Эдийн засаг хүндэрсэн энэ үед бизнесийн орчинг сайжруулах асуудал үүсээд буй. УИХ энэ талаар олон хууль тогтоол баталдаг ч тэр бүр бодит амьдралд нийцэхгүй байх нь бий. Энэ нь эргээд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үл ойлголцол үүсгэж байна хэмээн МҮХАҮТ үзжээ.
Тиймээс бизнестэй холбоотой хууль тогтоолуудыг УИХ-аас батлагдан гарахаас өмнө энэ чиглэлийн төлөөлөл орж ажиллан хуулийн агуулга, чанарыг сайжруулах үүднээс МҮХАҮТ-аас “Бизнесийн парламент” байгуулахаар болжээ.
Тус “Парламент” УИХ-аар хэлэлцэж буй эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бусад шийдвэрүүдэд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал бодлыг өгөх, тусгах, батлуулахад УИХ-ын нэгэн адил бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Мөн улс орны нийтлэг эрх ашиг, эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулах, хууль эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна.
“Бизнесийн парламент” УИХ-ын нэгэн адил 76 гишүүн, долоон байнгын хороотой ажиллах бөгөөд шаардлагатай дэд хороодыг мөн байгуулан ажиллуулах аж. Тус парламентад оролцож ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандах боломжтой гэсэн.
С.Аз