Японы мэргэжлийн сүмогоос Кюүшү мужид ирэх сарын 9-ний өдрөөс эхлэх барилдааны цол чансааны шинэ жагсаалтыг баталснаа олон нийтэд зарлан мэдэгдлээ.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо Баруун жигүүрийн Сэкивакэ цолд чансаа ахижээ.
Дээд зиндаанд хоёр башё барилдаж асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон А.Ичинноров сүмогийн түүхэнд анх удаа тохиож буй цоо шинэхэн үзүүлэлтийн эзэн болж монголоор овоглох нэгэн дээд амжилт ийнхүү бичигдэж байгааг Японы хэвлэлүүд шагшин бичиж байна.
Ирэх сарын башёд дээд тойрог макүүчид манай арван сүмоч, удаах тойрог жюүрёод долоон бөх барилдахаар бичигдлээ.
Эх сурвалж Bukh.mn сайтын Япон дахь сурвалжлагч В.Даваа