Өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотод ЕХ-ны дээд хэмжээний уулзалт болж байна. Тус уулзалтын үеэр ЕХ-ны орнуудын тэргүүнүүд олон чухал асуудал хэлэлцсэний нэг нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 40 хувь бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний түвшинг Европын холбооны нийт эрчим хүчний хэрэглээнээс 27 хувиар нэмэх гэсэн зорилтуудыг тавьжээ.
ЕХ сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй эрчим хүчний талаархи бодлого баримталж байгаа. Тэд салхины эрчим хүчний салбар нь 2050 он гэхэд Европын холбооны эрчим хүчний голлох эх үүсвэр болох зорилт мөн тавьж байна.
2020 он гэхэд Европын холбооны улс орнууд салхины эрчим хүчний салбарт 194 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд Европын салхины эрчим хүч үйлдвэрлэлийн чадамж одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, улмаар 2030 он гэхэд Европт 240 сая айл зөвхөн салхины эрчим хүчээр цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангах юм.
Эрчим хүчний асуудлаас гадна ЕХ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд ЕХ-ноос цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийн тулд 2020 оны эцэс гэхэд 180 тэрбум ам.доллар хуваарилна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС