Энэ сарын 29-нд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойг угтан нийслэлийн удирдлага олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсний зарим нь өнөөдрөөс эхэлж байна.
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр 09 цагаас Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг хэлэлцэх юм байна.
- Нийслэлийн төсвөөс санхүүжилсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Булагтайн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр 12 цагаас болно. Нээлтэд нийслэлийн удирдлагууд оролцох юм.
- НЗДТГ-ын Б танхимд 10.30-д “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа, дөрвөн ихэр хүүхэдтэй гэр бүлд нийслэлээс орон сууцны түлхүүр гардуулна.
- Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт 10.30-д Үндэсний түүхийн музейд гарч, 11 дүгээр сарын 05-ныг хүртэл гарах юм байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 11.00 цагаас НЗДТГ-т болно.
- 11.00 цагаас “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг
- Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ.
- “Хороо сайхан бол хот сайхан”-хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд 17.00 цагт болно.
- “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг 19.00 цагт Улаанбаатар чуулгын байранд тоглоно.