АН болон МАХН хоёрын хуурамч нууц гэрээг МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас хийсэн болохыг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай дөнгөж сая мэдээллээ.
Ардчилсан нам болон МАХН-ын нууц гэрээг ил болголоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдээлэл хийж өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн тул хуулийн байгууллагад хандсан гэдгээ хэлсэн.
Тагнуулын ерөнхий газраас уг нууц гэрээ гэх зүйлийг шалгахад МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон бусад ажилтнууд нь оролцсон болохыг тогтоогджээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг хэллээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн мессежтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа учраас одоохондоо мэдээлэл өгөхгүй гэдгийг Ж.Буяндалай дарга хэллээ.
Гэрэл зургийг MPA Д.Бямба-Очир