонд хуримлана.
Тодруулбал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”-ийн болон зарим дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн зам талбайн цэвэрлэгчид, жолооч ачигч гээд 17 хос хуримаа хийнэ. Хуримын ёслолын тодорхой зардлыг нийслэлийн Захирагчийн ажлын алба, тохижилт үйлчилгээний газраас гаргасан ба Гэрлэх ёслолын ордон ч мөн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.
Сонирхуулахад, нийслэлд зам талбайн 604 цэвэрлэгч, 288 жолооч, 416 хог ачигч ажилладаг юм.