УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдлээ.
Манай улсад үл хөдлөх хөрөнгийн барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн зохицуулалт байдаг бол хөдлөх, эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл авах асуудал шийдэгдээгүй. Засгийн газраас санаачилсан уг хуулийн төсөлд хөдлөх болон эдийн бус хөрөнгө гэсэн томъёололд хувьцаа, оюуны өмч, барьцаа, авлага гэх мэт өргөн утга агуулгаар нэг бүрчлэн тусгажээ.
Дэлхийн ихэнх улс оронд хөдлөх эд хөрөнгийн барьцаа байдаг. Эдийн бус хөрөнгөө барьцаалан санхүүгийн шинэ эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах харилцаа байдаг бол Монголын хувьд шинэ зохицуулалт юм. Хүн бүрт хамааралтай чухал хууль болох учир анхнаас нь алдаа, оноог тооцсон сайн хууль гаргахын тулд илүү сайжруулах шаардлага байгааг УИХ-ын гишүүд Ажлын хэсгийнхэнд сануулж, саналаа хэллээ. Энэ талаар гишүүдийн байр суурийг товчлон хүргэе.
С.БАЯРЦОГТ: МАНАЙ НӨХЦӨЛД ГОЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ МАЛ, ҮР ТАРИА БАЙХ БОЛОВ УУ
С.Баярцогт: Хөдлөх хөрөнгийг хуульчилснаар маш их зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Энэ харьцаанд орж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, эхний ээлжинд иргэдийн эрхийг хамгаалах үүднээс мэдлэг нь сайжрах тусам боломжийг бага багаар нээж өгөх хуулийн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Эдийн бус хөрөнгө гэрчилгээжсэн байна. Манай нөхцөлд хөдлөх гол эд хөрөнгө нь мал болох байх. Тэгэхээр маш их маргаан дагуулна.
Төсөлд зааснаар Бүртгэлийн санд энэ мал барьцаалагдсан шүү гэж бүртгэхэд л хангалттай гэж үзэхгүй байна. Үүнийг дагаад хуульчдын зөвлөгө өгөх бизнес нэмэгдэнэ. Тэгэхээр хуульдаа анхнаас нь “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө”-ийг мал, үр тариа гэх мэтээр тус бүрт нь бүлэг болгож, дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй болов уу. Энэ нь маш сайн дэвшил авчрах хууль боловч зохицуулалтуудыг нарийвчлан заахгүй бол эцэстээ маш их залилангийн үүдийг нээж өгч ч болох хууль.
С.ДЭМБЭРЭЛ: НИЙТ ХҮН АМЫН 60-70 ХУВИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ
С.Дэмбэрэл: Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Монгол Улсын нийт хүн амын 60-70 хувийн харилцааг зохицуулах учиртай хууль. Нийгэм, эдийн засгийн том үр дагавартай. Манай улсад арваад жилийн өмнө гаргасан Ломбардын стандарт бий. Тэндээс харж, авахыг нь авч, уг хуулийн нэг бүлэг болгох боломж ч бий.
Банк, аж ахуйн нэгжүүдийн харьцаанд иргэний асуудлыг хөндсөн тэгш бус харилцаа үүсдэг. Үүнийг яаж зохицуулах вэ. Мөн оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг Ажлын хэсэгт оруулах хэрэгтэй. Энэ хууль дутуу байна.
Д.САРАНГЭРЭЛ: БАРЬЦААНД АВАХ ХӨРӨНГИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ 50 ХУВЬД ХҮРГЭЖ ҮНЭЛЭХИЙГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ
Д.Сарангэрэл: Энэ хууль амьдралд хамгийн элбэг байгаа үзэгдлийг зохицуулна. Барьцааны хууль гаргах гэж байгаа бол барьцаанд авах хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээний 50 хувьд хүргэн үнэлдэг болох зохицуулалтыг оруулмаар байна. Ломбардууд хүний үнэт зүйлийг зах зээлийн үнэлгээний 10 хувиар үнэлэн авч байгаа. Үнэт зүйлээ маш багаар үнэлүүлсэн хүн зорилгодоо хүрч чаддаггүй. Ийм нөхцөл байдлыг хуулийн төсөлд оруулбал энэ хуулийн үнэ цэнэ оршино.
О.БААСАНХҮҮ: МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙГ ДЭМЖСЭН ХУУЛЬ
О.Баасанхүү: Чухал хууль. Бид үүний өмнө барьцааны тухай хуультай болмоор байна. Энэ бол мөнгө хүүлэгчдийг дэмжсэн хууль байна. Барьцаа өгөгч ганцхан эрх, үүрэгтэй. Эд хөрөнгө авах, мөнгө өгөх л үүрэгтэй. Харин мөнгө авсан хүнийг хамгаалсан хуулийн зохицуулалт алга. Хөдлөх хөрөнгийг ихэвчлэн амьжиргаа доогуур хүмүүс барьцаалдаг. Тэднийг хамгаалсан, банкны хүүгээс илүүгүй байх зэргээр хүүгийн хэмжээг тодорхой зааж өгмөөр байна. Хөдлөх хөрөнгийн тодорхойлолт илүү өргөн. Мал, үнэт эдлэл, утасны дугаар, буудай гэх мэтээр хөрөнгө тус бүртээ онцлогтой. Тэгэхээр тус бүрт нь тохирсон зохицуулалт хэрэгтэй. Өмчийн эзнийг ямар үндэслэлээр тодорхойлох вэ.
О.СОДБИЛЭГ: МОНГОЛД ДАВХАР БАРЬЦААНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
О.Содбилэг: Барьцааны асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн суурь санхүүгийн эх үүсвэр болсон харилцаа юм. Давхар барьцааны асуудал манайд шийдэгдээгүй байгаа. Жишээ нь, Таван тэрбумөөр үнэлэгдэх барилгатай хүн түүнийгээ барьцаалаад нэг тэрбумын зээл авсан тохиолдолд, түүнийгээ дахин өөр газарт барьцаалах боломжгүй байгаа. Манай бизнес эрхлэгчид өмчтэй болсон. Тэд өмчөө бүрэн гүйцэд ашигладаг болох эрхзүйн орчин хангагдаагүй байна. Гаднын орнуудад ийм харилцаа хуулиар зохицуулагдан боловсронгуй болчихсон.
Р.АМАРЖАРГАЛ: ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛЖ ЭХЭЛБЭЛ ЗАЛИЛАН ХЭРЭЭС ХЭТЭРНЭ
Р.Амаржаргал: Манайд үл хөдлөх хөрөнгийг ашиглаад их хэмжээний залилан хийж байгаа. Хэдэн тэрбумаар нь залилдгийг бид мэднэ. Дээр нь хөдлөх хөрөнгийн тухай хэлэлцвэл залилангийн асуудал хэрээс хэтэрнэ. Өнөөдөр манай улсад өмчийн эрхийн асуудал ямар түвшинд байна. Том бизнесүүд жижиг бизнесээ булааж авдаг, банкууд иргэдийн өмчийг булааж авдаг харилцаа тогтсон. Энэ бүхнийг уялдуулж, хамтад нь авч үзэх ёстой. Үүн дотор оюуны өмчийн асуудал ямар байгаа билээ. Ажлын хэсгийнхэн өмчийн алдаа, оноотой бүх харилцааг уялдуулсан, маш сайн төсөл боловсруулах хэрэгтэй. Маргааш, нөгөөдрөө бодолцсон хууль гаргах саналтай байна гэв.
УИХ-ын гишүүд ийн байр сууриа илэрхийлсний дараа Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын дарга З.Энхболд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.