Инчёнд болсон Азийн наадамд манай баг тамирчид түүхэн амжилт үзүүлсний дотор сагсны шигшээгийнхэн хүндтэй байр эзэлнэ. Тийм ч учраас Монголын шигшээ багийн довтлогч Тунгалагийн Санчирын зүг гаднын багш дасгалжуулагчид анхаарал хандуулж эхэлсэн биз ээ.
Саяхан түүнд Японы спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компани эм бэлдмэл, бэлтгэлийн хувцас, хэрэгсэл бэлэглэжээ. Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооныхон түүний зургийг удахгүй эхлэх гэж буй Оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээний логонд оруулсан байна.
Энэ тухай Т.Санчираас өөрөөс нь тодрууллаа.
-Сайн байна уу, “Өнөөдөр” сониноос ярьж байна. Таны зургийг Оюутны лигийн тэмцээний лого болгосон гэнэ. Ийм тохиолдол манайд урьд нь байсан юм болов уу?
-Сайн байна уу. Сагсчны зургийг лигийн тэмцээний лого болгож байгаа нь манайд анх удаа юм шиг байна лээ. Би Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд харьяалагддаг. Манай холбооныхон ингэж шийдвэрлэлээ гээд надад мэдэгдэхэд сайхан л санагдсан.
-Азийн наадмаас хойш таны тухай сайхан мэдээллүүд ар араасаа дуулдсаар байна. Япончууд Асашёорюү Д.Дагвадоржоор дамжуулан танд санал тавьсан гэлүү. Тэр тухайгаа сонирхуулаач?
-Тийм ээ. Японд бас манайх шиг сагсан бөмб өгийн хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэр холбооны яг алинаас нь надад Японд ирж тоглох санал тавьсныг одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн их аварга Д.Дагвадорж ах надтай уулзаад иймэрхүү зүйл хэлсэн. Гэхдээ одоохондоо юу ч тодорхой болоогүй байна. Японы тал шаардлагатай гэсэн зүйлүүдээ судалж үзээд, эргэж хариу мэдэгдэнэ гэсэн. Түүний дараагаар асуудал арай бодитой болох байх. Тэгээд шаардлагатай гэвэл би өөрөө очиж уулзах болов уу.
-Гэрээ нь боломжийн байвал та Японыг зорих уу. Сагсанбөмбөг сонирхдог цөөнгүй хүн лав таныг гадаадад очиж тоглоод, туршлага хуримтлуулаад Монголдоо ирээсэй гэж байсан?
-Бодож л байна. Үнэхээр хаа ашигтай гэрээ байгуулчихвал Япон явахад буруудахгүй болов уу. Би залуу хүн. Өндөр хөгжилтэй орны баг тамирчдаас сурах зүйл надад их байгаа. Монголынхоо сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдынх нь ур чадвар хаана явна вэ гэдгээ тэдний дунд нь орж байж мэдэх хэрэгтэй ч юм билүү.
Л.Ганчимэг