Төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг байгууллагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ.
Эдгээр цэцэрлэгийн 53 мянга гаруй хүүхдэд орон нутгийн өмчит таван байгууллага хүнс нийлүүлдэг байна. Тус байгууллагууд хол замыг туулж, олон цэцэрлэгт хүнс хүргэдэг атлаа цөөн машинтай.
Энэ нь хүргэх явцад бүтээгдэхүүний чанар алдагдах эрсдэлийг үүсгэж байна гэж тус газрын мэргэжилтнүүд дүгнэлээ. Тодруулбал, хүнс ханган нийлүүлэх таван байгууллага нийт 10 машинтайгаас долоо нь зориулалтын бус, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй аж. Мөн байгууллагууд зориулалтын бус байранд хүнсээ хадгалдаг төдийгүй хүнсний агуулах, машин зэрэг нь стандарт шаардлагыг хангаагүй байсан гэнэ.
“Өсвөр үе хүнс”, “Асгат” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар акталсан байранд үйл ажиллагаа явуулж буй, Сонгино хайрхан дүүргийн “Хүнс хангамж төв” хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд нийлүүлж байсныг илрүүлжээ.