Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны Хилийн аюулгүй байдлын менежментийн газар, Терроризмтэй тэмцэх газар болон Стратегийн цагдаагийн бодлогын газраас Монгол Улсын хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтнууд номын дуу сонслоо.
ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны хилийн аюулгүй байдлын ажилтан Жонатан Трамбл сургагч багш бэлтгэх “Хилийн аюулгүй байдал ба менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 20-25-нд Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулав.
Энэ сургалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид оролцсон.
Сургалтын хүрээнд Байгууллагын аюулгүй байдал, Европ дахь хамтын ажиллагаа гэж юу вэ, Нээлттэй, аюулгүй хилийн бүс, Хил ба хилийн бүс-бидэнд тохиолдож буй нийтлэг бэрхшээлүүд, Хилийн аюулгүй байдал, менежмент-үндэсний загвар-бидний анхаарах хүчин зүйлс, Бүс нутгийн хилийн аюулгүй байдал-эдийн засаг, Монголын хилийн менежмент, Үндэсний хилийн аюулгүй байдал, менежментийн стратегиуд зэрэг сэдвээр сургалт явуулсны зэрэгцээ сургалтад оролцогчдыг багийн зохион байгуулалтад оруулж, тодорхой даалгавар өгч ажиллуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон тухай мэргэжилтнүүд дүгнэж байна.
Сургалтад хамрагдсан төлөөлөгчид Монгол Улсад хүний наймаа, хар тамхитай холбоотой гэмт хэрэг анхаарал татах боллоо. Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас иргэдтэй хамтарч ажиллах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлээр Европын холбоо ямар байр сууринаас ханддаг талаар Жонатан Трамблаас тодруулахад, “Цагдаагийн байгууллага иргэдийн хамтарсан сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн богино болон урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тиймээс Монгол Улс энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болох юм” гэсэн санал хэлжээ.
Таван өдөр үргэлжилсэн уг сургалтад амжилттай оролцсон төлөөлөгчдөд Хууль сахиулахын их сургуулиас сертификат гардуулжээ.
ЕАБХАБ-ын Терроризмтэй тэмцэх газраас энэ сарын 27-31-нд “Интернетийн орчныг террорист бүлэглэлүүд хэрэглэж байгаа болон бусад төрлийн цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна.