НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолыг нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй баталлаа.
Бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхээр олон арван жил хүчин чармайлт тавьсан. Гэвч өдгөө дэлхийд 781 сая насанд хүрэгч бичиг үсэгт тайлагдаагүй, бага сургуулийн насны 58 сая, дунд сургуулийн насны 63 сая хүүхэд сургуульд хамрагдаагүй, бага насны 250 сая хүүхэд бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцлөөр хангагдаагүйг Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ.
Тиймээс бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс, үндэстний хөгжлийн бодлогод тусгаж, улс төр, эдийн засгийн хөшүүргээр дэмжих хэрэгцээ байсаар байна.
Монгол Улс 2015 оноос хойших Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох НҮБ-ын Нээлттэй ажлын хэсгийн тайланд бичиг үсгийн боловсролыг дангаар нь зорилт болгосон дэвшүүлсэн. Энэхүү чухал санаачилгаа тууштай үргэлжлүүлж байгаад гишүүн орнууд талархалтай хандаж, тогтоолын төсөлд 81 улс хамтран зохиогчоор орлоо.