Өрнө Африкт орших Бүгд Найрамдах Мали улсад эбола вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэв. Үхлийн аюултай тус вирусын халдвар хоёр настай охиноос илэрсэн бөгөөд тэрбээр хөрш Гвиней улсад зорчсон байжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар Баруун Африкт эбола вирусаар өвчилж амиа алдсан хүмүүсийн тоо 5000 дөхөж, халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрчээ. Тус вирусын халдвар ихэвчлэн Либери, Сьерра Леон, Гвиней улсуудад бүртгэгдэж байгаа.
Нигери улсад эбола халдвар намжсан хэмээн энэ сарын 20-нд ДЭМБ-аас мэдээлсэн. 170 сая хүн амтай Нигери улсад эбола вирусын хамгийн сүүлийн тохиолдол 42 хоногийн өмнө бүртгэгджээ.
Түүнчлэн Баруун Африкийн Сенегал улсыг өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-нд эболагийн вирусын халдвар бүрэн зогссон гэж зарлаж байсан.
Тус өвчний эсрэг хоёр вакциныг ойрын хугацаанд гарган авахаар олон улсын эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Вакциныг эболагаар өвдсөн болон эмчлүүлсэн хүмүүсийн цуснаас гаргаж авчээ.
Хэрэв вакцин аюулгүй нь тогтоогдвол ирэх оны нэгдүгээр сараас Баруун Африкийн орнуудад хэрэглэж эхлэх аж.
Эх сурвалж: ИТАР-ТАСС