Лалын босогчдын "Боко Харам" зэвсэгт бүлэглэл Нигерийн зүүн хойд нутгаас дахин 60 орчим охидыг хулгайлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард хулгайлагдсан охидыг суллах талаар Засгийн газрын эрх баригчид болон зэвсэгт бүлэглэлийн дайчдын хооронд энэ долоо хоногийн эхээр хэлэлцээр хийсэн юм.
Гэвч хэт даврагчид хэлэлцээрийн маргааш нь дахин 60 охиныг хулгайлсан гэж BBC мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр хулгайлагдсан охидын 40 нь Вага Мангоро, үлдсэн 20 нь Гарту тосгоны оршин суугчид байсан гэнэ.
Эргэн сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Боко Харам бүлэглэл Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуульд зэвсэглэн очоод 16-18 насны 230 гаруй сурагчийг хулгайлсан.
Тэдний үзэж буйгаар хулгайлагдсан охид сургуульд сурах биш харин гэрлэх ёстой гэнэ.
"Боко Харам" гэдэг нь тус улсын хауса хэлээр "Өрнөдийн боловсрол хориотой" гэсэн үг бөгөөд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тэд Нигерийн хойд нутагт голдуу халдлага үйлдсээр байгаа билээ. Тус бүлэглэл хөрш Камерунд ч нөлөөгөө тэлэхийг оролдож байна.
Нигерийн мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн таван жилийн хугацаанд 9-18 насны 4200 орчим охидыг хулгайлсан хэмээн мэдээлэв.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд исламистууд болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн үүсэж, үүний улмаас хэдэн мянган хүний амь эрсэдсэн юм.
Эх сурвалж: CNN